БНСУ-ын баруун нутгийг шороон шуурга нөмөрчээ

Дэлхий дахинд
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/korea sand storm.jpeg

  БНХАУ-ын хойд нутаг, Монголын говь цөлөөс үүдэлтэй шороон шуурга БНСУ-ын баруун нутгийг нөмөрсний улмаас Сөүл орчмын бүсэд нарийн ширхэгт тоосонцрын агууламж эрс нэмэгдэж буйг тус улсын Цаг уурын агентлаг анхааруулжээ.

  Сөүл хотод баасан гаргийн үдэд агаар дахь 10 микрограммаас бага диаметртэй “PM10” тоосонцрын агууламж нэг шоо метр тутамд 610 микрограммд хүрчээ. Мөн нийслэлийн ойролцоо оршдог Гёнги муж, Инчеон хот, Өмнөд Чунчон мужид 15 цагийн байдлаар “PM10” тоосонцрын агууламж 470-632 микрограммд хүрсэн гэж Агаарын чанарыг урьдчилан судлах төвөөс мэдээлсэн байна.