Эрхүү хотод Монголын нэрт эрдэмтний дурсгалын самбарыг нээлээ

Дэлхий дахинд
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/эрдэмт.jpg

  ОХУ-ын Эрхүү хотод Монголын нэрт эрдэмтэн, түүхч, төр, нийгмийн зүтгэлтэн Базарын Ширэндэвийн дурсгалын самбарыг нээх ёслол боллоо.

  Дурсгалын самбарыг Эрхүүгийн Улсын Их Сургуулийн Багшийн дээд сургуулийн хананд суурилуулжээ. Энэхүү ёслолыг ОХУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан байна.