С.Сэрчмаа: Ард түмнээсээ уучлал хүсэж байна

Social pop
С.Хонгорзул
Унших: 1 мин 34 сек
80
legacy:hereglesen zurag/Сэрчмаа.jpeg

Дуучин С.Сэрчмаа цахим орчинд тархсан зүй бус агуулгатай яриа агуулсан бичлэгнийхээ тухай өнөөдөр /2021.04.11/ цахим хуудастаа үзэл бодлоо илэрхийллээ. Тэрбээр,

“Ард түмнээсээ Уучлал хүсэж байна.

Өглөөний мэнд!

 Хорионд орохын өмнө машиндаа олон цаг түгжирч явахдаа нэвтрүүлэгт орсон ахыгаа хүргэх гээд хамт явж байхдаа Бачка ахыг онигоо яриач гээд тэгээд ах онигоо ярисанг  тасдаж аваад сэвжээ. Лайв хийе гэдэг миний буруу , хувь хүнийхээ хувьд инээд муутай хүн утсаа барьж сууж байгаад юуг нь ч мэдэлгүй инээсэндээ бас уучлал хүсч байна.  Цахим орчинд хэлэх үг, хийх хөдөлгөөнөө хянаж явахгүй бол ямар том алдаа гарах вэ гэдгийг энэ алдаан дээрээсээ ухамсарлаж ойлгож авлаа.

Та бүхнээсээ маш том уучлал хүсч байна Миний утсан дээр "үхээч чи" 2 охин чинь хүчиндүүлэг гэсэн олон хараал доромж, пэйж, группүүд дээр бас битүү ирж байж суухад хэцүү байна. Бид унасан нэгнээ дэвслэж хаядаг хүмүүс биш биз дээ.  Энэ хэцүү цаг үед биенээ дархлаагаар инээгээд дэмжие гэсэн миний лайв бүх юм миний буруугаас боллоо

 Би #Эх хүн #Ээж хүн юу гэж хүчинг дэмжих вэ хүмүүс минь. Гэмт хэрэгтэн болсон юм шиг сэтгэгдэл төрж шаналж уйлж сууна. Нийгэмд болж байгаа өвчин зовлон эмэгтэйчүүд хүүхдүүдэд чадлаараа туслаж уриалж дуудахсан гэж хүсдэг. Би хүнд тэгж тусаллаа гэж зарлаад байдгүй ч чадлаараа туслахыг хичээж явдаг  миний найз нөхөд урлагийн салбарынхан бүгд мэднэ.

Твиттэр дээр дуучин МУГЖ Ариунаагийн нэрээр хаяг нээж худал мэдээлэл сэвж ар түмнийг улам хурцласан байна цагдаагийн газар хэллээ гэж эгч дамжууллаа.  Зохиолч Шүүдэрцэцэг Бачка ахын ярьсан #онигоог 13 настай охины нас барсан хэрэгтэй санаатай бодлогоор холбож бичиж биднийг гэмт хэрэгтэн мэтээр бусдад ойлгуулж байгаа нь маш харамсалтай. Та бүхнээсээ хийсэн алдаагаа дахин давтахгүй хичээж амьдрая гэж хүсээд өөрийн контент болох 25тв дээр эрхлэн явуулдаг Nyambaa Sally нэвтрүүлэгээ зогсоож байнa” хэмээн бичжээ.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Г
    Гадаадад суугаа Монгол улсын Иргэн5 жил өмнө

    Үнэхээр ой гутаж байна. Энэ Сэрчмаа, Батчулуун хоёрын гавьяат, соёлын тэргүүний ажилтан гэсэн цол хэргэмийг нь Соёлын Яам хурааж авах хэрэгтэй. Ард түмэн минь тэгэж шаардаач. Би Сэрчмаагийн ток шоу болон хэд хэдэн ярилцлагийг нь үзсэн. Авах юм юу ч байхгүй, соён гэгээрүүлэх зүйл юу ч байхгүй, худлаа аальгүйтэж, инээхээс өөрюм юу ч байхгүй байсан. Эцсийн үр дүн нь одоо энэ. Эмэгтэй хүнийг бэлгийн замаар хүчирхийлж буй яриаг өөгшүүлэн, тас тас хөхөрч инээгээд. Ёс жудаг, хүнлэг энэрэнгүй сэтгэл Сэрчмаад огт алга. Батчулуунтай бүр ярих юм алга. Энэ хүн өөрөө хүчирхийлэл урьд өмнө нь үйлдэж байсан болоод, энэ хүний байдаг л жирийн зүйл болж хувирсан байна.

  • И
    Иргэн5 жил өмнө

    Ингэж уучлал гуйхгүй ээ. Сэрчмаа. Чи тийм ч хүнд туслах сан гэж гүйдэг хүүхэн биш. Нэлээд сэхүүн зантай. Биеэ авч явах соёл дутмаг. Их дальчигануур. Тэр лайв дээр чи тэр Бачка гэдэг садар балай убагийнхаа яриаг ойлгоогүй байж инээгээд байсан уу. Үгүй л байхгүй юу. Чи энэ олон түмнийг тэнэг гэж бодоод байна уу. Чи харин дэндүү тэнэг аалигүй алцгар зангаасаа болж хоёр охиндоо гай болов. Хүний эх шиг намбатай бай. Ижил заяанд төрсөн нэгийгээ доромжилж дарвалзталаа инээснээ бүү зөвтгөх шалтаг хай.

  • Н
    Нэк5 жил өмнө

    Даагнаас унадаггүй даравгараас болдог гэдгийг баталлаадаа.Та 2 ын ярьж инээлдэж байхыг чинь хараад одоо ч бие жихүүцэж ой гутаж байна.Ахыгаа хүргэх гээд ч гэхшиг сайхан ахтай дарваан юмдаа чи.

  • D
    Dushka Byambaa5 жил өмнө

    Дааганаасаа биш даравгараасаа болж дээ

  • М
    Мөнхболд5 жил өмнө

    Батчулуун та хоёр харамсан гэмшивч оройтжээ даравгараасаа болноо гэж ...

  • U
    unschigch5 жил өмнө

    tui ene ter geed baisan teneg huuhen zugeer l dald or!

  • У
    Уянга5 жил өмнө

    Хэлэх үг, хийх үйлдэлдээ цензур хийгээч.

  • Б
    Байгаль.5 жил өмнө

    Дэвсэллээ ч гэх шиг. Хүмүүс хийж буй үйлдэлийг чинь жигшиж б.гаа нь тэр байхгүй юу!!! Би ч гэсэн инээдээ барьж чаддаггүй хүн тэглээгээд хүний зовлонг сонсоод инээгээд сууж байсан удаа үгүй. Нэг сэтгэл зүйчийн бичсэн дээр иймэрхүү зүйл сонсоод инээж чадаж байвал сэтгэлзүйчид хандах хэрэгтэй гэсэн байсан. Зөвлөхөд хандсан дээр шүү. Ойлголгүй инээсэн гээд б.наа. Сайн ойлгоод л инээгээд б.на даа. /заваарсан юм гээд..../