ШУУРХАЙ: Цэцээс Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвших боломжгүй гэж үзжээ

Улс төр
UBn team
Унших: 1 мин
20
legacy:hereglesen zurag/ЗЗураг/Гол/8.jpg

      Үндсэн Хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр үдээс хойш 15 цагийн үед эхэлсэн. Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгыг нэр дэвших эрхтэй эсэхийг хууль зүйн хувьд тайлбарлах шийдвэрийг гаргах юм.

    Тодруулбал, Нэр бүхий иргэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж  Улсын Их Хурлаас 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэсэн мэдээлэл ирүүлсэн юм.

    Тэгвэл ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанаас Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвших боломжгүй гэх агуулга бүхий шийдвэрийг гаргасан талаар эх сурвалжууд мэдээллээ.

      Цэцийн шийдвэр хараахан албажиж гараагүй бөгөөд тун удахгүй ҮХЦ болон хуралдаанд оролцсон оролцогч талууд мэдээлэл хийнэ.

Г.Лхагваа

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ү
    Үнэн

    Баттулга МАН-тай нийлж ард түмнийхээ эсрэг ажилласан. Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмний саналаар батлуулах гэж байтал Баттулга дундуур нь орж МАН-д тусалсан. Мөн Хурцыг суллаж, Элбэгдоржийг шоронд хийх байтал хамтрах болсон. Ядарсан гэмгүй иргэн, хэлмэгдсэн Чимгээ нарыг суллах талаар юу ч хэлдэггүй нь түүнийг МАНАН-г хамгаалдагийг харуулсан. Энэ бүхийн эцэст ард түмнийхээ дунд нэр хүндгүй болсон нь түүнийг дахин сонгогдохгүй болголоо. Хаяа нэг тэнэг юм шиг өөрт нь байхгүй бэлэн мөнгө амлахаас өөр шидгүй ерөнхийлөгч маань Эби, Н.Энхбаяр нарын араас гутамшигтайгаар явлаа даа.

  • З
    Зочин гийчин

    Хуульчид хуулийг нэг мөр тайлбарлахаар нэг намын тал гэж нэр хоч зүүж,зүүдэлж,дотор нь харанхуйлж яваагаа болимоор.Ард түмний өмнө албан тушаалаа хуульд зааснаар өгч сурмаар даа.Юунд нь үхэн хатан зууралдаад байдгийг ойлгохгүй юм.Цаана нэг НО л байх шиг ээ