Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх сэдвүүд

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 3 мин 18 сек
00
legacy:Амараа зураг/уих.jpg

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр цахимаар хуралдаж ирэх долоо хоногт дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Тавдугаар сарын 18-ны мягмар гарагт:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нарын зургаан гишүүн 2020.08.20-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг)

Монголбанкны 2020 оны үйл ажиллагааны тайлан;

Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүн (Засгийн газар 2021.04.01-нд ирүүлсэн);

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт (Засгийн газар 2021.04.01-нд ирүүлсэн).

2.Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин нарын долоон гишүүн 2021.05.04-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Бусад.

3.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

Хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох;

Тусгай хамгаалалттай газар нутгийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсох;

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ”, түүнд холбогдох зохицуулалтын биелэлтийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсох;

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн мэдээлэл болон хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсох;

Бусад.

4.Түр хорооны хуралдаан (Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий) 14.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд /хаалттай/:

Оюу толгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх явцад хөндлөнгийн хяналт тавих зорилгоор хууль зүйн болон санхүүгийн зөвлөх ажиллуулах тухай Засгийн газарт үүрэг, чиглэл өгөх тогтоолын төсөл;

Бусад.

5.Аюулгүй байдал гадаад, бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

Бусад. 

05 дугаар сарын 19-ний лхагва гарагт: 

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ;

Ажлын хэсэг байгуулах тухай.

2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 12.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;

Үндсэн хуулийн цэцийн 2021 оны дөрөвдүгээр дүгнэлт;

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (Засгийн газар 2021.05.12-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх).

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

Тавдугаар сарын 20-ны пүрэв гарагт 10.00 цагаас таван танхимаар биечлэн хуралдана:

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;

Үндсэн хуулийн цэцийн 2021 оны дөрөвдүгээр дүгнэлт.

Тавдугаар сарын 20-ны пүрэв гарагт 14.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана:

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нарын зургаан гишүүн 2020.08.20-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг);

Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин нарын долоон гишүүн 2021.05.04-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг);

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (Засгийн газар 2021.05.12-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх);

Бусад.

Тавдугаар сарын 21-ний баасан гарагт 10.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана:

Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүн (Засгийн газар 2021.04.01-нд ирүүлсэн);

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт (Засгийн газар 2021.04.01-нд ирүүлсэн);

Ерөнхий сайдын мэдээлэл: Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хамгаалалт, төрийн өмчит хуулийн этгээдийн засаглалыг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар.