Ц.Тувааны Ардчилсан нам АНУ-ын компанитай сонгуулийн үеэр лобби гэрээ байгуулсан уу

Улс төр
UBn team
Унших: 1 мин 35 сек
90
legacy:hereglesen zurag/Ц.Туваан-1.jpg

Сошиал сүлжээнд өнөөдрөөс О.Цогтгэрэлийн АН-тай холбоотой "АНУ-аас лобби буюу нөлөөллийн компаниудыг сонгуулийн үйл явцад оролцуулахаар хөлсөлж авсан талаарх ноцтой байж болохуйц баримт дэлгэгдэж эхэлсэн.  

Тэгвэл уг асуудлыг чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил онцолж уг асуудлыг талаар УИХ-ын гишүүн Ц.Туваантай маргаан үүсгэлээ.

Баримтад байгаа шиг 50 мянган ам.долларын хөлсөөр сонгууль дуустал гадны нөлөөллийн компанийн тусламж авахаар гэрээ байгуулж, хөлсөж авсан бол сонгуулийн хуулийг зөрчи байгаа юм. Хуулийн дагуу гадны ямар нэгэн байгууллагууд Монголын бүх төрлийн сонгуулийн үйл явцад АЖИГЛАГЧААС өөр байр сууринаас оролцох боломжгүй юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "АНУ-ын лобби буюу нөлөөллиийн компаниуд гадна( дотны үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулах бүрдээ бүртгүүлдэг бүртгэлийн сан байдаг. Энэ бүртгэлд дурсанаар АНУ-ын DCI гэдэг лобби групп Ц.Туваан даргатай Ардчилсан намтай 4 сарын 12-ны өдрөөс зургаадугаар сарын 12 хүртэл 50 мянган ам.долларын лобби гэрээ байгуулжээ. Өөрөөр хэлбэл сонгуулийн сурталчилгааны хугацаанд ийм гэрээ байгуулсан гэсэн үг. Энэ ямар учиртай гэрээ вэ, Ц.Туваан гишүүн ээ. Та энийг нэг тайлбарлаж өгөөч. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 51.1.1-д "Гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас хандив, дэмжлэг туслалцаа авахыг хориглоно" гэсэн хуулийн заалт байгаа шүү дээ. Улс төрийн намын тухай хууль дээрээ ч гэсэн хориглосон заалт байгаа шүү дээ. Ийм илт хууль зөрчсөн үйлдэл хийж болдог юм уу, Ц.Туваан дарга аа" гэсэн. 

Хариуд нь УИХ-ын гишүүн Ц.Туваан "Ардчилсан нам 50 мянган ам.доллар байтугай 50 доллар ч хүнд төлөх мөнгө байхгүй. Тийм зүйл байхгүй гэдгийг Ц.Мөнх-Оргил гишүүнд би хариуцлагатайгаар хэлье" гэсэн юм.

Хэдийгээр Ц.Туваан гишүүн тийм зүйл байхгүй гэж мэдэгдэж байгаа ч сошиалд тарсан баримтууд дээр түүний өөрийнх нь гарын үсэг байгаа юм. Байдал эвгүйтвэл О.Цогтгэрэл даргатай Ц.Тувааны АН сонгуульд оролцох боломжгүй болох уу. Байдал хэрхэн үргэлжлэхийг харах л үлдлээ

Л.Баяр

legacy:hereglesen zurag/Онцлох/Б1.jpeg legacy:hereglesen zurag/Онцлох/Б2.jpeg
Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    Хориглосон ямар хууль байна. Бүгд бүртгэлтэй хуулийн дагуу байна. Ардчилалын Америкаас зөөвөрлөж ирсэн. Одоо ч бүх зөвлөлгөө тэтгэмж авч амь зууж байгаа шүү. Элчин сонсвол Хятад шиг хилээ хаачихна Мөнхоргил юу хэлэх бол. Хирээ л мэд

  • З
    Зочин

    photoshop bna

  • З
    зочин

    Туваан сэдээгүй Баттулга сэдсэн байна.Арай ядаж улс орон маань ковидыг давж амар тайван болох гэж зүтгэцгээж байхад ерөнхийлөгч өөрийн гэмт хэрэг олон тэрбум доллар хулгайлсан,зээл авчихаад өгдөггүй хэргүүддээ шийтгэл хүлээнэ гээд ард олныг мөргөлдүүлж цустай нь хутгах санаа өвөрлөж байна.

  • Х
    Хужаа царайлсан Туваан

    Одоо бүр гадныханыг сонгуульдаа оруулах нь ээ. АН-ыг энэ үндэслэлээр татан буулгах хэрэгтэй. МАН, АН хоёулаа тарах нь зөв. Гэхдээ цаг нь биш шүү. Эхлээд өвчнөө даван туулах хэрэгтэй. Ингэвэл зөв болноо.

  • З
    зочин

    Энэ бүгд Баттулгын хийж байгаа ажил Энэ жилийн сонгууль нэг л биш дээ Ерөнхийлөгчийг хугцаанаас нь өмнө огцруулах хэрэгтэй Энэ хүн юу ч хийхээс буцахгүй боллоо

  • И
    Иогэн

    Одоо болимоор юм аа, корона вирусээс болоод өчнөөн асуудал болоод байхад эрх мэдэл, мөнгө хөрөнгийн хойноос үхэн хатан зүтгээд байх юм, ийм мөнгө авсан болоод ерөнхийлөгч нь сандарч Төв талбай дээр мэдэгдэл хийгээд байгаа юм байх да, яасан их өс хонзон, шунал вэ, түмэн олон биднийг тайван байлгаач

  • З
    зочин

    За энэ эрх мэдлийн төлөө улайран тэмцэгчидээ энгийн ард биднийгээ бодоорой.

  • З
    Зочин

    Энэ зөнөг өвгөн Ламбаа одоо болимоор юм аа. АН үнэхээр боловсон хүчний нөөцгүй юм аа

  • З
    зочин

    Ийм л бузар юм сэддэг зэрлэгүүддээ.Бидний сонголтыг АНУ-аар устгуулах ажил хийж байна шүүдээ.Монголын тусгаар тогтнолд бодит аюул нүүрлэлээ.Нэн яаралтай тагнуул хуулийнхан шалгаж ард түмэнд хариулт өгөхийг шаардаж байна.Тувааныг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татахыг шаардая