Б.Батчулуун: Капитрон, Ариунаа зэрэг нүүр буруулж буй хүмүүст хэлэхэд онигоо ярьсан болохоос гэмт хэрэг хийгээгүй шүү

Social pop
С.Хонгорзул
Унших: 1 мин 30 сек
40
legacy:hereglesen zurag/baachka.jpg

    Өчигдөр /2021.04.10/ Никитон хамтлагийн Баачка болон дуучин С.Сэрчмаа нар бичлэг хийх үедээ ярьсан зүйл нь олны дургүйцлийг хүргэсэн. Үүнээс үүдэн Капитрон банк Баачкатай хамтран ажиллахаас татгалзсан бол 25 дугаар телевиз дуучин С.Сэрчмаагийн бэлтгэн явуулдаг нэвтрүүлгийг эфирээр цацахгүй болохоо мэдэгджээ. Тэгвэл өнөөдөр Никитон хамтлагийн дуучин Баачка үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан цахим хуудастаа үзэл бодлоо илэрхийлжээ.

   Тэрбээр, “Сээлийгийн нэвтрүүлэгт орчихоод хот орох ажилтай учир Сээлийгийн машинд дайгдаад яармагаас хот хүртэл 6 цаг гаран түгжирсэн юм. Тэр хооронд лайв хийгээд хэсэг онигоо ярив. Би ч дотроо санаа зовжил байлаа.... Арай л хаард онигоо ярьчихав уу даа гээд.... Уг нь ч хот тэр чигтээ түгжрээд бухимдалтай байхад нь жоохон ч гэсэн хөгжөөе гэсэн санаатай байсийм уул нь.... даанч хужир нь ихдээд түмэн олныг дэндүү бухимдуулчихлаа. Олон нийтийн сүлжээгээр болох болохгүй зүйл донгоссон нь миний түмэн буруу. Та бүгдийг энэ өвчин зовлон гээд сэтгэл санаа хүнд байхад нэмэр болохын оронд нэрмээс болж стрэстүүлсэндээ томоос том хүлцэл өчье. + 18 онигоог хүн бүхэн л дор бүрдээ ярьдаг байх .... гол нь олон нийтийн сүлжээгээр ярих ч юм байна ярихгүй ч юм байна гэдгийг хүмүүс анзаарч сургамж авсан биз ээ. Надад бол томоос том сургамж боллоо.Харин Сэрчмаад ямар ч буруу байхгүй шүү! Би л гэж нэг шаврын хаалт машинд нь үсэрч суугаад садар самуун онигоо яриад Сээлийгээ хөлдөө чирчихлээ инээд муутай л даа Сэрчмаа . Байнга л инээж явдгын. Харин хазайсан дээр нь гэгчээр Капитрон банк, яруу найрагч Шүүдэрцэцэг, хийлч Байгалаа, дуучин Ариунаа болон нүүр буруулж буй бүх хүмүүст хэлэхэд онигоо ярьсан болохоос гэмт хэрэг хийгээгүй шүү дээ! Бүү туйлшрал даа л гэж хэлье дээ. Олон нийтийн сүлжээнд садар самуун онигоо ярьсан би тэнэг” гэжээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • У
    Уянга5 жил өмнө

    Зөв байна. Онигоогоор далимдуулж бусдыг доромжилж хэр хэмжээгээ давуулж сагсуурсаны шагнал нь юм бишүү. Алдар нэр чинь хүнддэж байгаа бололтой.

  • З
    Зочин5 жил өмнө

    Урлагийн нэрийг гутаасан хоёр хүчирхийлэгчид

  • М
    М.МАГАЛ5 жил өмнө

    ЭНЭ МАНГАР БАС ӨӨРИЙГӨӨ ӨМӨӨРӨХ ШҮҮ САНААТАЙ. ДАНХАР ТОЛГОЙДОО БЯЦХАН ТАРХИТАЙ ЭНЭ МЭТ ЮМНУУД БАЙРАНДАА Л БАЙЦГААХ ЦАГ БОЛСОН ГЭДГИЙГ ОЙЛГО.

  • З
    зочин5 жил өмнө

    энэ нэг сахал үсэндээ баригдсан чарласан нөхөр одоо залуучуудад зайгаа тавьж өгөх хэрэгтэй. Маш бүдүүлэг яриаг олон нийтэд замбраагүй зүйл ярьсандаа монголын ард түмнээс уучлал гуйгаад урлагийн ариун сүмээс холдох хэрэгтэй. энэ улс оронд хууль, дэг журам үнэхээр байхгүй болжээ. Соёлын сайд огцрох хэрэгтэй.