Токиод гурван метр урттай тэжээвэр могой алга болжээ

Дэлхий дахинд
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/Snake.jpeg

   Японы Токио хотын ойролцоо гурван метр гаруй урт тэжээвэр могой алдагджээ. Тодруулбал, Баасан гарагт 3.5 метр урттай аварга могой Токио хотын ойролцоох орон сууцнаас алга болжээ. Тус могойг цонхоор гулсаж гарсан хэмээн хөршүүд нь мэдээлж байгаа юм. Аварга питон могойг орон нутгийн цагдаагийн газраас эрэн хайх ажил үргэлжилж байгаа тул тус газрын ойролцоох иргэдийг сэрэмжтэй байхыг сануулсан байна.

legacy:hereglesen zurag/tokyo police and dog.jpg

Эх сурвалж: Kyodo news