“Twitter” Трампын шинэ цахим хуудасны хаягийг хаажээ

Дэлхий дахинд
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/trumph fb.jpg

   Twitter” компани АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын шинэ цахим хуудасны @DJTDesk хаягийг хаажээ. Энэ хаяг нь Трампын хаасан хаягтай холбоотой байсан тул хаахаас аргагүй байсан гэж “Twitter”-ийн төлөөлөгч тайлбарласан байна. АНУ-ын Ерөнхийлөгч асны шинэ цахим хуудасны хаягийг нээснээс хэдхэн цагийн дараа хаажээ. Тавдугаар сарын 4-нд АНУ-ын Ерөнхийлөгч асан дэмжигчидтэйгээ харилцах шинэ цахим хуудас нээсэн юм.