ДЭМБ: БНАСАУ-д халдварын тохиолдол бүртгэгдээгүй

Дэлхий дахинд
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/north korea-1.jpg

  БНАСАУ-д коронавирусний 26 мянга орчим шинжилгээ хийхэд халдварын нэг ч тохиолдол илрээгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ өнөөдөр мэдээлжээ.

  ДЭМБ-ын долоо хоног тутмын тайланд мэдээлснээр, БНАСАУ-д дөрөвдүгээр сарын 23-29-нд 751 хүнд шинжилгээ хийснээр нийт шинжилгээнд хамрагдсан хүний тоо 25986-д хүрсэн байна. “Шинжилгээнд сүүлд хамруулсан 751 хүний 139-т томуутай төстэй шинж тэмдэг илэрсэн боловч бүгд амьсгалын замын цочмог өвчин туссан байсан” гэж тайланд дурджээ. БНАСАУ “COVID-19”-ийн вакциныг тэгш хуваарилах зорилго бүхий “COVAX” хөтөлбөрөөр хоёр сая орчим тун вакцин хүлээн авах төлөвтэй байна.