“Лалын улс” бүлэглэлийн толгойлогчдын нэгийг баривчилжээ

Дэлхий дахинд
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/newscred_islamic_state_fighter.jpeg

  Туркийн аюулгүй байдлын хүчнийхэн “Лалын улс” террорист бүлэглэлийн толгойлогчдын нэгийг баривчлан сатуулжээ. Саатуулагдсан этгээд террорист “Лалын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдадигийн “баруун гар” байв. Абу Бакр аль-Багдадигийг хоёр жилийн өмнө Сирийн Идлиб мужид явуулсан тусгай ажиллагааны үеэр устгасан.

  Цагдаа нарын мэдэгдсэнээр, саатуулагдсан этгээд Басим хэмээх нууц нэртэй Афганистаны иргэн байсан бөгөөд хуурамч паспорт ашигладаг байжээ. Түүнийг Туркийн цагдаа нар болон үндэсний тагнуулын байгууллагын ажилтнууд Стамбулд баривчилсан байна.