МАН-д "зодуулах" Ерөнхийлөгчийн улс төр

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 4 мин 13 сек
220
legacy:hereglesen zurag/Онцлох/ф2.jpg

Монгол цэргийн холбоо гэх ТББ өчигдөр орой "МАН-ын дарга У.Хүрэлсүхийг тус холбооныхоо удирдлагад одоо ажилладаггүй" гэж мэдэгдээд МАН-ыг тараана гэдэг концертын эрчийг буруулаад хаячихлаа. Уг өнгө өнгийн дэмжигчид нь цэрэгжсэн МАН-ыг тараая, дайръя, байлдъя гээд сошиалд бол их л сүртэй байсан юмсан.

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн санаа "тарчихсан" уу, "тарах ёстой байсан уу

Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эрхийг нь Цэц дээр "хазаарласан"-д дургүйцэж өнгөрсөн даваа гарагт МАН-ыг тараах захирамж гаргаж дээд шүүхэд хүргүүлсэн. Үүнийг нь сонссон МАН-ыг үзэн яддаг болон ардчилал нь дэндээд анархизм руугаа нэлээн ойртож яваа нөхдүүдийн цээжний диксог ойрд савчаагүйгээр нь савчуулав. Гэвч жүжиг ингээд л дуусчихлаа ямар харамсалтай юм бэ.

Ерөнхийлөгчийн долоо, найман үндэслэл бүхий МАН-ыг тараах захирамжийн хамгийн гол үндэслэл нь "МАН цэрэгжсэн нам боллоо" гэдэг байв. У.Хүрэлсүх энэ цэрэгжсэн намын бүтцийг зохиогоод өөрөө тэргүүлээд аймгуудын удирдлагуудыг татан оруулаад байна гэх ньюанс нийгмийг талцуулав. Уг нь үнэн л дээ. Төрийн бус байгууллага байгуулж, үзэл санаагаараа эвлэлдэн нэгдэх нь нээлттэй ч, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх орон нутгийн төрийн захиргааны дарга нарыг холбоондоо татан оруулсан нь буруу байв. Тиймээс зэвсэгт хүчний ерөнхий командлагч энэ асуудлыг гарган тавьж буй нь зөв. Харамсалтай гаргаж тавих л үедээ биш, үүрэг роль нь өөрчлөгдөөд ач холбогдолгүй болчихсон үед гаргаад ирлээ. Харин нэг намыг татан буулга гэсэн захирамж гаргаад шүүх рүү "илгээж" буй нь хуульд нийцэхгүй. Хуулиар бол намыг татан буулгахдаа тухай намын эрх барих дээд байгууллага шийднэ. Эсвэл "цэргийн болон цэрэгжсэн" үйл ажиллагаа явуулсан ба бусад хориглосон зүйлийг зөрчсөн бол намыг тарааж, татан буулгана. Ингэхдээ зөвхөн шүүх л дангаараа энэ ажлыг хийнэ. Хэн нэгэн албан тушаалтны захирамж, тушаалаар биш юм.

legacy:hereglesen zurag/Онцлох/ф4jpg.jpg

За, ингээд Ерөнхийлөгчийн гаргасан захирамжийн агуулга нь зөв байж болох ч арга буруудаад байв. Гэтэл одоо бүр тараах гол цөм нь "тарчих" шиг боллоо. Нэгэнт У.Хүрэлсүх 2020 оны 7 дугаар сарын 1-нээс энэ байгууллагынхаа үйл ажиллагаанд оролцохгүй, дарга цэрэг нь биш болсон бол чи байгуулсан гэж араас нь мянга цамнаад яалтай билээ. Захирамжийг эргээд харахад "ковидыг улс төрд ашигласан" гэхээс өөр улс төр бараг л үлдсэнгүй. Цэцэд нөлөөлсөн гэдгийг баримтаар нотолж чадахгүй байх. Засгийн газраа тараах нь тэртээ тэргүй Ерөнхий сайдын бүрэн эрх. Ерөнхийлөгч маань дахиад л "хад мөргөж", МАН-ыг тараах санаа нь үлгэр болж байх шиг.

legacy:hereglesen zurag/Онцлох/ф3.jpg

Ардын нам цэрэгжсэн юм бол Ерөнхийлөгч яагаад болиулсангүй вэ

Тэгвэл МАН-ыг тараах нь үлгэрийг Ерөнхийлөгч Х.Баттулга, МАН-ын дарга У.Хүрэлсүх хэн хэн нь мэдэж, тооцож байсан бол яах уу. Өөрөөр хэлбэл, энэ холбоог байгуулах үйл явцыг Ерөнхийлөгч анхны хурлаас нь эхлээд л мэддэг, бас дэмжиж байсан. 2019 оны 4-р сарын 4-нд Төрийн ордонд анхны чуулганаа зохиоход Ерөнхийлөгч “...Монгол цэргийн нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагыг байгуулан Анхдугаар хурлаа зохион байгуулж байгаад баяр хүргэж, хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье..." гэдэг илгээлтээ ТГ-ын дарга З.Энхболдоороо уншуулж байв. Тэгвэл нөгөө талд нь анх байгуулагдсан цагаасаа хойш бүтэц нь "асуудалтай" болж байхад Ерөнхийлөгч яагаад огт дуугарсангүй вэ гэх асуулт гарч ирнэ. Эс үйлдэл хийнэ гэдэг бол хүлээн зөвшөөрсний нэг хэлбэр бус уу. Уг нь цэрэг, цагдаатай холбоотой иймэрхүү ноцтой үр дүн авч ирж болохуйц асуудлын талаар Ерөнхийлөгчид өдөр бүр л элдэв мэдээллийн дүн, анализ очдог л баймаар. Үгүй юм болов уу. Цэвэр судалгаа шинжилгээнд анхаарлаа хандуулдаг ҮАБЗ болон Ерөнхийлөгчийн Тамгын газар нь ажлаа хийдэггүй юм уу.

legacy:hereglesen zurag/Онцлох/ф1.png

Мөн Ерөнхийлөгч энэ асуудлыг сөхөж гаргахын өмнө уг холбоог өнөөдөр ямар үйл ажиллагаа явуулж байгааг, ямар хүмүүс толгойлж буйг нь эрх биш шалгасан л байх. Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас хайж үзэхэд У.Хүрэлсүхийн нэр дээр энэ холбоо байхгүй болжээ.

Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэвэл Цэц дээр үүсгэсэн МАН-ын "тоглолт"-д Ерөнхийлөгч ихээхэн дургүйцсэн дүрийг гадагшаа харуулахыг л хүссэн байж болох талтай. Өмнөх нийтлэлүүд дээрээ өгүүлж байсан шиг "Ерөнхийлөгч дахин дэвших боломжгүй зохицуулалттай ҮХНӨ байна аа" гээд хуульчид аль 2019 онд, 2020 онд хуулийн хэлэлцүүлгийн үед яриад байхад л сонсоогүй өнгөрөөнө гэж байхгүй. Үүн шиг худлаа зүйл гэж энэ дэлхий дээр байхгүй. Ерөнхийлөгчийн институт бүхэлдээ хүлээн зөвшөөрч байж энэ саналыг нь З.Энхболд байнгын хороо, чуулган руу барьж орно.

Мөн эрх барьж буй 65 гишүүнтэй МАН хүсэх л юм бол Цэцийн бүрэлдэхүүнд хүссэнээрээ өөрчлөлт оруулах боломжтой. Яг л сая хүч түрж Ш.Цогтоог чөлөөлж, Ж.Эрдэнэбулганыг томилдог шиг зүйл болохыг улс төрийн хүрээний захын хүн хүртэл таамаглана. Дээр нь нэмээд хамаг "араа шүдээ" сугалуулчихсан Ерөнхийлөгчийн сэнтийд дахин 6 жил суугаад улс төрийнхөө замналыг дуусгахыг Х.Баттулга хүсээгүй байх талтай. Ганц байгаа тодорхой үнэн бол Х.Баттулгын улс төрийн карьеер зургаахан жилийн дараа дуусах учиргүй. Улс төрд бол тэр эд ирэн дээрээ яваа нэгэн.

Энэ бүхнийг эргэцүүлээд харахад Х.Баттулгын өнгөрсөн хугацаанд хийж байгаа бүхий л үйлдлүүд өөрийгөө хясуулсан, боогдуулсан, үнэхээр хүчгүйдсэн, МАН-д аймаар дээрэлхүүлж буй мэтээр өөрийгөө хамтрагчид, дэмжигчиддээ харуулахыг хүссэн хүний үйлдэл мэт санагдах болов. Амьдрал гэх жүжгийн хамгийн том тайз бол улс төр юм.

Г.Лхагвадорж

Хуваалцах:220

СЭТГЭГДЭЛ (22)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Г
    Галаа5 жил өмнө

    Сонгуулийг орчин үеийн худалдааны сүлжээ болгосон энэ хүрэлсүх одоо Хятадыг дуурайж цэрэгжсэн бүтэц бий болгох гээд байна. Хятадын атганд орсон, бүх пактаа тэдэнд атгуулсан энэ нөхрийг дэвшүүлэх ёс зүй байгаа бол МАН сөнөж байгаа нь тэр.

  • G
    Ganaa Banzragch Д.Сосорбарам5 жил өмнө

    Битгий хагаралдуул, Битгий улстөрж, Бидний хулгай хийж тонон дээрэмдэхэд битгий саад бол

  • Б
    Буд5 жил өмнө

    Женко зодуулах юмаа оороо хийсэн тэр мэдэгдэл нь оороо дэмжиж дэмжиж явж бгаад одоо оороо сонгуульд дэвшихгуй болохоор тугжилдээд бдаг естой нохой зан гаргаж бна даа мэндчилгээ хуртэл илгээгээд бсан юм бна лээ шуу дээ зайлуул

  • З
    зочин5 жил өмнө

    хясаж боогдуулсан нь үнэн ахмадуудйн зээлийг тэглэхэд хүрэлсүхийн хүрээний цэргийн ахмадууд их хамрагдсан гэж яриа гарсан өрх бүрд 1сая төгрөг өгье гэдэг саналыг дэмжээд эхлэхээр хүн бүрд 300000 болгож ерөнхийлөгчийг хамаагүй мэт болгосон

  • У
    УУЛ5 жил өмнө

    МАН нам Дампуурсан шүү дээ? 100 жилийн ой гоороо бүх эрх мэдэл авна гэж бодсон юм л байна

  • З
    зочин5 жил өмнө

    201-11-14-ны өдөр баталсан Монгол Улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан хуульд Ерөнхийлөгчөөр .... зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гээд кирил усгээр цагаан цаасан дээр хараар бичсэн байх юм. Тэхээр ерөнхийлөгчийн сонгууль энэ онд болно гэдэг Үндсэн хууль зөрчсөн, ерөөсөө МАН-д хууль хамаагүй байдагийн нэг илэрэл юм байна. Үүнийг МАН хамгаалаад бас нэг хууль дүрэм ярих байх л даа.

  • Ё
    Ё5 жил өмнө

    Батлагаа иргэдээ тайван амьдруулаач

  • M
    MAN mandtugai5 жил өмнө

    luivar deerem avilga hiigeed guchin mandah boldtugai

  • M
    MAN-iin gishvvn5 жил өмнө

    Manai MAN ene udaa vgvi gehed daraa ni neg nuhur sanal gargahad tarahgvi geh gazargvi l bolovoo doo, yanaa hu hi hu

  • З
    Зочин5 жил өмнө

    Энэ ерөнхийлөгчөөс болж тайван амьдрах арга алга. Дандаа талцуулж хэрэлдүүлнэ

  • Z
    Zochin5 жил өмнө

    1 намынхаа атганд ороод улс үндэстэнгээрээ сөнөж далд орох болтугай гэж ерөөе дөө МАНын бөгс долоогчидоо

  • F
    Fff5 жил өмнө

    Novshiin Jonkhuu Battulga shorondoo ochooroi

  • З
    Зочин5 жил өмнө

    Унэн шуу дээ ард тумэнд оорийгоо эрх мэдэлгуй МАНам л ингээд бна гэж шоу хийгээд оровдуулэх тактик барьж бгаа нь мэдэгдэг шуу дээ женког улс тороос хурдан холдуулахгуй бол ард тумнийг талцуулаад дууслаа одоо боль зайлаад огоо

  • Z
    Zochin5 жил өмнө

    Bid ih nuhaalag baihnheregtei. MAN bidend er n' yug ugsun yum sainbodooroi! Ardchilal bidend yu uguv uu?! Sain bodooroi! Tanii erh chuluu uulen chuluunii nar shig tiim l ued bid am'darch bna. AN henbe? Anarhizm bolson uu? Gehdee MAN+AN Mongoliin tur bish shuu gedgiig sanaarai!

  • А
    ард5 жил өмнө

    шүүхийг нохой шиг юм болгоны түрүүнд барьж гүйдэг ерөнхийлөгч шүүхийг юугаар гийгүүлсэн юм вэ хотын захиргааны шинэ байрыг шүүхэд өгүүлэх талаар хөөцөлдөхгүй охин хүргэн хоёртоо авч өгсөн солонгос нарыг авчрах гэж байгаа гэл үү солонгос нартай төмрө замын мөнгийг хувааж идсэн чинь багадаа юу

  • А
    Ард5 жил өмнө

    хэрэв УИХ-ын дийлэнх олон, ЗГ мөн Ерөнхийлөгч хүн нь МАН-аас сонгогдох юм бол энэ бол зөвхөн сонгогч бидний сонголт. Хэнч юу ярьж байсан бидний сонголт байх болно. Тэгээд л болоо. Ялагдаж сурах хэрэгтэй. Чамд тааруулж амьдрах биш чи цөөхөн санал авснаа харин сайн бодсон нь дээр байх аа

  • З
    Зочин5 жил өмнө

    МАН сонгохлоор УИХ дарга , ерөнхий сайд , ерөнхийлөгч бүгд нэг намын хүмүүс болох уу . Нэг намын цэрэгжсэн дарнгуйлал болно гэсэн үгүү тэ . Хүрэлсүг , ман бодлогоос болж короноогоор үхэж дуусах юм байна даа .

  • И
    иргэн5 жил өмнө

    Улс төр нь хөзөр юм гэсэн тэгвэл одоогийн болоод буй үйл явдал бол бүлдгэн тэгнээ гэсэн үйл явдал болж байх нь уу.

  • З
    Зочин5 жил өмнө

    Яаж ч дахин сонгогдох боломжгүйдээ хорсож ард иргэдийг төр засгийн эсрэг турхирч үймээн дэгдээж хорслоо тайлах гэж байгаа юм байна л даа

    • Z
      Zochin5 жил өмнө

      Yag unendee ta anduurch bna. Chi tun udahgui ug heleh, uheh gazraa songoh bolomjgui ued uuriiguu haraah bolno. Burhan iveeg!

  • Z
    zochin5 жил өмнө

    buu danalz Churelsuch

    • Z
      Zochin5 жил өмнө

      Khurelsukh MAN bish ter namd ene hunees iluu uhaant huvgiin bgaa! Yaagaad ene muu bolovsrolgui hulgaichiin erhend ene MAN baigaag oilgohnuhaan hairlana uu?!!!