Африкийн Мали улсын иргэн есөн ихэр хүүхэд төрүүлжээ

Дэлхий дахинд
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/nine twin.jpg

   Мали улсын 25 настай иргэн Халима Сиссе мягмар гарагт есөн ихэр хүүхэд төрүүлсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Эмч нар түүнийг долоон ураг тээж буйг хэт авиан оношилгоогоор тогтоосон боловч ийнхүү есөн ихэр хүүхэд төрүүлсэн байна. Х.Сиссе олон ихэр ураг тээж буй нь Баруун Африкийн Мали улсын иргэдийн төдийгүй эрх баригчдын анхаарлыг татжээ.

  Эмэгтэйд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ шаардлагатай хэмээн зөвлөсний дагуу эрх баригчид түүнийг өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр Марокко улс руу явуулсан байна. “Амаржсан эх болон таван охин, дөрвөн хүүгийн биеийн байдал тогтвортой сайн байна” гэж Эрүүл мэндийн сайд Фанта Сиби мэдээлжээ. Хүүхдүүдийг бүгдийг нь мэс заслын аргаар төрүүлсэн байна.