МАН-ын Хяналтын хороо Ц.Анандбазарын асуудлаар хуралдахаар болжээ

Улс төр
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:anandbazar gishuun/ZA1.jpg

  МАН-ын Хяналтын хороо өнөөдөр хуралдаж, намынхаа гишүүдтэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр болжээ.

  Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар хүчингийн хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Иймд хяналтын хороо хуралдаж, тодорхой шийдвэр гаргахаар болжээ. Энэ асуудалд МАН-ын дарга У.Хүрэлсүх хэвлэлд өгсөн ярилцлгадаа УИХ-ын гишүүн Ц.Анандбазар өөрийн хүсэлтээр гишүүнээсээ түдгэлзээд хуулийн байгууллагаар шалгуулж, асуудлаа шийдэх ёстой гэв. Намын дүрмийн дагуу асуудлыг Хяналтын хороогоороо хэлэлцэх зохицуулалттай байна.