МАН: 70, 80-аад оны лидерүүдээс хэн нь намынхаа дараагийн дарга болж, эрх мэдлээ атгах вэ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 4 мин 53 сек
150
legacy:hereglesen zurag/Онцлох/Дарга.jpg

Ерөнхийлөгчийн сонгуулийн сүр бараанд дарагдаад чимээгүйхэн өрнөж буй улс төр бол Ардын намын дараагийн даргын төлөөх "зодоон" юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд явах нь тодорхой. Түүнд эргэж буцах зам үлдээгүй. У.Хүрэлсүх ялсан ч, ялагдсан ч МАН үймэж, Засгийн газар өөрчлөгдөнө. Уг өөрчлөлт МАН-д энэ цаг үед хүчтэй байгаа 70-аад оныхон болон шинээр эрчимтэй хүч түрж буй 80-аад оныхон нарын хооронд "дайн" дэгдээх нь. У.Хүрэлсүхийн үлдээсэн бүхэн дээр эрх мэдлийн төлөөх үе хоорондын тулаан МАН-д битүү өрнөж байна. Мэдээж 70-аад оны хэдийг спикер Г.Занданшатар, 80-аад оныхоо төлөөллүүдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар "толгойлж" байгаа. Тэгэхээр намын даргын өрсөлдөөн энэ хоёрын хооронд болно.

Ц.Анандбазарын дуулиан ба улс төрд санамсаргүй зүйл гэж огт байдаггүй

Иргэн Б.Сүндэръяа хүчирхийлүүлсэн тухайгаа нэлээн удаан нууж байгаад гэнэт УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын талаар илчлэв. Түүний үлээсэн шүгэл МАН-ыг тэр чигт нь босгоод зогсохгүй даргын төлөөх үйл явцыг эрчимжүүллээ. Түүний ёс бус үйлдлийн золиос болж байсан гэх эмэгтэйчүүд бөөн бөөнөөрөө гарч ирэн, эцэст нь Ц.Анандбазар хуулийн байгууллага, Ёс зүйн байнгын хороонд нэгэн зэрэг "шүүлгэхээр" боллоо. Хачирхалтай нь түүний асуудлыг байнгын хороогоор хэлэлцэх үүргийг УИХ-ын дарга Г.Занданшатар өгөв. Яг энэ үйл явдлын араас Ц.Анандбазар болон Г.Занданшатар нарын хоорондоо ойрхон тухай яриа саарал ордноор улам хүчтэй "тэнүүчлэх" боллоо. Анзаарууштай нь Б.Сүндэръяа хамгийн анх хүчирхийлэгч гэгчгийнхээ нэрийг хэлэлгүй маниусыг "зовоож" байхдаа спикерийн нэрийг онцолж дурдав. Тэс хөндлөнтөж ганцхан Г.Занданшатарын нэрийг цохон тэмдэглэхдээ Ц.Анандбазарыг УЗ-өөр дэмжүүлж, УИХ-ын сонгуульд өрсөлдүүлсэн хүн нь эрхэм спикер гээд хэлчихсэн. Санаандгүй үйлдэл лав биш. Нөгөө талаар Ц.Анандбазар гэдэг хүн өөрөө асуудалтай нь улс төрийн золиос болоход нь нөлөөлж буй бололтой. 1000 гаруй охид, бүсгүйчүүд түүний эсрэг METOO хөдөлгөөнд нэгдэж, гомдол мэдүүллээ. Өөрөөр хэлбэл Ц.Анандбазарын өө сэвээр дамжиж Г.Занданшатарыг "бай" болгох гэсэн үндсэн үйлдэл бололтой.

70-аад оны төлөөллүүдийн лидер Г.Занданшатар намын дарга болох хамгийн магадлалтай нь

Яагаад хүчирхийллийн хэргээр "хүчирхийлүүлж" буй Ц.Анандбазараар дамжиж УИХ-ын даргыг чангаагаад байгаа вэ гэж үү. Дээр өгүүлсэн У.Хүрэлсүхийн үлдээсэн "өв"-ийг хүртэж МАН-ыг ирээдүйд залах өндөр магадлалтай хүн нь Г.Занданшатар. 80-аад оныхон улс төрөө амжилттай хийхийн тулд өрсөлдөгчдийнхөө лидерийг татаж унагахыг хичээнэ. Намын дарга нь Ерөнхий сайд байх дүрмээ дагаад Л.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүхийг явахаар эрх мэдлээ зангидана. Чадахгүй бол Ерөнхий сайдаа хүртэл алдана. Угаасаа намар засаг хөдлөх нь тодорхой тул 70-аад оныхоны дээгүүрээ "алхаад" гарчихсан Л.Оюун-Эрдэнийг ковидын үеэр муу ажилласан гээд огцруулах операц явагдана. Улс төрд ямарваа нэгэн бүлэг, фракцийн лидерийг нь унагачихад хүссэн, хүсээгүй дагалдагчид нь унаж, сарнин алга болдог бичигдээгүй "хуультай". Тэгэхээр гол бай нь Ц.Анандбазар биш Г.Занданшатар байх магадлалтай байх талаар саарал ордноор шивнэлдэж эхэллээ. Тэд чадахгүй бол 80-аад оны хэд нь өөрсдөө нуран унана.

Секс скандалд холбогдох дараагийн хүн хэн бэ

Нэгэнт нэгнийгээ татаж унагах том зөрчил үүссэн тул эцсийн үзэх нь лавтай. Тиймээс Ц.Анандбазарын дараагаар хүчирхийллийн хэрэгт холбогдох бас нэгэн гишүүн байгаа талаар улс төрийн хүрээнхэн ярилцлаад эхэлсэн гэнэ. Илчлэгдэх эсэх нь эргэлзээтэй ч, улс төрийн үйл явцад нь хэрэгтэй гэвэл Ц.Анандбазарынх шиг ахиад гаргаад л ирнэ. Харин тэр гишүүн нь 80-аад он талаас байх уу, 70-аад оны төлөөллөөс дахиад нэгийг нь "шонд өлгөх үү" гэдэг сонирхолтой байна. Магадгүй үе хоорондын "зодоон"-ыг эцсийн шатанд хүргэж мэдэх л юм.

legacy:hereglesen zurag/Онцлох/142101004_1545784272277087_8117216106873171227_n.jpeg

Ардын намын 70, 80-аад оныхны хүчний тэнцвэр ямар байна вэ

Мэдээж нам дотроо сул байгаа 70, 80-аад оны төлөөллүүд бүгд энэ том "зодоонд" татагдаж орно. Гэхдээ гол асуудлыг эрх мэдэлтэй байгаа хэд буюу парламентын гишүүд шийднэ. Тэгвэл одоо Ардын намын 70, 80-аад оныхны хүчний тэнцвэр ямар байгааг хамтдаа харцгаая.

70-аад оныхон: Г.Занданшатар, Ц.Анандбазар, Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан, Х.Болорчулуун, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Б.Жавхлан, Л.Мөнхбаатар, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг, Ш.Раднаасэд, Ж.Сүхбаатар, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, Ж.Эрдэнэбат зэрэг гишүүд орж байгаа. Дээр нь нэмэгдээд Я.Содбаатар тэргүүтэй парламентаас гадуур байгаа нөхдүүд нь нэмэгдэнэ. 70-аад оных хэрнээ С.Амарсайхан, Х.Нямбаатар, Б.Жавхлан тэргүүтэй гишүүд ЗГ-ын тэргүүнээ дагаад 80-аад оныхоо бүлэгт багтана.

80-аад оныхон: Л.Оюун-Эрдэнэ, Г.Амартүвшин, Т.Аюурсайхан, Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Г.Тэмүүлэн, Н.Учрал болон зарим эмэгтэй гишүүд энэ бүлэгт хамаарна. Харин энэ үед ордог ч 70-аад оны хэдийг дэмжиж мэдэх нь УИХ-ын гишүүн Б.Энхбаяр.

Үе солих "байлдаанд" оролцохоор 70, 80-аад оноороо хуваагдаад байгаа Ардын намынхны хүчний тэнцвэр ийм байна. Эрх мэдлийн төлөөх тулаан ирэх намар угаасаа МАН дотор хүссэн хүсээгүй үүснэ. Үүний эхлэл аль өнгөрсөн онд л мэдрэгдэж байсан. Хэрэв санаж буй бол 80-аад оны төлөөллүүдийн гол лидер болчихоод байгаа Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын дарга байхад нь тагнаж чагнасан хэрэг гэнэт өндрөө авч байсан даа. Тэр үед Баабар тэргүүтэй нөхдүүд Л.Оюун-Эрдэнийг тагнаж, чагнасан хэргийг ТЕГ-ын дарга байсан Т.Гэрэлийг зохион байгуулсан гэж жиргэж байсан санагдана. Үүнийг нь ч баталж байгаа юм шиг ТЕГ-ын дарга, дэд даргын нарыг нэг өдөр ЗГ-ын хурлаар "шүүрдэж" байсан. Тэр Т.Гэрэл нь 70-аад оны төлөөлөл Г.Занданшатартай хачин ойрхон гэдгийг олон хүн ярьдаг.

Өнгөрснийг сайн ажиглавал 80-аад оны том төлөөллийн дүрээр намын генсекээр ажиллаж байгаа Д.Амарбаясгалан орон нутгийн сонгуулийн дараа Д.Сумъяабазарыг шахаанд оруулсан. Орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан Нийслэлийн МАН хотын даргаар хэнийг тавих дээр маргаж байхад генсек тэргүүтэй 80-аад оны төлөөллүүд бодлогоо гүйлгэж Д.Сумъяабазарыг гишүүнээс нь татгалзуулаад хот руу илгээсэн. Генсек Д.Амарбаясгалан уг мэдэгдлийг зарлахдаа хичнээн баясгалантай байсныг бичлэг ухраагаад үзээрэй. Тухайн үед Д.Сумъяабазар тун дургүй байсан ч хүлээж авахгүй бол Нийслэлийн нам дээр асуудал үүсчих гээд байсан учраас уг тулгалтыг хүчээр хүлээж авсан билээ. Үүний үр дүнд мөнхийн асуудал нь ундарч байдаг хот дээр 80-аад оны том төлөөлөл Д.Сумъяабазар өнөөдөр "шороотой" хутгалдаж явна. Улс төрийн ньюанс нь ийм болохоор С.Амарсайханы тэргүүлсэн УОК болон Д.Сумъяабазарын НОК хоёр үргэлж шахуу үл ойлголцоод байдаг юм аа.

Ийнхүү нэг хэсэг нам гүм байсан Монгол улс төрд эрх мэдлийн дахин хуваарилалт болох магадлал өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

Г.Лхагвадорж

Хуваалцах:150

СЭТГЭГДЭЛ (15)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин5 жил өмнө

    Энэ нохорын бичсэн бичээгуй засаг оорчлох нь тодорхой шуу дээ саяхан МАХНамтай нэгдсэн тэнд бгаа лидерууддээ сайдын албан тушаал огно шуу дээ харин хэдыг хэнд огох вэ гэдэг нь л сонин бна ер нь одоо ажиллаж бгаа засаг жаахан муухан л ажиллаж бгаа шуу дээ сонгуулийн дараа л орноно доо хараж л байя

  • Б
    Бадмаа Бадмаа5 жил өмнө

    ёстой зөв бичжээ амжилт

  • З
    Зочин5 жил өмнө

    Ёстой амны пангаараа бурсан байнаа кккк

  • D
    dabaa5 жил өмнө

    J.Enhbauar l bna daa, oor hun alga daa

  • Н
    нэмэн5 жил өмнө

    Одоо тугал. бяруу. нарт. албан. тушаал. таарахгүй чадахгүй хугцаа алдаж. гай. болно. байгаа байгаа. дээрээ оромцоглоод. худал. голдуу юмаа. яриад. сууж. бай. Н. Энхбаяртаа. нэг. өгөөд. үз. Шинэ. зүйл. хийнэ амьдаралын. туршлага мэдлэгтэй

  • Х
    хаа хаа5 жил өмнө

    МАН лидер байтугай боловсон хүчингүй болсон 30 жил долоогчдыг цуглуулсны гай

  • З
    зочин5 жил өмнө

    ан ч арай эрт л амь тавих бололтой

  • Ү
    үнэн5 жил өмнө

    ман ч өндөр насаллаа даа сүүл гударуулж амийг нь авах отгон хүү оюунэрдэнэ үүргээ сайн гүйцэлдүүдэх нь дамжиггүй үйл явцын байдал үнэнийг харуулаад байна

  • М
    монгол хүн5 жил өмнө

    та нарын эрх мэдэл ашиг сонирхолоо нам гэдэг амьгүй биегүй зүйлээр дамжуулж олон жил гүйцэлдүүллээ одоо болимоор юм ард иргэдээ намд хувааж шимийг нь хүртдэг хэдхэн нөхдөөр хүрээлэл бий болгоод шимэлдэгийг нь хүлээдэг ард олноо мал гэдэгээ хэзээ болих бол монгол устаж байж л болих нь дээ

  • Л
    ЛАЛРУУДАА5 жил өмнө

    БУЗАР МАН. БАНКУУДАА ДАМПУУРУУЛ

  • И
    Иргэн5 жил өмнө

    Шинэ үндсэн хууль Нэгдүгээр зүйл. 1.Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд найрамдах улс мөн. 2.Монгол улсын нутаг дээр ард түмэн нь шударгаар хөдөлмөрлөж авсан цалингаараа, оролгоороо сэтгэл дүүрэн хангалуун амьдарах бүх бололцоог хангаж чадахуйц энэрэнгүй хүнлэг ардчилсан нийгэмийг үе шаттайгаар байгуулана. 3. 1.2. т заасан ардчилсан нийгмиийг байгуулахад урьдчилсан нөхцөл болсон ардчилсан ѐс, шударга ѐс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. Тайлбар: 1.2. ыг хэрэгжүүлэх төрын ажилын чиглэл а) ажлын байр бий болгоно б) цалинг амьжиргааны үний өсөлттэй ижлээр нэмнэ в) хиймэл үний өсөлтийг зогсооно (цалин нэмэгдэнгүйт худалдаачид үнээ нэмдэг. Ингэснээр цалин тэтгэвэрийн нэмэлт амьжиргаанд нь нэмэр болохгүй зөвхөн инфляцийг хөөрөгддөг. Энд засгийн газрын ШӨХТ газар хэрэгцээт барааны үнийг хяналтандаа авч зайлшгүй үед үний өсөлтийн хэмжээг тогтоож үнэ нэмэхийг зөвшөөрч ажиллана).

  • И
    Иргэн5 жил өмнө

    Шинэ үндсэн хууль. Хорин нэгдүгээр зүйл. 1.Улсын Их Хурал нэг танхимтай, энэ танхимийг ард түмнээсээ сонгогдсон зуун найман төлөөлөгч бүрдүүлэнэ. Тайлвар: Энд УИХ ын гишүүн гэсэн ойлголтыг ард түмний төлөөлөгч гэсэн үгээр орлуулав. (Цаашид УИХ дахь төлөөлөгч) 4.Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн тойргоос нэр дэвшигдсэн иргэдээс төлөөлөгчийг сонгох журмаар явуулана. Тайлбар: Тухайн тойрогтоо танигдсан монгол улсын иргэнийг нийт ард түмний төлөөлөгч болгон УИХ д сонгоно. 5.Улсын Их Хурал дахь төлөөлөгчийг Монгол улсын хууль зөрчсөн, ёс зүйн дутагдал гаргасан, манлайлагч үүргээ умартаж ажилдаа хойрго хандсан тохиолдолд эргүүлэн татна

  • И
    Иргэн5 жил өмнө

    Шинэ үндсэн хууль. Зургаадугаар зүйл. 5.Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар ашиглуулж болохгүй. Тайлбар: Хуучин ашиглуулж болно гэсэн заалт Монгол улсын нутаг дээр монголчууд өөрсдөө орж ч болохгүй хориотой бүсүүд үүсгэж газар нутгийн бүрэн бүтэн байдалыг алдагдуулж байна. 6.Газрын хэвлий дэхь баялгийг лиценз хэлбэрээр хувь хүн болон гадаадын компаниуудад ашиглуулахыг хориглож зөвхөн төрийн компаниууд болон төрийн компаниууд тавиас дээш хувь эзэмших хувь хүн болон гадаадын компаниуудтай хамтарсан уул уурхайн компаниуудаар олборлуулж төр эзэмшинэ. Тайлбар: Ийм замаар Монгол улс шаардлагынхаа дагуу ажлын байр бий болгож баялагынхаа үр ашгийг ард түмэндээ хүртүүлэнэ.

  • А
    АН н хорчин5 жил өмнө

    Алалцаач хядалцаач буудалцаач хүчиндээч хөхүүлээч долоолгооч МАН н энэ нь манай АН ашигтай гэхдээ та нар мундаг шүү манай муу АН г сайхан самарч жинхэнэ үмхийрч өтсөн гэр хорооллын жорлон болголоо .Энэ та нарын мөнх дурсагдах гавьяа гэхдээ таанууд адилхан эрчүүд байж заавал Анандбазарыг 1000 р хүчиндсэн гээд новшроод байгаа юм бэ?тоо нь арай их биш үү? энэ хүнийхээ ирээдүйг бодож болсонгуй юу? үр ач нь томроод өвөө минь аав минь туг барьж явахдаа ямар аймаар дур тачаалтай идэх тусам өлслөө гэдэг шиг хийх тусам нь нөгөөх нь гозогноод байждээ гэж бодийшт энэ л муухай байна.Манай АН үнэндээ янхан эмэгтэйн бохирдсон дотоож шиг болчихлоо сда гэж та нар мундаг юмаа гэхдээ энэ бол эргэж босохын сайн дохио баяраллаа МАН н сонгуульдаа амжилттай оролцож манай намыг бага хүчиндээрэй одоо өвдөөд байдаг боллоо

  • С
    Соронзон5 жил өмнө

    Ерөнхий сайд нь намын дарга болно биздээ. Эсвэл өөрчлөх гээд боайгаа юмуу.