БНХАУ Нарны аймгийн зах руу сансрын аппарат илгээнэ

Дэлхий дахинд
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/nasa nar.jpg

  Хятадын эрдэмтэд Нарны аймгийн зах хязгаар луу дэлхийгээс 15 тэрбум км зайд сансрын аппарат илгээх боломжийг судалж байна. Сансрын аппаратыг 2049 он гэхэд БНХАУ үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан хөөргөхөөр төлөвлөж байгаа юм. "Хэрэв төсөл амжилттай хэрэгжвэл энэ нь дэлхийн болоод хүн төрөлхтний хөгжилд оруулах Хятад улсын хувь нэмэр болно" гэж тус улсын сарны хөтөлбөрийн ерөнхий зохион бүтээгч, академич У Вэйжэн хэлжээ.

  Нэг одон орны нэгж нь ойролцоогоор 149.6 сая км бөгөөд дэлхийгээс нар хүртэлх дундаж зай гэж тооцдог байна. Тус улсын эрдэмтэд мөн солирууд, Ангараг гаргийг судлах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. Одоогийн байдлаар “Вояжер 1”, “Вояжер 2” гэсэн хоёрхон хөлөг Нарны аймгаас гараад одод хоорондын зайгаар аялж байна.