Манай улсын гурван бөх хоёрдахь ялалтаа байгууллаа

Бусад
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/mongolia wrestle.jpeg

Казахстаны Алматы хотод болж буй "Токио-2020" олимпийн наадмын эрх олгох бөхийн төрлүүдийн Азийн сонгон шалгаруулах тэмцээн эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн төрлөөр эхэллээ.

Эхний тойрогтоо ялалт байгуулаад байсан Монгол Улсын гавьяат тамирчин О.Бурмаа, Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, Олон улсын хэмээний мастер Ц.Намуунцэцэг нар БНСУ-ын бөхчүүдээр хоёрдахь ялалтаа авлаа. 50 кг жинд Ц.Намуунцэцэг хоёрдугаар тойргийн барилдаанаа БНСУ-ынЧёон Ми Раныг 11:0-ээр цэвэр ялсан бол 62 кг жинд С.Цэрэнчимэд БНСУ-ын Лин Хан Битийг 10:6-гаар, 76 кг-д О.Бурмаа Жон СёоЙоныг 6:3-аар тус тус ялсан байна.