АН-ын дарга, дараагийн Ерөнхий сайд болох Н.Алтанхуягийн ШИНЭ СТРАТЕГИ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 2 мин 41 сек
300
legacy:hereglesen zurag/Онцлох/wetransfer-dcae44/182295617_236049901646262_2638363778614597633_n.jpeg

Хоёр хуваагдсан АН-ын маргааныг СЕХ хагалж хуулийн этгээдийн лавлагааны дагуу С.Эрдэнийг нэр дэвшүүлэхээр боллоо. Харин Н.Алтанхуяг тэргүүтэй УИХ-ын гишүүд Сүхбаатарын талбайд суулт зарлав. Үнэндээ АН-ынханд маргаанаа эцэслэж нэг болоод сонгуульд орох шиг амархан алхам байгаагүй. Гагцхүү тэдэнд ойлголцох хэрэгцээ шаардлага байхгүй учраас л ойлголцсонгүй. Учир нь С.Эрдэнэ ч Н.Алтанхуяг ч тус тусын зорилготойгоор энэ удаагийн сонгуульд оролцож байгаа.

С.Эрдэнийн хувьд ялах боломжгүй гэдгээ мэдэхийн дээдээр мэднэ. АН-ын дүрмээр намаа ялагдуулсан дарга өөр сонгуульд нэр дэвших эрхгүй. Харин тэр өөртөө холбоотой хэргүүдээ хаалгаж эцэслэх, зарим тодорхой ашиг сонирхлоо хангуулах зорилгоор МАН-ын удирдлагуудтай үе үе уулзах болсон гэсэн мэдээлэл эртнээс сонсогдох болсон. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд С.Эрдэнэ нэр дэвшиж МАН-д “хадаг барина” гэсэн таамаг биеллээ оллоо. Х.Баттулгыг байранд нь авчрах Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарын ашиг сонирхол ч С.Эрдэнэтэй нэгдэв. Мэдээж С.Эрдэнэ нэр дэвшихийн тулд дотоод сунгаандаа жинхнээсээ өрсөлдсөн мэт дүр үзүүлэх ёстой. Үүнийгээ үнэмшилтэй болгохын тулд Р.Амаржаргалыг “таныг нэр дэвшүүлье” гэж хүснэгт дүүргээд хулхидав. Ц.Оюунгэрэлийг ч мөн “шударгаар олонхийн санал авбал дэвшээрэй” гээд хулхидсан бололтой.

Харин Н.Алтанхуягийн хэрэгцээ сонирхол юу байв. Тэр бол долоо шархадсан чоно. АН-ын хуваагдал эцэстээ С.Эрдэнийн талд шийдэгдэх хуулийн болон улс төрийн нөхцөл байгааг тэр мэдэхийн дээдээр мэднэ. Өөрөө нэр дэвших ямар ч боломжгүй гэдэг нь эртнээс ойлгомжтой байсан ч тэр УИХ дахь АН-ын гишүүдээ нэгтгээд хүчтэй акц өрнүүлж байна.

2012 оны УИХ, орон нутаг, 2009, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль гээд таван сонгуульд дараалж намаа ялуулсан АН-ын цорын ганц дарга нь Н.Алтанхуяг. Түүнийг фракцуудтайгаа ойлголцож чаддаг, тал талын ашиг сонирхолыг хангаж эвийг нь олохдоо гарамгай сайн менежер гэж АН-ынхан үнэлдэг. Тийм ч учраас тэр сунгаанаас 81 хувийн санал авч гарч ирсэн.

Үнэндээ Н.Алтанхуягт Ерөнхийлөгчийн сонгууль чухал биш. АН-ын хуваагдал туйлдаа хүрч “Н.Алтанхуяг дарга л одоо хэрэгтэй” гэсэн хүлээлт дээр тулгуурлаж тэр дараагийн АН-ын дарга болох улс төрийн ажлаа ийнхүү эхлүүлж байна.

Нийгмийг тогтворгүй байдал, гудамжны улс төрийг хяналтандаа оруулж, хэдхэн өдрийн дараа тамгаа өгөөд буух Х.Баттулгын партизаны дэд бүтцийг бүтээхийн зэрэгцээ УИХ-ын танхим дахь АН-ын гишүүдээ нэг далбаанд нэгтгэж чадлаа. С.Эрдэнийн хүн гэгдэх С.Одонтуяа, Ц.Элбэгдоржийн хүн гэгдэх Б.Пүрэвдорж, МАХН-ны С.Ганбаатарыг нэг цул болгож өөрийгөө нэр дэвшүүлэх бичиг дээр гарын үсэг зуруулж чадах хүн АН-д Н.Алтанхуягаас өөр байхгүй. Талцаж хуваагдсан АН-ыг нэгтгэхэд О.Цогтгэрэл ч М.Тулгат ч туршлага, мэдрэмжийн хувьд жулдана. Тиймээс учраас АН-ын дараагийн дарга М.Тулгат ч биш, О.Цогтгэрэл ч биш Н.Алтанхуяг болох нь тодорхой. Н.Алтанхуягийг дарга болгох тохироог АН-ынхан дотроо хийсэн гэв. Гагцхүү түүний эргэн ирэлтийг хүчтэй, үзэмжтэй байлгахын тулд өнөөдрийн бүх жүжгийг зохион байгуулж байна.

Ийнхүү тэрбээр 2024 онд АН-ыг ялуулж Ерөнхий сайд болох цаашлаад 2027 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх алсын хараатай улс төрийн шатраа нүүж эхэллээ. Өнгөц харахад АН талцаж хуваагдаж байгаа мэт боловч алсуураа учраа олох нэг чигт харах тохироо нь бүрдэж байна. Өнгөрсөн 4 жил унтаа, мэдрэмжгүй, дарга нь нийгэмд таалагддаггүй сул сөрөг хүчин байсан нь АН ялагдахад том нөлөө үзүүлсэн. Тэгвэл Н.Алтанхуяг 11 байсан АН-ын суудлыг 13 болгож эхний оноогоо авлаа. Цаашид тэмцэж, бойкотлож чаддаг хүчтэй сөрөг хүчин Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа шинээр мэндлэх нь гарцаагүй болж байна.

О.Цагариг

Хуваалцах:300

СЭТГЭГДЭЛ (30)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • A
    Altanhyagt5 жил өмнө

    Huulia unshaachee ! Huuli togtoogch boloh geed baigaa yum bol ydaj nohzol baidlaa ZOW unelej baij Alban tushaald shunal daa Onigoo mini

  • Z
    zocin5 жил өмнө

    Энэ нөхөр чинь өлсөж байгаа биш нөгөө хэдийгээ орхичихоод өөрөө 570 дотор хоол идээд инээгээд сууж байгаа сураг байнао

  • 5
    5555 жил өмнө

    энэ бааёс уу

  • С
    Саруул5 жил өмнө

    Төрд байхдаа түрүүвчээ түндиилгэсэн нөхөр дөө.

  • З
    Зочин5 жил өмнө

    Алтанхуяг ялах болоод Хүрэлсүх айгаад байгаан биш үү.худалдагдсан сэтгүүлзүй нь хүртэл хүчирхийлэлд автчихсан худлаа үнэн юм бичээд.Гол гай нь Хүүкийн мэлхий гүнж болчихсон Эрдэнэ.Манан бүлэглэл үнэхээр хүчтэй юм байнаа

  • З
    Зочин5 жил өмнө

    Албан тушаалын төлөө өлсгөлөн зарладаг болж байгаа юм уу

  • Б
    Б5 жил өмнө

    Харьж амраачээ настаан. Залуусдаа зам тавь. Атанхуяаа

  • З
    Зочин5 жил өмнө

    Ер нь л ханатай дүгнэлт гаргалгаа хийж. Хэн ч ингэж бичихгүй л байсан. Энэ харин үнэнд ойрхон дүгнэлтүүд хийжээ.

  • З
    зочин5 жил өмнө

    Хувийн ашиг сонирхолдоо олон түмнийг ашиглах гэсэн жүжиг Ард түмэн ойлгодог болчвуу хөл хорио нөлөөлж байна уу

  • З
    Зочин5 жил өмнө

    Энэ алай шар овоо одоо боль доо зугээр л гишууны ажиллаа хийгээд бол юу гэж ийм хогшин хумуусээр дарга тавихгуй шуу

  • Э
    элбэг5 жил өмнө

    албан тушаал эрх мэдэл хөрөнгө,мөнгөний төлөө өлсгөлөнг энгийн иргэд зарлавал та нар шууд аваачиж шоронд хийдэг. Эд нарыг яагаад хуулийн дагуу арга хэмжээ авахгүй байнаа. Та нар адилхан болхоороо ингэж хамт шоу хийгээд байгаа хэрэгүү?? хуулийн дагуу арга хэмжээ хурдан аваачээ ХЗДХ-н сайд Нямбаатараа

  • З
    Зочин5 жил өмнө

    Бие дааж УИХ нэр дэвшсэн бол хэдэн жилдээ нэрээ дэвшүүлж болохгүй гэсэн заалт АН-ын дүрмэнд байдаг гэсэн биз дээ. Хууль дүрмээрээ яв л даа Алтанхуяг лалараа

  • З
    зочин5 жил өмнө

    өвөө нар одоо ерөнхийлөгчид болоод яахав дээ сайхан шударга залуусыг сонгомоор байна тээ

  • З
    Зочин5 жил өмнө

    Алтанхуягийн үе өнгөрсөөн.Намынхаа залуу гишүүдэд буруу үлгэр болж байна. Энэ нь Баттулга , Ганбат 2 той холбоотой.Одоо намбатай байх хэрэгтэй.

  • Z
    zochin5 жил өмнө

    Altanhuyg mundag Uls torch Erdene bol bogs doloogch

  • И
    Иргэн5 жил өмнө

    Алтанхуяг өвгөний үе өнгөрсөн. Оюукагийн ҮАБЗ дээр хэлсэн үгийг харчих, ажиллаж байгаа хурд сэтгэлгээг нь хар. 70 80 аад оныхны үе ирждээ аргагүй. Эрдэнэтийн үйлдвэрийн боловсруулах цогцолбор, ТТолгойн 30 сая тонн нүүрс угаах үйлдвэр, цахилгаан станц гээд маш зөв чиглэлрүү явж байна.

  • А
    ангийн анд5 жил өмнө

    Гадаадынхан монгол хүн 60 настай томоожиж 61 тэй үхдэг гэж шоолдог гэсэн.Тэгвэл даравгараа захирч чадахгүй 63 хүрсэн өвөө ерөнхийлөгч болвол юү болох бол бодож тунгаацгаая.

    • И
      Иргэн5 жил өмнө

      Бас наад өвөө чинь доодхоо захирч чадахгүй, хүний залуу эхнэрийг Солонгос явсан нөхрийг нь эзгүйчлээд аваад суусан.

  • З
    зочин5 жил өмнө

    АН-ыг ардчиллынх нь зарчмаар явуулая гэвэл эрүүл солиотой нь мэдэгдэхгүй энэ зөнөг хулгайчийг ойртуулж болохгүй.Яагаад гэхээр намын даргаар 8 жил ажиллахдаа АН-ын хагарлыг эхлүүлсэн.Ганц баримт дурьдахад намын даргаа өгөх нь тодорхой болмогц Соёлын төв өргөөний хажууд байсан АН-ын байрыг газартай нь хамт 7 тэрбумаар зарчихаад намын дансанд сохор зоос ч тушаагаагүй өөрөө халаасалчихсан.Одоо баримтыг нь үзэхэд тодорхой байгаа,энэ ариун явдал уу.Өнөөдөр АН байргүй түрээсийн байранд толгой хоргодож байна.Ерөнхий сайд байхдаа АН-ыг зүүний үзэлтэй МАХН-тай 20 жил хамтрахаар Н.Энхбаяртай гэрээ хийснээс болж огцорсон.Ерөнхий сайд байхдаа өндөгний үнэ 60 төгрөгөөр нэмэгдлээ гэсэн настай эмгэнийг тэр чинь тансаг хэрэглээ та мэт заавал идэх хэрэггүй гэж доромжилсон.Ийм л банзал байгаамдаа

  • B
    Bayasaa5 жил өмнө

    Yagaad Altankhuyag erunhii said bolohoor bolchiv?

  • Z
    Zojin5 жил өмнө

    Erdeniin zew altanhuyg bol ailaar bol nylh huuhduudtein hayj ywj tenj tenj arai huuhduud n tomrood ondoo huntei ger bul bolson baihad ireed awgaitaigaa suuh geed dairaad baigaa met ganbaatar bol ondoo ailiin aaw shuu de ireed huuhduudiihen hajuud eejtein untah geed dairaad baigaatai adil met sanagdah ym 2 tald baigaan ug n 1 etcgiin huuhduud ym erdene gedeg huuli durmeel medej hii ter zasag ruu buu chih namiin asuudalaa

  • С
    со5 жил өмнө

    үхсэн нохойн оцгор Алтанхуягтай АН хол явахгүй

  • З
    ЗОЧИН5 жил өмнө

    ЭНЭ АЛТАНТУЯА ЭЛБЭГДОРЖ-д ХҮЧИНДҮҮЛНЭ,АРААС НЬ ЭРДЭНЭЭ ХҮЧИНДЭНЭ

  • Ч
    Чадна5 жил өмнө

    Яг зөв. Алтанхуяг дарга л одоогий АН-ыг цэгцэлж дараагийн сонгуульд ялуулж чадна. Хүний үг сонсдог, хүнтэй ойлголцож чаддаг мундаг лидер шүү.

  • М
    монгол хүн5 жил өмнө

    Еоео энэ тэнэг Ялтанхуяг монголын эдийн засгийг самраад одоо АН цаашлаад монголыг самрана гэнээ. Тэр тэнтийсэн тэнэг том авгай нь л сумладаг байх даа. Монголын гутамшиг

  • А
    АН гишүүн5 жил өмнө

    Яахав.Энэ удаа Энхбатыг нийтээр дэмжихэд сэтгэл хоёрдохгүй боллоо. Ерөөс ухаантай туйлширдаггүй нарийн мэргэжлийн

  • H
    Hend ch hereggui amitan5 жил өмнө

    Chi Altanhuiyaa naad neg bashir zavaan yumaa boliochee Hurelsukh dargtaigaa huzuu seeree niiluuleed guij yawsnaa sana odoo Gazar dor ortol ni muulaad baigaa ni Ooriigoo hen geech we gedgee sain haruullaa

  • З
    Зочин5 жил өмнө

    Хөнжил дотроо хөлөө жийлцэж боихр улс төр хийдэг хүмүүс албан тушаалын төлөө альбин чөтгөрөөс ч дор үхэн хатан зүтгэж нэр нүүрээ барагчид их хүссэнхүнд төрийн жолоо бүү атгуул гэж үнэнд үнэ хүрсэн үг бий у хуулийг гууль болгож сурсан өөдгүй шуналтангууд

  • З
    зочин5 жил өмнө

    авгайгаа сольдог .хүн намаа сольж төрд гарахын тул үр хүүдхээ хүртэл хаяаад хулигдаж чадна улс төрч яанханууд Монголын төрд хэрэггүй дээ. Шинэлэг Монгол залуусаа Төрд зүтгүүлж Монгол Улсаа аварах л үлдлээ

  • З
    Зориг5 жил өмнө

    Харин түүний дараа Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ: “Монгол Улсын Ерөнхийлөгч та ҮАБЗ хуралдахгүй байна гэж хэд хэдэн удаа худлаа ярьсан. Яг үнэндээ бол би С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг, Б.Хурцтай холбоотой асуудлаар ҮАБЗ-ийг хуралдуулъя гэж санал гаргаж, тань руу бичиг хүртэл явуулж байсан шүү дээ. АН-ын тухайд бол энэ намыг Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж та хоёр хагалсан. Тэгэхээр та хоёр л өөрсдөө учраа олох ёстой. Энэ бол нэг намын асуудал, үүнийг битгий Монгол төрийн асуудал болго. Хөл хорио тогтоочихсон байгаа ийм үед иргэдийг өдөөн турхирсан ч юм шиг зүйл хийж болохгүй. Ер нь ч тэгээд ҮАБЗ шүүх биш, Цэц биш, СЕХ биш. ҮАБЗ хэрвээ зөвлөмж гаргах юм бол СЕХ-ны хараат бус байдалд халдсан хэрэг болно. ” гэжээ. Уг хурал ямар нэг шийдвэр гаргаагүй тарсан байна.