С.Амарсайханыг "унагахаар" МАН дотроосоо ажиллаж эхэлсэн үү

Улс төр
UBn team
Унших: 2 мин 51 сек
410
legacy:hereglesen zurag/Онцлох/174268885_291407795948284_4155727627124610905_n.jpg

    Халдвартай тэмцэж буй эмч нар руугаа Засгийн газар "чулуу шидээд" хэд хонолоо. ХӨСҮТ-ийн эмч нартай холбоотой асуудлыг тагнуул, цагдаагийнхан шалгаж байгаа нь үнэн. Хэрэгтэй холбоотой гэж хэвлэлээр "цоллуулсан" эмч нар нь өөрсдийгөө "буруугүй, тийм зүйл хийгээгүй" гэж зарласаар байгаа нь бас үнэн. Хэн нь буруутайг хууль хяналтынхан л эцэслэж шийдэх байх. Шийд гараагүй байхад эмч нарыг өнөөдрийнх шиг шууд буруутгах нь учир дутагдалтай.

   Тэгвэл эрх баригчид болон эмч нарын маргаан дундуур хүчээр чирэгдэж орж ирээд "зодуулаад" байгаа хүн нь Шадар сайд С.Амарсайхан. Өнгөрсөн 3 дугаар сараас хойш эхнэр нь улаан бүс рүү орсон гэх хэрэг мандааж олон нийтээс тасралтгүй "банга" хүртэж яваа Шадар сайд ойрноос дахин хэд хэдэн асуудлуудад ороогдоод эхэллээ. Түүний шинэ "асуудлуудынх" нь жагсаалтын эхэнд хүүхдийнх нь сургалтын зээлийн асуудал бичигдэв. Боловсролын зээлийн сангаас үгүй гэсэн хариутай ч зээлдээ хамрагдаж чадсан талаар гол усаар л нэг яриа хөөрөө болж байна. Ингээд ч зогсохгүй өнөөдрөөс Шадар сайдтай холбоотой өөр баримтууд гарна гэдгийг сэтгүүлчид олон нийтэд мэдэгдэж харагдан лээ.

    Шадар сайд ч өөрөө асуудалтай нөхөр юм. Шадар сайдын асуудлыг ч МАН-ынхан дотроосоо сайхан "сэвэх" юм. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Шадар сайд С.Амарсайханыг огцруулах, холдуулах асуудлыг МАН-ынхан дотроосоо далдуур түлхэж "галын дэмжлэг" үзүүлж байгаа бололтой. Өөрөөр хэлбэл, МАН өөрөө С.Амарсайхан сайдыг огцруулахаар далдуур ажиллаж буй гэнэ. Бүр дараагийн Шадар сайдад саяхан нэгэн байнгын хорооны дарга болсон эрхмийн нэр сонсогдоод эхэлжээ.

     Хэрвээ Шадар сайдаа "суглуулчихвал" Л.Оюун-Эрдэнийн засгийн хувь заяа утгаараа "гоожиж" эхэлнэ. Тиймээс Ерөнхий сайд өнгөрсөн хугацаанд Шадар сайдыгаа ядаж сонгууль хүртэл нүдээ аниад цээжээрээ хамгаалсаар ирсэн. Харин энэ бүх асуудлуудын эцэст яах вэ гэдэг эргэлзээтэй боллоо. Товчхондоо, МАН-ынхан дотроосоо С.Амарсайхан руу сумаа тавиад нумаа нууж байна.

    Ер нь С.Амарсайхан өнгөрсөн өдрүүдэд өөрөө өөрийгөө "хорлох" ажлуудыг маш их хийлээ. Ялангуяа ХӨСҮТ-ийн улаан бүс рүү эхнэр нь орсон явдал нийгмийн маш ихээр бухимдуулж, дарга нарын дабль стандарт үүсгэж буй талаар хэд хоног маргалдлаа. Даргад нэг өөр, жирийн иргэнд бас нэг өөрөөр үйлчилдэг журам гэж байгаад С.Амарсайханы тоосыг нэлээн гөвсөн. Мань эр хариуд нь "Цар тахал, тусгаарлах байраар бизнес хийгчид улс төрийн зорилготойгоор дайрч байна" хэмээн тайлбарлаад хэсэг "гал унтраасан". Гэсэн хэдий ч Туулын бургас тайрсан, төсвийн хөрөнгөөр улирлын чанартай усан оргилуур барьсан гээд олон асуудлууд Шадар сайдыг тасралтгүй "ороож" байна. Яг үнэндээ 3.2 тэрбум төгрөгөөр урин дулаанд л "амь" орох усан оргилуур барьж байснаас өнөөдөр ковидын үед бидэнд тулгамдаад буй амьсгалын аппаратаас хэдийг нөөцлөөд бэлдээд тавьчих байсан юм гэдэг шүүмжлэл үнэн.

   Эмч нар нь хүртэл цар тахлыг зогсоох мэргэжил арга зүйн зөвлөгөө хүргүүлсэн ч шийдвэр гаргах удирдлагууд хүлээж аваагүй халдварыг алдчихаад бидний буруутгаад байна. УОК, ЗГ удирдлагаар хангаж чадаагүй нь халдварыг алдахад хүрлээ гэж мэдэгдэж байна. Удирдлагаар хангаж чадаагүй хүмүүсийн нэг нь бас л С.Амарсайхан. Аль ч тохиолдолд цар тахалтай тэмцэж буй эмч, эмнэлгийн албан хаагчдаа улс төрдөө татан оруулж болохгүй. Харин МАН өөрсдөө дотооддоо чимээгүйхэн уугьж буй шар өвсний галаа гадагш алдчихгүй байх дээрээ л анхаар. Өвчний нөхцөл байдал та нарын улс төрөөс аюултай болчихоод байгаа тул Шадар сайдаа огцруулж оронд нь суух гээд байгаа хот, засаг, парламент тэргүүтнүүдэд байгаа гишүүдийнхээ "шунал" хүслийг яаралтай хангаж өгөөд ажил хийлгээд үзвэл яасан юм бэ. Суудлаа чөлөөлөх нь цаг хугацааны л асуудал юм биш үү.

Г.Лхагваа

Хуваалцах:410

СЭТГЭГДЭЛ (41)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    иргэн

    Мэргэжлийн хүмүүс болон эрдэмтэн, судлаач нарын үгийг сонсохгүй дээгүүр алхасанаас шалтгаалж цар тахал ийм хэмжээнд хүрсэн нь Ерөнхий сайд, Шадар сайд нарын үйлдэл, үйл ажиллагаатай шууд холбоотой.

  • 0
    0000

    арчаагүй бизда дандаа эхнэр хүүхдээсээ хэл аманд ордог,,,үхширсэн амины үзэлтэй юм үзээгүй гуйлгачин сэтгэхүйтэй,

  • З
    ЗОЧИН

    УНАГААХААР БАЛГҮЙДЭЭ ГЭДЭС НЬ ДҮҮРЭЭД УНАГАХААР НЬ ЦАВЧИХААС ӨӨР ЮУ Ч ХИЙДЭГГҮЙ НАМ НЬ АЖИЛЛАЖ ЭХЛЭЭ ЮУ?

  • D
    davaa

    nobshiig zas iluul

  • I
    irgen

    bie bienee hemlej baih zuur ene COVID ard tumniig bazaad avlaa sh dee! Eheleed hun bur niiteeree ene TAHAL-g daraad avaya l daa, daraa ni ter heniigee unagaah bosgohoo shiid! Ene uls turjsun suudal bulaatsldsan nuhduudiig haraal ideg, tam ruugaa toniltsgoo!!!!

  • Х
    хэхэ

    тээр жил оюуны ундраа зайсангаас хотын төв хүртэл дүүжин тээвэр хийнэ гэж баахан хурдалсан. тэр төслийг нь дүү амарсайхан барьчихсан дүүжин тээвэртэй болно гэж баахан сэвж урдчилгаа шилжүүлсэн тэгээд буусан. одоо бол тээвэр ч гүй мөнгө үгүй. авгай хүүхэд хувийн ажлаа сайн хийж байна молодец гэхдээ хаана юу хийхээ мэддэгүй хүн юм байна. хэтэрхий өлөн байна хэтэрхий хоноцийн сэтгэлтэй байна яг буухын өмнө дүүжин тээврийн урдчилгаагаа яаран шилжүүлээд буудаг шигээ

  • Г
    Гомбо

    Хулгай луйвар нь илрээд ирэхээр унагах гэж орорлдож байна гэж гоншигнох юмаа,

  • С
    Сүр

    Эдийн засаг бурзайна аа.Одоо

  • Ш
    Шшш

    Ковидоор далимдуулаад баахан хандив аваад л байсан тэгээд ганц орчин үеийн шинжэлгээний аппарат авчихдаггүй юм уу

  • С
    Санаа

    МАН 100 жилийн баяраа тэмдэглэж коронаг хяналтнаас гаргасан

  • Z
    zochin

    Коронатай тэмцэх бэлтгэл хангаагүй байсныг нь ил гаргаж жаахан юм хийгээд эхлэхээр л барьж идэх гээд бн даа

  • Б
    Бтс

    Увайгүй тэнэгээрээ бол аль хэдийн зайлах болсон

  • З
    Зочин

    Хотын дарга луйвардаж болчихоод юу ч хийгээгүй, чадваргүй нөхөр

  • А
    Ард

    Энэ хулгайч хурдан зайлаасай.Шоронд хийж ,шороонд бул

  • Н
    Новшийн хог

    Мөнгөний улаан шуналтан энэ нөхөр 3,5 тэрбум ₮-өөр усан оргилуур барьж мөнгө идэхийн оронд амьсгалын аппарат авах ёстой байсан юм. Үтэр түргэн зайлуулах хэрэгтэй.

  • З
    Зочин

    Хурдан зайлуулах хэрэгтэй намын нэр хунд унаад бна шуу

  • З
    Зочин

    За бараг ажиллаа огмон нь дээр дээ авгай хуухэд нь хуртэл нэр хундыг нь унаглаа дээр нь эмч нарыг басхардаж нэр хундыг нь унагааж болохгуй яг тэр хийсэн эмч нарт нь хариуцлага тооцож яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй шуу

  • И
    Иргэн

    Занданшатараа!!!??? гишүүн цэрэнпунцаг 4-5 лам цуглуулж гэртээ ном уншуулж байна .хатуу хөл хорионы дүрэм зөрчсөн гишүүндээ арга хэмжээ аваач !!!!!????

  • З
    Зочин

    Унах нүхийг нь эхнэр нь ухсан

  • M
    MAN-n gishuun

    Зөв дөө. Манай нам одоо камер харж хөмсгөө зангидаж худлаа ярьдаг нөхдийг эртхэн явуул. Ажил ч мэдэхгүй, амьдрал ч мэдэхгүй. Үнэндээ жолдоод байна ш дэ.

  • Z
    zochin

    Ug ni hotiin dargaa heden jil hiiden bol deer bsn yum Gehdee Munhbataas bol deer shuu

  • I
    Irgen

    Enheree ulaan bvsrvv oruulaad gargadag ni buruushdee ehnertei l gomd haldvar taraasan ch yum bilvv yaj medehiin

  • З
    Зөв зөв арай дэндүү ард түмнийг доромжлоод байгаа

    Зочин

  • G
    Ganba

    Тэр мэр Сумтай нь хамт зайлуулахгүй бол нэмэргүй шүү

  • Ц
    Цог

    Өөрөө дандаа буруу зүйлд орооцолдож нам болон төрийн нэр хүндийг унагаж байгаа хүн огцрохоос өөр яалтай билээ дээ

  • Н
    нэмэн

    Ковидийг. нэг. ширхэг. үлдээхгүй. арилгана. гэж амалсан. хүн. шүү. сайн. ажиллаж. байгаа. үр. дүнгэ яаж. тооцохыг. мэдэхгүй. юм. Өвчин. хэлж. ирэхгүй. хийсэж. ирдэг.

  • З
    Зочин

    ХӨСҮТ-ийн тэр сувилагч тахлыг улам тараагаа биздээ яагаад үнэнийг хэлсэн, хяналт тавьсан хүн буруутан болох ёстой юм

  • З
    Зочин

    ХӨСҮТ-ийн тэр сувилагч тахлыг улам тараагаа биздээ яагаад үнийг хэлсэн хяналт тавьсан хүн бөруутаг болох ёстой юм

  • З
    зочин

    Энэ Амарсайхан худлаа шоучин нөхөр бна лээ.

  • З
    Зочин

    Ер нь байгаль орчин сүйтгэсэн, өөрийн хариуцсан онцгой үүрэг болох онцгой байдлын дэглэм зөрчсөн хүн монголчуудыг удирдах ёсгүй юм аа. Тэнгэр заяатай хүмүүсийг сэтгэлтэй, ёс зүйтэй хүн л удирдвал удирдана. Алдаа гаргавал хөөгөөд л явуулна ш дээ. Сургалтын төлбөр буцаагаад тушаалаа гээд ёсзүйн асуудал нөхөн төлөгдгүй. ЖДҮ гэдэг шиг сайд нар хавтгайдаа эрхэлчих юм аа, биш ээ баригдахаараа л жүжчих юмаа

  • Z
    zochin

    ajillaa zov onovchtei er chiij chadachgui n unen Amarsaichan buur ich uurtai bolood bgaa

  • З
    Зочин

    МАН-ынхаан энэ цар тахал өнгөртөл эв нэгдэлээ хичээж, сандал суудлын төлөө тэмцэлдэхээ хойш тавиачээ. Ядаж байхад яр гэгчээр тэр нэг авгай бас бас юу вэ эцэг эхээ сахих юм бол эмнэлгийн ёс журмыг дагах нь яасан юм. Задарсан эхнэрүүд гэж гай юм даа

  • Z
    Zochin

    Сонгуульд МАХН МАНыг дэмжиж ажилаад Энхбаяр Шадар сайд болно гэсэн гээд мэдээ явж бсан шүү.

  • З
    зочин

    Шудрага хүнийг хаа сайгүй хавчих юм даа. Тэгээд энэ мөнхбат бэл үү дийлэх үү?

  • З
    Зочин

    Юун унагах вэ. Эхнэрийнхээ үйлдэлд хариуцлага хүлээж өөрөө огцрох ёстой

  • З
    Зочин

    МАН.д нэг аймаар хорчин бий. Тэр нь Шууд хэлэхэд Хууль зүйн сайд Хишгээ овогт Ня мбаатар. Гарамжавыг унагасан. Одоо шадар сайд болж байна. Өөрөөсөө илүү болгоныг сөрж үг зөрсөн бүхнийг хэвлэл мэдээллээр балбадаг нохой зантай. Гүйцэлдүүлэгч нь шулмас хочит Өнөрөө

  • И
    иргэн

    Иш дахиад л АН шиг түмпэн сав шанаганы хэрүүл доруул хийсээр л байх уу. Цаана чинь улс орон хэцүүдлээ шүү. Ажил хийж байгааг нь муушааж буруутгаж байж л ходоодонд нь хоол ордог зуршилтай болж дээ.

  • Ш
    Шударга иргэдийн фронт

    ЦАГААН САРЫН ДАРАА АННА КОРОНИНО . Өвөрхангай н хужирт сэмжидээр дамжуулаад бүх аймгуудад тархсан улаан хөл хориог улба шар руу оруулахын чинь оронд шууд шар түвшин рүү оруулсан энэ маш том алдаа . Амарсайхан үүн дээр шууд буруутгагдана. Үүнээс болж 49 хүний амь нас хохирсоныг . Амарсайхан болон түүний . Засгийн газар . Оюунэрдэнээс нэхэх учиртай

  • Ш
    Шударга иргэдийн фронт

    ЦАГААН САРЫН ДАРАА АННА КОРОНИНО . Өвөрхангай н хужирт сэмжидээр дамжуулаад бүх аймгуудад тархсан улаан хөл хориог улба шар руу оруулахын чинь оронд шууд шар түвшин рүү оруулсан энэ маш том алдаа . Амарсайхан үүн дээр шууд буруутгагдана. Үүнээс болж 49 хүний амь нас хохирсоныг . Амарсайхан болон түүний . Засгийн газар . Оюунэрдэнээс нэхэх учиртай

  • Z
    zochin

    dotroosoo ch bgaa AN-aas ch bgaa bhdaa.

  • M
    MART

    MART BAYR BAR KARINA KORONOG ALDSAN UNEN