ДЭМБ “Moderna”-гийн вакцины үнэлгээг эхлүүлжээ

Дэлхий дахинд
С.Хонгорзул
Унших: 1 мин
10
legacy:hereglesen zurag/moderna.jpg

   Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ шинжээчдийн баг АНУ-ын “Moderna” компанийн “COVID-19”-ийн вакцинд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олгох үнэлгээг эхлүүлжээ.

  "ДЭМБ-ын техникийн зөвлөл “Moderna”-гийн вакцины талаар өнөөдөр болох хурлаар хэлэлцэх бөгөөд холбогдох шийдвэр 1-4 хоногт гарах төлөвтэй байна" гэж ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч “Reuters” агентлагт мэдээлсэн байна. "Moderna"-гийн вакцин нь эмнэлзүйн гуравдугаар үе шатны туршилтаар 94.5 хувийн үр дүн үзүүлсэн юм.