Эрэн хайх, аврах ажиллагааны зориулалттай нисдэг тэрэгтэй боллоо

Дэлхий дахинд
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/EC-145.jpg

  Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад агаарын аврах ажиллагааны нэгж байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх” төслийн хүрээнд ОБЕГ-т нийт дөрвөн нисдэг тэрэг нийлүүлэхээр болсон.

  Тэгвэл өчигдөр агаараас эрэн хайх, яаралтай тусламжийн зориулалттай, “EC-145” маркийн хоёр нисдэг тэргийг Замын-Үүдийн боомтоор оруулж ирлээ.Дээрх төслийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад агаараас эрэн хайх, аврах ажиллагааны нэгж байгуулагдаж, EC-145 маркийн 3 нисдэг тэрэг, сургалтын 1 нисдэг тэрэг болон сургалтын симулятор нийлүүлэгдэж, нисгэгч, инженер-техникийн ажилтан, аврагч нарыг бэлтгэх юм.