Коронавирусийн эсрэг хамгийн сайн вакцинаар “Moderna” тодров

Дэлхий дахинд
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/moderna.jpg

  Дэлхийн вакцины конгрессын мэргэжилтнүүд коронавирусний хамгийн сайн вакцинаар Америкийн “Moderna” компанийн вакциныг нэрлэжээ. “COVID-ийн шилдэг вакцин”-д нэр дэвшигчдийн жагсаалтад Оросын «Спутник V», Америкийн “Janssen”, “Novavax”, Канадын “Medicago”, Их Британи, Шведийн “AstraZeneca”, Pfizer/BioNTech, Энэтхэгийн “Bharat Biotech” компаниудын вакцин, мөн амьтдад зориулсан “Zoetis” вакцин багтсан байна.

  Pfizer/BioNTech-ийн вакцин “маш өндөр үнэлгээ авчээ”.  Мэргэжилтнүүд “Moderna”-г мөн “Шилдэг шинэ технологи/вакцины платформ” төрөлд шалгаруулжээ. Сонгон шалгаруулалтыг ямар зарчмаар явуулсан нь тодорхойгүй байна.