ТОХИРОО: Хоёр АН-аас С.Эрдэнэ, Я.Санжмятав нар дэвшээд, эцсийн мөчид С.Эрдэнэ "шалгарах" гэнэ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 3 мин 9 сек
550
legacy:hereglesen zurag/Онцлох/АААН.jpg

Өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нарыг дахин нэр дэвших боломжгүй гэсэн ҮХЦ-ийн дүгнэлтийг өчигдөр УИХ хүлээж авснаар энэ хаврын том улс төрийн эхний үзэгдэл өндөрлөлөө. Одоо Ерөнхийлөгчийн сонгуульд кандидатуудаа нэр дэвшүүлж буйгаар хоёрдугаар үзэгдэл үргэлжилнэ. Энэ үзэгдлийн гол дүр нь Ардчилсан нам. "Тасарсан гүрвэл" шиг болчихоод байгаа АН-ынхан хоёр талаасаа нэг, нэг нэр дэвшигч гаргаж ирнэ. Эцсийн мөчид эрх баригчид аль "зөөлөн боорцог"-ын сонгож таалах учиртай. Үеийн үед л угаасаа л ингэсээр ирсэн түүхтэй.

Дур эзнээ голохгүй гэгчээр Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших боломжгүй болсон сургаар АН-аар "дүүрэн горилогчид". Тэдний тэргүүн шугаманд УИХ-ын гишүүн "хонгил" Н.Алтанхуяг, Ерөнхийлөгчийг сая Үндсэн хуулиар "батирсан" гэгдээд байгаа З.Энхболд, Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, Лу.Гантөмөр, Х.Тэмжүүжин нар өөрсдийгөө битүүхэн сойчихоод хүлээгээд байгаа. Харин Э.Бат-Үүлийн хувьд Ерөнхийлөгчид гэхээс илүүтэй 2024 онд АН-д тохиох үүлэн чөлөөний нараар нийслэлээ "базах"-ыг илүүд үзэж буй гэсэн мэдээлэл байна. Р.Амаржаргалын хувьд Ерөнхийлөгчийг дэвших боломжгүй гэсэн шийдвэр гарсан өдрийнх нь орой клабхауст зочилж намынхаа дотоод сунгаанд орно гэдгээ зарлав. Ил зарлаж буйг нь харахад хоёр тусдаа байгаа АН-ууд дунд нь өрнөж буй нууц хэлэлцээрүүдэд мань эр оролцоогүй бололтой. Тиймээс өөртөө ирэх олон нийтийн дэмжлэгээр сунгаандаа хүч үзэх гэж буй энэ байх. Гэхдээ тэр ороод ирвэл хүчтэй өрсөлдөгч болох нь тодорхой. Хяслантай нь МАН хэзээ ч хүчтэй хүнийг хүсэхгүй.

За ямартаа ч "хаан ширээ"-ний өрсөлдөөнд нэрээ бичүүлэхээр Ардчилсан намуудын хөл толгой нь мэдэгдэхгүй л байна. Харин энэ хооронд Ерөнхийлөгч Х.Баттулгын цаана нь байгаа гэх Ц.Тувааны АН болон Ц.Элбэгдорж тэргүүтнүүд ард нь байгаа гэх С.Эрдэнийн АН-ууд Ерөнхийлөгчид хэн хэнийг нэр дэвшүүлэх дээрээ бараг эцэслэн тогтсон талаар эх сурвалжууд мэдээллээ. Тодруулбал, С.Эрдэнэ өөрийнхөө АН-аас, Ц.Тувааны АН-аас Ерөнхийлөгчийн зөвлөх Я.Санжмятав нар нэр дэвшихээр эцсийн байдлаар тохирсон гэнэ.

С.Эрдэнийн хувьд том намыг бараг дөрвөн жил удирдсан. Намын дотоод "сүлжээгээ" өнгөрсөн хугацаанд "базаж", бас бэлтгэж ирсэн. Мөн Улаанбаатарын бүхэл бүтэн нэг дүүргийг хөдөлгөж чаддаг талаар нь улс төрийн хүрээнийхэн ярилцдаг. Ямар сайндаа л Н.Энхбаярыг эд үед нь өрсөлдөөд бараг л ялсан гэдэг. Мөн тэрбээр гол зүйл болох хөрөнгө санхүүгийн тал дээр зарим нэг хүмүүсийг бодоход асуудлаа шийдчихсэн нэгэн. Тиймээс С.Эрдэнийг Ерөнхийлөгчид нэр дэвшээд зогсож байхад битгий нэг их гайхаарай.

Харин Я.Санжмятавын хувьд өнгөрсөн УИХ-ын сонгуулиар нэр дэвшээгүй өнжсөн. Мөн бусад АН-ын горилогчдыг бодоход ард түмний эсэргүүцэл багатай хүн. Мэдээж түүнийг Ц.Тувааны АН-аас зүтгүүлж байгаа цаад хүн нь Ерөнхийлөгч Х.Баттулга. Я.Санжмятав Ерөнхийлөгч хоёр маш ойр. Тиймээс өнгөрсөн хугацаанд зөвлөхөөр ажиллаж ирсэн. Хэрвээ сая Ерөнхийлөгч өөрөө нэр дэвших эрхээ халаасалсан бол Я.Санжмятавыг Европын аль нэг улс руу элчингээр явуулахаар тохирчихсон байв. Гэвч Цэцээс нэгэнт эсрэг шийд гаргасан тул Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн "зохион бүтээсэн" АН-аасаа зөвлөхөө дэвшүүлэхээр бэлдэж буй бөгөөд энэ тохироо маш нууц түвшинд байгааг эх сурвалжууд онцолж байна. Я.Санжмятавын хувьд АН дотроо аль ч бүлэг, фракцтайгаа хэл амаа сайн ололцож чаддаг, овжин зальтай нэгэн. Ер нь АН гэлтгүй МАН-ынхантай ч гэсэн эвтэйхэн харилцаатай нэгэн. Шулуухан хэлэхэд "аль ч төрд нүүртэй" хүн. АН дотор үл ойлголцол болоход мань эр л гол координацийг хийж, маргалдагч талуудыг эвлэрүүлэн зуучилдаг гэх яриа АН-ынхан дунд байдаг.

Магадгүй тэрээр намынхаа дотоод сунгаанаас нэр дэвших эрхээ халааслаад гараад ирэхэд "Завхан нутгаас төрөн гарсан ГУРАВ дахь Ерөнхийлөгч" гэсэн марзан PR-г хүссэн, хүсээгүй ашиглах биз.

Харин эх сурвалжуудын онцолж буйгаар С.Эрдэнэ, Я.Санжмятав нар тус бүрийн АН-уудаасаа гараад ирсэн нөхцөлд яг сүүлийн мөчид С.Эрдэнэ Ардчилсан намын нэр дээрээс "босч" Ерөнхийлөгчид дэвших маш өндөр магадлалтай байгаа аж. Талууд ч үүн дээр тохирсон байгаа гэдгийг онцоллоо. Гэхдээ улс төр хэрхэн үргэлжлэхийг 100 хувь таамаглах хэцүү. Хэрэг явдал яаж ч өрнөж мэднэ. Одоогоор бол ийм зургийг улстөрийн хүрээнийхэн "зурчихаад" л байна.

Г.Лхагвадорж

Хуваалцах:550

СЭТГЭГДЭЛ (55)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    Zochin

    Ene MANGASIIG hen songodog yum

  • З
    зориг

    нохой долоо,ардчилсан нам бүр мөсөн мөхөл рүүгээ явж байна

  • И
    иргэн

    Эрүүл өрсөлдөөн эрүүл сэтгэлгээ гэж алгаа, дандаал тохиролцоо, найраа, хор найруулж хов базаж байх гэж

  • Э
    Эниээ

    Эрдэнэ гарч чадахгүй ш дээ хэнч сонгохгүй горьд. Алтанхуяг л гарах магадлал сндөр

  • З
    ЗОЧИН

    ЭРДЭНЭ ГАРАХ ЮМ БОЛ УЛС ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ТУН НОЦТОЙ ҮР ДАГАВАР ҮЗҮҮЛНЭ ШҮҮ

  • С
    Сүнзийн туршуул...

    ...Эрдэнэ БГД -ийг балалсан шигээ Монголыг дуусгана. Яавч гаргаж болохгүй гаргавал Монголд Х.У.Ж.А.А дүүрнэ

  • E
    erka

    hoorhii ene sedbiig erdene ooroo zahialj bichuuljee ichidgui muu hulgaich umaa batuul geh shig estoi adgiin humuusiin tsuglaani gazar boljee

  • З
    зориг

    Оюунгэрэл л бусдаасаа хамаагүй дээр дээ.

  • З
    Зочин

    АН, ИАН-ын тохироо гэж хэлнэ. Нэр нь навс унасан АН-ын Эрдэнэ гарна гэж зүүдлээд хэрэгггүй. Ийм учраас Ман-тай тохирсон. Оронд нь Эрдэнэ шоронгоос мултрах

  • З
    ЗO

    Сэрүүн зүүдэл Хэн нь ч гарахгүй. Өөр имижтэй шинэ хүн хэрэгтэй. Албан тушаалын төлөө яахаас ч буцахгүй тэр тусмаа хуучинсаг нөхдүүд бүр хэрэггүй Харин боловсролтой, ухаалаг, ард түмэн улс орныхоо эрх ашгийг дээдэлдэг идэр сайхан эрчүүдийг гаргавал би дэмжинэ. Хуучин нөхдүүд бүр хэрэггүй. Юун Эрдэнэ, Санжмятав

  • З
    Зочин

    Юун лойдор багийнхан вэ боль хөөе , ийм ёстой байхгүй шүү , бахийг баянголынхон нь ч дэмжихээ байсныг сана , нөгөөдөхийг нь боль мэдэхгүй ч үгүй ,МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД НЭР ДЭВШИХЭД НААД 2 ЧИНЬ ЖИЖИГДЭНЭ МАЛУУДАА

  • З
    Зочин

    С.Эрдэнэ бишээ.Алтанхуяг бүр ч биш.Алтанхуяг яг л Баттулгын өрөөсөн гутал Одоо хараргүй юу.Улайн цайм Баттулгын бурууг өмөөрч туйлшраад... АН-ын хүн болгон ингэж зүтгэхгүй л байна шүү дээ.Одонтуяа,Пүрэвдорж гэх мэт буруу зөвийг ялгаж салгаж чадах чадвартай хүмүүс байнаа байна.

  • Ц
    Цу

    Ккк эхлээд дотороо учираа олчих

  • М
    Маг

    Та хэд МАНтайгаа нийлээд тар доо

  • Ц
    Ц

    Одоо энэ заваан тохирогоо зогсоогооч туруучий чинь гаргаж ирсэн хун ямар уршиг тарж байгааг хар Одоо хурэлсухЭрдэнэ ер нь АН.МАН,МАХНард тумнийг хуурч ,идэж,ууж хансан бол улс тереес хол бай ер и ь еренхийлэчийн босго маш ендер байх хэрэгтэй .Мэдлэг муутай хун улс орны ямар болгодогыг харалаа

  • M
    Mongol

    Амаржаргал аас бусад нь хэрэггүй дэ..Амаржаргал л арай дээр юм сан гэвч АНУС-ын ноход тал талаас нь боргоогоод унагачих л болов уу.

  • З
    Зочин

    Ерөнхийлэгчийн сонгууль болохгүй шүү .улс орон байдалтай болох болж байна энэ ут тоглоом хирээс хэтэрлээ. Сонгууль болвол цус урсаж магад юун 7 сарын нэгэн д болно шүү

  • И
    Иргэн

    С эрдэнэ ерөнхийлөгч болно, улс төрч гэдэг бол ийм алсын хараатай байх ёстой, аль 1998 онд өрсөлдөгчөө алсан хүн өнөөдөр ерөнхийлөгч болно гэлгүй яахав

  • Г
    Гишүүн

    АН самарсан хүн үүдэээ арай ч дээ

  • Z
    Zochin

    AN- s hen ch bsan demjihgui, Khurelsukhee erunhiilugch bolgono. Tertee tergui nogoon gerleer garna. Gor'dsonii garz shuu lalaruud min...

  • Z
    Zochin

    Аль аль нь болох л улсууд байна. Амжилт хүсье

  • З
    зочин

    хүрэлсүх л эрдэнэтэй дохирсон байх удш дээр хүрэлсүх таалсанаа дэвшүүлж ялна. тэр нь бах мэлхий юм байна гэж ойлголоо

  • З
    зочин

    тэнэгтээрэй муу мэлхий минь

  • З
    Зочин

    Аргагүй л дээ. Баттулга ерөнхийлөгч болчихоор одоо энэ нөхдөд амархан санагдаж байгаа л да

  • М
    Монгол хүн

    Энэ Эрдэнэ хэн бэ? Ядаж Алтанхуягаа гаргаач Эсвэл сонгуульд еоөөсөө оролцох хэрэггүй Хүрэлсүх ганцаараа өрсөлдөх үү?

  • З
    зочин

    Эрдэнээхамгийн боломжит хувилбар бишүү Алтанхуяг чадахгүй нутагтаа өөртөө зориулж зурсан тойргоосоо гарч чаддаггүй хүн яаж барах вэ тэгээд ч төв халхынхан яагаад ч саналаа өгөхгүй

  • З
    засаг

    Эрдэнэд Ардчилсан нам ямар өртэй бэ Ардчилсан намын жирийн гишүүд мөнгө босгож эрдэний өрөө төлий эс бөгөөс Эрдэнэ чи зайлаад өгөөч ямар хэцүү хорвоо бэ

  • Z
    zochin

    А Н намиин гишүүд бүгд эрдэнэийг гаргах тэнэг биш

  • Z
    zochin

    Алтанхуягаа зүтгүүл гараад л ирнэ

  • Z
    zochin

    MAH АН ийг хооронд нь алалцуулж байнаа. АН сугний үсгүй, шалний алчуур болж байх шив дээ

  • З
    Зочин

    С.Эрдэнэ бол унана шүү дээ. Дэмий шүү.

  • D
    dsdsd

    erdene icheehcee

  • Z
    Zochin

    Ene songuuliar AN-s erunhiilugch garahgui todorhoi yum baina daa.

  • Z
    Zochin

    Энэ рекетчин алуурчин авилгачыг хэн сонгодог юм ичдэггүй шаар вэ АН г хэд хувааж хагаралдуулчихаад дур эзнээ голохгүй ээ гэж ккк

  • З
    ЗОЧИН

    С. ЭРДЭНЭ ОДОО БОЛИО? ГАРАХГҮЙ БАЙЖ ГҮЙХ НОХОЙД ГҮЙХГҮЙ ЖИНГЭР СААД ГЭЭГЧЭЭР ОДОО ӨӨРИЙГӨӨ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨӨД БОЛЬСОН ЧИНЬ ДЭЭР ШҮҮ? ЮУН БАС САНЖМЯТАВ БЭ? СЭРҮҮН ЗҮҮДЛЭЭД БАЙГААРАЙ? НӨХДӨӨ? ТА ХЭДЭЭС АМАРЖАРГАЛ Л АРАЙ ДӨНГҮҮР БАЙХ ШҮҮ? ГАНЦ ОЛДОЖ БАЙГАА БОЛОМЖОО БИТГИЙ ТЭНЭГ ТЭНЭГ ХҮН ДЭВШҮҮЛЖ МАНГАРТААД БАЙГААЧЭЭ??? С. ЭРДЭНЭ, АЛТАНХУЯГ,З. ЭНХБОЛД, Ц. ОЮУНГЭРЭЛ, ТЭР САНЖМЯТАВ ГЭЭД ХЭРЭГГҮЙ ГАРЧ ИРЭХ МАГАДЛАЛ "О" БАЙГАА ХҮМҮҮС ОЛОН БАЙНА ШҮҮ?

  • И
    иргэн

    erdene daisan ihtei Sanjmytav ni uragshgui albat.... гэнэ ээ үнэн дээ

  • Z
    ZOCHIN

    sANJMYATAV NI ARAI DEER BAIH

  • Д
    Дорж

    Ээ бурхаан хулгайч нар тархинд гараад хэцуу нийгэм бэ

  • M
    mongol

    erdene daisan ihtei Sanjmytav ni uragshgui albat....

  • B
    b

    Ene neg 2 taarsan amitas muruuduuch! xa xa xa.

  • З
    ЗОЧИН

    ХҮН НАМ-д САЙХАН БОЛОМЖ ГАРСАН ДАА

  • Z
    zochin

    AN uneheer suirchee.

  • 8
    89д

    эрдэнэ УИХд гарч чадаагүй бж яаж чадна. Эсвэл Хүрэлсүхийг магтаад бсан түүнд тусалж бгаа хэлбэр юм бнадаа ккккк

  • Z
    Zochin

    Altanhuyag l garna daa

  • K
    Kkk

    Jenko piz zailaagui muu

  • А
    АН

    Хошного Эрдэнэ гарах уу?

  • Я
    ямар тэнэг үнэмшилгүй зураглал вэ

    эрдэнэ гэж мангар бүдүүн криминалыг гаргавал киргизийн садыр жапаров шиг ерөнхийлөгчийн засаглал гээд өвчигнөөд унана л даа даан ч горьдвоо ард түмнийг ингэж басдаг аан

  • П
    П

    Эрдэнэ дэмий биздээ

  • З
    зочин

    АН амиа хорлохоор шийджээ хөөрхий.

  • Б
    Больж үз. Амаржаргалыг нэр дэвшүүлээч,

    Больж үз. Амаржаргалыг нэр дэвшүүлээч,

  • З
    Зочин

    Эрдэнэ гахай ямар нүүрээрээ гарах юм эмд нд мөнгийг гахай болтол идэж Хандгайтын амыг өөрийн болгосон хулгайч

  • З
    Зочин

    Зөв зөв

  • И
    Иргэн

    Эрдэнэ зоригийн хэргээр наймаалцаж хүрэлсүхэд бууж өгөх замаар шоронгоос мултрах юм биз днэ

  • Г
    Ганаа

    Эрдэнэ гахай Хvрэлсvхэд боломж егехийн тулд еерее нэр дэвших юм байна

  • Г
    Гэрэл

    АН-аас хэн ч сонгохгүй амьтаныг нэр дэвшүүлсэн болж тоглоод Хүрэлсүхийг гаргах юм байна л даа.