Филаделпиа Брүүклинийг хожиж бүсийн тэргүүн байраа хадгалан үлдлээ

Бусад
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/philly.jpg

Филаделпиа 76, Брүүклин Нетс багууд улирлын ээлжит учраа таарсан тоглолтоо хийж 123:117 харьцаатайгаар Филли хожлоо. Өнөөдрийн тоглолтод Жоэл Эмбийд 39 оноо 13 самбар, Тобайс Харрис 26 оноо 5 самбар авч Нетсийн будагтай талбайн хамгаалалтад илүүрхэн тоглолоо. 

Харин Нетсээс Дурант, Харден, Алдриж нар тоглолтод оролцоогүй бөгөөд Кайри Ирвинг 37 оноо 9 дамжуулалт, Дэ Андрэ Жордан 12 оноо 14 самбар авсан байна.