Японы үзэсгэлэнд Монголын хөлөг онгоцны олдворуудыг дэлгэжээ

Social pop
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/дуулга.jpg

   Японы баруун нутгийн Фүкүока мужийн музейд 13 дугаар зуунд Монголын флот Японыг эзлэхийг оролдох үеэр живсэн хөлөг онгоцнуудын олдворыг дэлгэжээ. Тус музейд дэлгэн үзүүлсэн 13 олдворын дунд дарь, төмрийн хэсгүүд бүхий “tetsuhau” хэмээх зэвсэг болон 2.8 кг жин бүхий дуулга багтжээ.

   Музейн эрхлэгч Хоримото Казүшигэ “Энэхүү үзэсгэлэн Монголын дайчдын хоёр удаагийн довтолгооны эхлэл болон төгсгөлийн талаарх ойлголтыг үзэгчдэд олгоно хэмээн найдаж байна” гэв. Монголын довтолгоог няцаасны дараа флотыг Нагасаки мужийн Такашима арлын ойролцоо шуурганы улмаас живсэн хэмээн үздэг.