Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“Барселона” хамгийн үнэ цэнэтэй багаар тодров
БусадUBn teamУнших: 1 мин
00

“Forbes” сэтгүүлээс гаргасан хөлбөмбөгийн хамгийн үнэ цэнэтэй 20 багийн жагсаалтыг анх удаа “Барселона” баг тэргүүлжээ.
Жилийн өмнө гаргасан жагсаалтад Мадридын “Реал” нэгдүгээрт бичигдэж байв. Багуудыг эрэмбэлэхдээ “Forbes” 2019/2020 оны улирлын орлого болон үйл ажиллагааны орлогыг нь тооцоолсон байна. Хэдийгээр “Барселона” баг нэгдүгээрт бичигдсэн ч коронавирусний цар тахлын улмаас санхүүгийн асуудлууд нь эрс нэмэгдсэн байна. Тухайлбал, тус багийн тайланд цэвэр өрийн хэмжээ нь 488 сая евро буюу 1.4 тэрбум ам.долларт хүрнэ хэмээн дурдсан аж.


-1.webp)

