Москва дахь АНУ-ын элчин сайдын яамнаас иргэддээ нутаг буцахыг зөвлөжээ

Дэлхий дахинд
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/usa moskow esya.jpg

   Москва дахь АНУ-ын элчин сайдын яамнаас ОХУ-д байгаа иргэддээ нутаг буцахыг зөвлөсөн байна. ОХУ-д суугаа АНУ-ын Элчин сайдын яам гадаадын иргэдийг гэрээгээр ажиллуулахыг нь хориглосонтой холбоотой аж. Энэ тухай дипломат төлөөлөгчийн газрын цахим хуудаст нийтлэгдсэн мэдээнд дурдсан байна.

  "ОХУ-ын Засгийн газрын үйлдлүүд биднийг консулын газрын ажилтнуудаа цомхотгоход хүргэсэнд харамсаж байна. АНУ-ын иргэдэд аль болох олон үйлчилгээ үзүүлэхийг хичээнэ" гэж мэдэгдэлд дурджээ. Түүнчлэн визнийх нь хугацаа дууссан америкчуудыг зургаадугаар сарын 15-ны дотор ОХУ-аас гарахыг зөвлөжээ.