Где? ЛОГИК

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 4 мин 17 сек
190
legacy:hereglesen zurag/NewFolder/Ontslokh/Gol.jpg

Логикийг энгийнээр тайлбарлавал фактуудаар нотолгоог бий болгоод үүнийгээ үндэслэн дүгнэлт гаргахыг л хэлэх байх. Хаанаас ч билээ нэг хүний "Хүүхэд бүр тоглох дуртай. Оюук бол хүүхэд. Тиймээс Оюук тоглох дуртай". Логик дараалал, баримт, нотолгоо гэдэг ердөө л энэ хэмээн тайлбарласан байхыг уншиж байв. Хамгийн хялбар хэрнээ ойлгомжтой жишээ бол энэ байх. Гэвч сүүлийн үед бид улсаараа логик дараалал, баримт нотолгоо, бодит дүгнэлт гэдэг зүйлээс "зугтаад" байх шиг. Логик дарааллыг төгс эвдэж буй хэд гурван жишээг дор дурдъя.

ЗГ-ын 100 хоногийн хэвлэлийн хурлын үеэр манай Ерөнхий сайд нөгөө маш том нууцуудынхаа нэгийг уг нь зарласан. Зарлах зарлахдаа парламентын бүх сэтгүүлчдийг, үзэгчидтэй нь хамт өмнөө суулгаж байгаад "вакцинд саад учруулсан этгээд бол С.Одонтуяа" гэж айлдав. Туниа муутайхан сөрөг хүчний, бяд муутайхан эмэгтэй гишүүн С.Одонтуяа яг яаж вакцинд саад учруулсан юм бол гэх асуулт ордонд дотор ч, ард түмэнд ч хамгийн түрүүнд бодогдов. Гэтэл мань хүн гаалийн байцаагч руу утсаар залгаад вакцин татан авалтад саад учруулчихсан гэнэ. Ядаж байхад түүнд нь нөхөр нь тусалсан бололтой. Би бодохдоо Ерөнхий сайд буруутай этгээдийг зарлаж байгаа юм чинь маш том нотолгоотой, үндэслэлтэй, дүгнэлт хийж болохуйц зүйл хэлэх болов уу гэтэл тэгсэнгүй. Засгийн газарт ямар ч эрх мэдэлгүй, Энэтхэг, Хятадад хумсны төдий ч нөлөөлж чадахгүй нэг муу дүүргийн дарга байсан эмэгтэйг сонгож аваад зарлаад хаячих нь тэр. С.Одонтуяа гишүүн ч өөрөө бүр гайхчихсан "би яаж гацаах юм болоо" гээд өчигдөр орой талбай дээр мэдэгдэл хийгээд байна лээ. Нээрээ ч улс хоорондын гэрээ хэлцлээр явагдаж байгаа цар тахлын эсрэг вакциныг гацаах чадвартай хүн Монголд байгаа юу гэвэл олоход тун ховор. Магадгүй нөгөө том, том улс төрийн бүлэглэл, хонгил монгилын эзэд л үүнийг хийж чадвал чадах байх. Бусад нь ч мэдэхгүй ээ. Ямар зүүн аймгаас орж ирж байгаа тарваганы махыг товчоон дээрээс буцааж байгаа биш дээ.

За яахав, Ерөнхий сайдын хэлснээр С.Одонтуяа гишүүн гаалийн байцаагч руу яриад вакцинд саад учруулчихлаа гэж бодъё. Тэгвэл ердөө гуравхан байдлаар л С.Одонтуяа гишүүн саад учруулсан болж таарах нь. Нэгд, С.Одонтуяа гишүүн Энэтхэг вакцин яг гаалиар орж ирэх гэж байхад нь байцаагч руу нь утасдаад "наадхаа буцаа" гээд буцаалгачихсан. Хоёрд, гаалийн байцаагч нь С.Одонтуяа гишүүнээс "буцаах" үүрэг авангуутаа шууд Энэтхэгийн ЗГ руу залгаад "энэ вакцинаа буцаагаад ав" гээд хэлчихсэн. Эсвэл С.Одонтуяа гишүүнийг гаалийн байцаагч руу вакцинд саад учруулах талаар ярихийг нь Энэтхэгийн тал сонсоод бараг гомдсондоо Монголд буусан вакцинаа аваад харьчихсан. Яг логик дарааллаар нь бодож үзэхэд энэ гурваас өөр хувилбар алга. Эсвэл бүр том юм болсныг нь манай Ерөнхий сайд дахиад "нуучихсан" байж болох юм.

Ерөнхий сайдын дараа ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж гарч ирээд бас л сонин ойлгомжгүй зүйлс ярьж байгаад буусан. Тэрбээр, "Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр Э.Бат-Үүлийг С.Зориг агсны хэрэгт ЗАХИАЛАГЧААР татсан" гэв. Гэтэл сая ч, өмнө нь Ц.Нямдорж сайд Ц.Амгаланбаатар худал мэдүүлэг өгөөд Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарыг хилс хэрэгт гүтгэчихсэн. Энэ хүмүүсийг суллах хэрэгтэй гэх зүйлийг яриад явдаг. Тэгвэл яг энэ үед түүнээс где логик гээд асуучихмаар байна. Түүний хэлснээр Ц.Амгаланбаатар захиалагчийг нэрлэчихээд байгаа юм бол Ц.Амгаланбаатар нарын ял авсан хүмүүс уг хэрэгт холбоотой нь үнэн гэсэн үг. Хэрвээ сайдын хэлдгээр Ц.Амгаланбаатар нөгөө хоёроо гүтгээд хилс хэрэг үүрүүлчихсэн бол Э.Бат-Үүлийг яахаараа Ц.Амгаланбаатарын худал мэдүүлгээр захиалагч байж болзошгүй гээд шалгаад юм бэ. Магадгүй 30 жил хуулийн салбарыг "базчихсан" Ц.Нямдорж сайд л энэ сонин логикоо тайлбарлах байх. Ц.Амгаланбаатарын мэдүүлэг худлаа юм бол Э.Бат-Үүл захиалагч биш. Нөгөө талд Ц.Амгаланбаатарын мэдүүлснээр Э.Бат-Үүл захиалагч нь юм бол Т.Чимэгээ, С.Содномдаржаа нар гэмт хэрэгтнүүд гэсэн утга авцалдаагүй логик дараалал яалтчгүй гарч ирээд байна.

Ингээд болоогүй. Өчигдөр өглөө Ерөнхий сайд бизнес эрхлэгчдийн төлөөлөгчидтэй уулзах үеэрээ "Зүүнбаяны төмөр замыг эхлүүлэх нь зөв ч Ерөнхийлөгч энэ төсөлд хэт оролцсон нь буруу. Ерөнхийлөгчийн тамгын газар 14 зөвлөхтэй л байгууллага. Цаашид энэ төслийг Засгийн газар үргэлжлүүлнэ" гэв. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд хэдхэн хоногийн өмнө Хятадын талтай нийлүүлэх төмөр замын зөрлөг дээр оччихсон "Энэ төмөр замаа нийлүүлэх хэрэгтэй. 10 жил гацсан төмөр замыг Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар гурав маш ойлголцолтой байсан учир 2 жилийн дотор 600 км явууллаа. Өмнөх төрийн өндөрлөгүүд хоёр тийшээ харж суучихаад төмөр замаа явуулж чаддаггүй байсан" гээд хэлэхийг хоёр навчаараа сонссон юмсан. Гэтэл өнөөдөр зөвлөхөөс өөр хүний нөөцгүй Ерөнхийлөгч төмөр зам руу оролцох нь буруу гээд яриад байх юм. Мөн төмөр замыг барих ажлыг яг гардаж хийх эрх нь Ерөнхийлөгчид биш Ерөнхий сайдад л байсан. Засгийн газар, салбарын яам нь энэ ажлын хөрөнгө мөнгийг нь шийдээд, "Эрдэнэс тавантолгой"-гоос өчнөөн мөнгө төгрөг өгөөд байгаагүй юм уу. Тэр ажлынх нь "гал тогоо"-г Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та тухайн үедээ "барьдаг" байсан бус уу. Бараг оролцох ёсгүй Ерөнхийлөгчийг төмөр замд өөрсдөө оруулчихаад, баахан хамтарч газар шорооны ажил хийчихээд, хэдхэн хоногийн өмнө тэр ач гавьяаг нь магтчихаад өнөөдөр Ерөнхийлөгч оролцсон нь буруу байсан гэдэг чинь бас ямар сонин , хаанахын логик вэ.

Ийм сонин зүйлс сонсохоор л где? логик гэж асуумаар санагдах юм.

Г.Лхагвадорж

Хуваалцах:190

СЭТГЭГДЭЛ (19)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    Худалч5 жил өмнө

    ТЗ ын цалин өг

  • Ц
    Цалин Өг5 жил өмнө

    Оюун эрдэнээ чи өөрөө наад төслийнхөө чөдөр нь шүү. Монгол залуучууд чамгүйгээр бүтээн байгуулалтаа богино хугацаанд хийсэн. Женкогийн нэр хүнд өсөхөөс айсандаа Хүрэлсүх та хэд залуучуудын цалинг олгуулахгүй хичнээн удаан барьж байна. Шударга биш бусармаг т1 бацаан

  • 2
    25 жил өмнө

    Х.Баттулга У.Хүрэлсүх Л.Оюун-эрдэнэ манай Монголын өнөөгийн төрх хөгжлийн нүүр царай юм даа одоо юу хэлэх вэ дээ "Ямар ард түмэн байна тийм удирдагч төрнө шүү дээ"

  • М
    МАН тар5 жил өмнө

    Ийм МАНгаруудад төрийн эрхийг атгуулах буруу ш дээ. Ерөнхийлөгч л санаачлан энэ ажлыг эхлүүлэхдээ сайн муу их хэлүүлсэн. Хүрэлсүх 2020 онд ялах гэж Ерөнхийлөгчийн дэмжлэгийг авахын тулд төмөр замын ажлыг дэмжсэн болохоос сэтгэлээсээ хийгээгүй. Ерөнхийлөгч ингээд хамтраад бүтээн байгуулалт хийнэ гэж итгээд араасаа хутга шаалгасан даа. Хүрэлсүх Оюун Эрдэнэ Занданшатар нар юу ч хийхгүй хүмүүс тийм учраас хийж байгаа ажлаа ойлгохгүй. Монголын хөгжилд садаа болсон МАН тарах ёстой

  • B
    BAATAR5 жил өмнө

    НАДАД БОЛ ЭНЭ ЕРӨНХИЙ САЙДЫН СУУДАЛ РУУ ГЭНЭТ ШИДЭГДСЭН НӨХӨР ЕР ТААЛАГДДАГГҮЙ. ХИЧЭЭЛДЭЭ ТААРУУХАН, ТЭГСЭН ХИРНЭЭ ДАРГА БОЛОХ ДУРТАЙН МАН-Ы ЦҮНХ БАРИГЧ ЗАЛУУСЫН Л НЭГ . ХҮРЭЛСҮХ ,ГАНТУЛГА,ЭНЭ ОЮУН-ЭРДЭНЭ БАС БУСАД ОЛОН НӨХДҮҮД БҮГД НЭГ ХЭВНИЙ ЦУТГУУРУУД

  • H
    hurelsuk5 жил өмнө

    Угаасаа л хэр чинээгээ мэддэггүй худал попдогч "мэ"хүүхэд шүү дээ

  • Б
    бас иргэн5 жил өмнө

    Г.Лхагвадоржоо тэмээ гэхээр ямаа гээд юмны учир ойлгоогүйгээ нэг их гайхуулаад байх хэрэг юусан билээ...эрүүл ухаантай л бол хэн ч тэдний яриаг ойлгож болохоор л байна лээ ш дээ...ккк ингэхэд чи ер нь тэмээ ямаагаа ялгаж мэдэх үү

  • Х
    хад5 жил өмнө

    МАН малуудыг л хошгоруулдагшд

  • E
    Ene medeelliig beltgesen lalart5 жил өмнө

    Logiksood baih yumgui malaa ene umuuruh geed bicheed baigaaa malaa tsaana n erunhiilugch baigaag medej yadaad baih yu bainaaa lalraaa uheechee

  • И
    Иргэн5 жил өмнө

    Астрасенака тариулсан сая хүнээс 2 хүн нас барчихлаа гээд Дани, Швед улсууд астрасенакаагын вакцинаа бусад оронд бэлэглэнэ гээд германы зурагтаар ярьж бн. Вакцин элбэгсэж байгаа учир Германд астра сенакаа болон жонсон жонсоны вакциныг тариулий гэсэн хүн болгонд чөлөөтэй тарьж байна. Европын холбоо хэдийгээр 300 сая хүнтэй ч бусад оронд бэлэглэхээр бионтехфайзертай 1.8 тэрбум вакцин авах гэрээ хийлээ. Нээрээ л ард түмнийхээ төлөө санаа тавьж байгаа юм бол элчингүүдээ сайн ажиллуулж тэр вакциныг авчирч иргэдээ дархлаажуулаачээ. 2, 3 сарын дараа вакцины хомсдол гэж байхгүй болно гэж германд зарлаж бн.

  • Г
    Гэрэл5 жил өмнө

    Нээрэн Амгаланбаатарын үгээр л тэр хоёр хүнийг ялласан юм чинь Амгаланбаатар эд нарт хоол мөнгө зөөж өгөөд ляваад байсан Бат-Үүлыг яагаад орхиж байгаам,Амгаланбаатар худлаа ярьсан юм бол нөгөө хоёрыг нь яагаад шийтгэж байгаа юм.

  • Ш
    ширэн нүүрт5 жил өмнө

    батүүл зоригын алуурчдыг илрүүлсэн элбэгээ анддаа баярлалаа гэж байсан. өнөөдөр зоригыг алсан хүн шатааж алсан алуурчдыг нямдорж өмөөрч байна гэж байна.амгаланбаатар батүүлээс мөнгө авч содномдаржаа,чимгээ,паар, бид дөрөв с.зоригыг алсан гэсэн бүх шатны шүүх үнэн байна гээд хорин хэдэн жилийн ял өгсөн.ийм бол где батүүл. амгаланбаатар үнэн хэлсэн гэж байгаа бол батүүл,чимгээ,содномдаржаа шоронд байх ёстой.амгаланбаатар худлаа хэлсэн бол батүүл,чимгээ,содномдаржаа шоронд байх учиргүй.

  • Х
    Хятадын тагнуул5 жил өмнө

    Ц.Нямдорж хятадын тусгай албатай холбоотой байсан, тэднээс бэлэг авсан, хятад хүүхэнтэй зугаацсан зэрэг нь хөдлөшгүй баримтаар Монгол Улсын Тагнуулын байгууллага тогтоосон гэж ТЕГ-ын дарга генерал Баатар удаа дараа мэдэгдсэн. УИХ-ын чуулган дээр анх энэ мэдэгдлийг хийхэд Ц.Нямдорж амнаасаа хөөс цахруулж ухаан алдаж унасан гээ 75 гишүүн нотолдог. Үүнийг юу гэж ойлгох вэ?

  • З
    Зочин5 жил өмнө

    Та нарын эргэлзээнд ямар ч логик алга !Тэр хоер хун энэ хэрэгт ямар ч холбогдолгуй ,Батуул ч тэр нэг шоронгийн хулгайчийн хэлснээр захиалагч байх ундэсгуй гэж эсрэг утгаар нь хэлээд байхад Нямдорж руу ноцоод байх юм Естой нэг дуурчихсэн дункуунууд юмаа

  • З
    зочин5 жил өмнө

    где факт?

  • Ш
    Шударга ёс тогтоно5 жил өмнө

    Где логик? Мэнгэт Ц.Нямдоржийн зорилго нь шал өөр учраас логик ямарч хамаагүй. Цаг хугацаа харуулах болно. Сарын дараа шинэ ерөнхийлөгч гарч ирээд бүгдийг байранд нь тавих болно. Тэр үед олон хүн гөлөг болно. Найз нөхдөө албан тушаалаараа хамгаалдаг хүмүүст нэг том анхааруулга, сануулга очих болно.

  • З
    зочин5 жил өмнө

    одонтуяагийн захиалгаар бичжээ арай гэж гадаа байгаа нь дотор орохоор энэ одоо хэрэлдээд салахгүйээ лидер хүүхнүүд зөндөө байхад сонголт сонголт

  • З
    Зочин5 жил өмнө

    Эднүүс хоорондоо маш их санал нэгдсэн зузаан хулгайчууд байгаад ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ашиг сонирхол зөрсөний улмаас ингээд бүгд дэн дун юм яриад явахгүй юу даа. Яаж паникт орж, гарц хайн тэмтчиж байгааг нь хар л даа. Өрөвдмөөр байгаа биз дээ? Баттулга нутгийн хэдэн гишүүний фракцтайгаа тэр талбай дээр ноохойж хэвтээд л, Хүрэлсүх тэнд нөхцөл байдал дунд иргэдэд өндөр үнэлгээ авчих санаатай өрөвдмөөр царайлж ярилцлага өгөөд л, Оюук энд нэг их бүтээн байгуулалтын эзэн болж чухал царайлах гэсэн чинь яалт ч үгүй нөгөө ерөнхийлөгчийнх нь нэр хүнд шавар хаагаад л. Гэтэл хугацаа нь дуусах тутам муудаж царай алдаж байгаа хүнс шиг ерөнхийлөгчийн өмхий самхай дийлдэхээ байгаад, үүнд нь нөгөө хамсаатнуудын бүлэглэл нь олны нүдэн дээр ярвайж ам хамраа дарж энэ тэр. Өмнө нь яаж тэсэж байсан юм болоо? Өмхий гэдэг нь анх нэр дэвшихэд нь надад л гэхэд дэндүү ойлгомжтой бараг дэлгэцийн цаанаас нэвт үнэртэж байсан л даа. Бөөн зөрчилдөөн байгаа биз дээ?

    • З
      Зочин5 жил өмнө

      Одоо сонгууль дөхөх тусам эдгээр дэн дун хүмүүс бүр шар хадны өвчтөнүүд шиг солиорон үймэх болно. Тэр тоолонгоор тэдний ямархуу зузаан байсан, найзан дундаа ямархуу том хэргүүдийг хавчуулсан, одоо тэгээд яаж яаж эрх ашиг нь салж байгаа нь бүр тод болно. Анзаараад байхад ийм үймээний дараа л заавал улс төрийн аллага гараад байх шиг байдаг даа. Манай жишээгээр шүү дээ.