БНСУ: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэдэд тусгаарлалтын журам үйлчлэхгүй

Дэлхий дахинд
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/korea testing.jpg

  БНСУ ирэх сарын 5-ны өдрөөс эхлэн коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунгаа авсан иргэдийг тусгаарлалтаас чөлөөлөх шийдвэр гаргажээ. Тодруулбал, гадаадаас ирж буй болон халдвар авсан хүний ойрын хавьталболсон иргэд вакцины хоёр тунгаа хийлгэсэн бол тусгаарлагдахгүй байна.

Энэхүү журам нь зөвхөн БНСУ-д хүлээн зөвшөөрөгдсөн "АстраЗенека", "Prizer", "Johnson & Jonhnson" вакциныг хийлгэсэн иргэдэд хамаарах юм.

  Харин БНХАУ "Синофарм", ОХУ-ын "Спутник V" вакцины хоёр тунгаа хийлгэсэн гадаадын иргэдэд хамаарахгүй гэнэ. Мөн Бразил, Өмнөд Африк зэрэг мутацлагдсан вирусийн тархалт өндөр орнуудаас ирж байгаа бол дээрх журам үйлчлэхгүй байна.