Б.Пүрэвдорж гишүүн осол гаргах үедээ 1.31 хувийн согтолттой байжээ

Улс төр
UBn team
Унших: 1 мин
20
legacy:hereglesen zurag/Онцлох/доржж-1.jpeg

       Өнгөрсөн шөнө 00.40 цагийн орчимд ХУД-ийн хоёрдугаар хороонд байх АПУ ХК-ийн хойд уулзварт 63-..УНЦ улсын дугаартай, Теана автомашин зам тээврийн ноцтой осол гаргасан байна. Автомашиныг УИХ-ын гишүүн жолоодож явсан бөгөөд өндөр хэмжээний согтолттой байсан гэж хэвлэлүүд мэдээлсэн.

   Тэгвэл уг хэргийг цагдаагийн байгууллага газар дээр нь шалгахад тухай автомашины жолооч гэх “П” драйгер багажаар шалгахад 1.31 хувийн согтолттой гарчээ. Улмаар цуснаас нь дээж авч ШШҮХ-нд тогтоолын хамт хүргүүлээд байгаа аж.

Б.Анир