АН-ын даргын төлөө Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёр биечлэн өрсөлдөх бололтой

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 3 мин 29 сек
260
legacy:2024/03/Naizuud.jpeg

Улс төр урдаас бэлдсэн, бас тооцсон алхмууд дунд өрнөдөг. Хэрвээ ирээдүйд хийх улс төрөө тооцож, түүндээ тааруулж “өрөг”-өө бэлдэж сураагүй хүн улс төрд манлайлагч байж чадахгүй.

Энэ цаг үед АН дотор улс төрийн “газрын зураг”-аа хамгийн сайн зурдаг хоёр хүн байгаа. Х.Баттулга, Ц.Элбэгдорж гэсэн энэ хоёр эрхэм Ардчилсан намыг хэн нь авах вэ гэдэг цусгүй тулааныг яг одоо хүчтэй өрнүүлж байгаа. Нэг нь төрөлхийн зураач, нөгөөх нь уран зурагт нугасгүй. Өнөөдөр О.Цогтгэрэл, М.Тулгат хоёрыг Ц.Элбэгдоржийн АН, Женко Х.Баттулгын АН-ууд даргаараа сонгочихоод бие биенээ эсэргүүцээд өлсөж, цангаад яваа. Олон нийт М.Тулгат, О.Цогтгэрэл хоёрын нэг л АН-ын тамгыг атгах болов уу гэж хүлээж байна. Гэтэл эх сурвалжуудын мэдээлж буйгаар АН-ын даргын суудлын төлөө энэ сонгуулийн дараа Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар биечлэн гарч ирж өрсөлдөх гэнэ. Энэ хоёрын хэн ялсан нь АН-ын дараагийн дарга болох аж.

Ерөнхий сайдыг чухалчилсан Х.Баттулга ба эргэн ирэх гэсэн Ц.Элбэгдорж

Ардчилсан намыг 2020 оны сонгуульд ялагдуулахын тулд ажилласан хүн нь Женко гэсэн. С.Эрдэнэ сонгуулийн дараа Ерөнхийлөгчтэй ойлголцож чадаагүй учраас ялагдлаа хүлээн зөвшөөрсөн. Х.Баттулга яагаад АН-ыг ялагдуулахыг хүсэв. Хариулт их энгийн. С.Эрдэнийг унагааж чадвал нэгд, шинэ дарга томилуулна. Хоёрдугаарт, цаана нь байгаа Ц.Элбэгдорж тэргүүтэй нөхдүүдийг гарах гарцгүй болгоно.Улмаар өөрөө намаа авч, 2024 оны сонгуульд баатрын дүрээр орно. 2020 оны сонгуульд АН-аас сонгогдсон 11 гишүүний хэд нь Ерөнхийлөгч Х.Баттулгатай ойр хүмүүс байсныг тоолоход Д.Бат-Эрдэнэ, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж гурав л “гаднаас” байв. Бид өмнө нь бичсэнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулгад энэ сонгуульд нэр дэвших сонирхол огт байгаагүй. ҮХ-ийг өөрчлөх санаархал өнгөрсөн хугацааны бүх Ерөнхийлөгч нарт байдаггүй байв. Үүнийг Х.Баттулга ганцаараа зөрчиж, өөрөө ажлын хэсгээ ахалж байгаад өөрийгөө нэр дэвшүүлэхгүй байх замыг зассан. Үнэндээ Х.Баттулга У.Хүрэлсүхийн занганд биш, У.Хүрэлсүх Х.Баттулгын занганд орсон байхыг ч үгүйсгэхгүй. Өмнөх Ерөнхийлөгчид шиг хүн амьтан томилдог, УИХ-ыг чагталж байгаад ЗГ-т нэг хоёр сайд “цохидог” байсан боломж хаагдсан.Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл Х.Баттулга Ерөнхийлөгч байхаас илүү Ерөнхий сайд байхыг чухалд үзсэн бололтой.

Ц.Элбэгдорж 2020 оны аравдугаар сард намын гишүүнчлэлээ сэргээж, бууриндаа буцсан. Өнөөдөр тэр Ардчилсан намын гишүүний хувиар дотоод сонгуульдаа орох бүрэн боломжтой. Нас, улс төрийн карьерын хувьд ч арай дуусах болоогүй байгаа Ц.Элбэгдорж эргэн ирэхэд тохирсон цагийг хүлээсээр байсан. АН тартагдаа тулж дампуурсан үе түүнийг гарч ирэхэд хамгийн тохиромжтой цаг хугацаа. Ц.Элбэгдоржийн улс төрийн бодлого, бүлэг фракц нь ч идэвхтэй хэвээрээ. 2024 онд АН-ыг хэн авхаалжтай нь удирдаж, зөв бодлого баримталж сонгуульд оролцуулсан хүн ялалт байгуулах магадлалтай. Ялдаггүй юм аа гэхэд 2012 оных шиг олуулаа болох боломжтой. Үүнийг харсан улс төрчид намаа хэн нь авах вэ гэх тэмцэл өрнүүлж, АН-ыг хуваалаа гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, генсек Д.Амарбаясгалан гээд бүгд л хэлж байгаа.

Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёрын дэмжигчид ба МҮДН фракцын “гомдол”

Хэрэв энэ хоёр намын даргын төлөө туллаа гэхэд Х.Баттулгыг Н.Алтанхуяг, Ц.Туваан, О.Цогтгэрэл, Ц.Адъяасүрэн тэргүүтэй УИХ-ын 10 гишүүн дэмжинэ. Дээр нь Б.Пүрэвдаваа, МҮХАҮТ-ын О.Амартүвшин, Я.Санжмятав болон С.Эрдэнэболд, Д.Галиндэв зэрэг багачууд нэмэгдэнэ. Харин Ц.Элбэгдоржийн талд Б.Пүрэвдорж, С.Одонтуяа, Д.Бат-Эрдэнэ гэсэн гишүүд дээр С.Эрдэнэ, Ц.Оюундарь, Ч.Өнөрбаяр, М.Тулгат, О.Баасанхүү, Э.Бат-Үүл зэрэг нөхдүүд бичигдэнэ. Хуучин “Нэг ардчилал” фракцын Х.Тэмжүүжин, Л.Гантөмөр нар аль давгүй санал тавьсан талд нь шингэх байх. Л.Гантөмөр лав одоогоор Ц.Элбэгдорж талыг илүүд үзэж байгаа гэх эх сурвалжийн мэдээлэл байна. Мөн үеийн үед АН-ын хөрөнгө санхүүг зохицуулж, төсөв мөнгөний бодлогыг боловсруулж ирсэн Р.Амаржаргал, Б.Мэдрээ, Н.Батбаяр, Б.Болор, Ц.Баярсайхан, Д.Эрдэнэбат, Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй МҮДН фракцынхан энэ удаагийн АН-ын даргыг сонгоход их чухал үүрэг гүйцэтгэнэ. МҮДН фракц том эрх ашгаараа бараг л Ц.Элбэгдоржийг дагах болов уу. Учир нь одоогийн Ерөнхийлөгч гарч ирсэн даруйдаа тус фракцын Б.Болор, Д.Эрдэнэбат зэрэг чухал төлөөллүүдийг шоронд явахад “хамгаалаагүй”. Бараг эсрэг ажилласан. Үүнд нь МҮДН-ийнхэн тун ууртай байгаа сурагтай байсан. Ингээд МҮДН, “Нэг ардчилал” фракцууд аль талыг сонгохоос шалтгаалж Ц.Элбэгдорж, Х.Баттулга гэсэн амин найзуудын хэн нь намын тамга атгахаа шийднэ.

Урьдчилсан байдлаар харахад Ц.Элбэгдоржийн тал арай давуу байж болох юм. МҮДН-ийг өөртөө татсан чигээрээ, дээр нь тарсан нэртэй “Нэг ардчилал”-ын хэдийг нэгтгэчихвэл “тоглоом” ерөнхийдөө дуусна. Хэрвээ бүтэлгүйтвэл Ц.Оюунгэрэлийн "тасалж" авсан шинэ нам дээр Ц.Элбэгдорж нөхдөө дагуулаад очихыг үгүйсгэхгүй.

Г.Лхагвадорж

Хуваалцах:260

СЭТГЭГДЭЛ (26)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • E
    ene5 жил өмнө

    ene 2oos oor hvn baival yasin

  • З
    Зочин5 жил өмнө

    БАТТУЛГА НЬ ДЭЭР ШҮҮ❗

  • З
    Зочин5 жил өмнө

    Цэвэр монгол хүн Баттулга нь дээр дээ. Хятад Тарвагадорж хэрэггүй байх оо.

  • А
    Алуурчин элбэгдоржийн аллага Алуурчин элбэгдоржийн5 жил өмнө

    Хүний махан хүнстэн Цуст Алуурчин элбэгдорж бол аллага ярга хийж цус улай үзэж сэг зэм идэж байж тавьж таашаал авдаг Алуурчин юм. Алуурчин элбэгдорж ардчилалын эцэг ардчилсан хувьсгалын алтан хараацай байсан С Зоригийг 18 удаа хутгалж тарчилгаж тамалж алаад Зоригийн ирээдүйд хүрэх байсан бүх байр суурийг аллагаар булааж авсан алуурчин билээ. Өмхий алуурчин элбэгдорж алсан хүнийхээ тоогоор тамд унаж тарчлах болно. Алуурчин элбэгдоржид алуулсан олон сайхан залуусын өшөөг Бурхан тарваган тахал хүзүүгүй алуурчинаас авна. Алуурчин элбэгдорж өөрийнхөө бий болгосон мафийн аллагын машиндаа хэрчүүлж үхнэ. Алуурчин элбэгдорж аллагуудынхаа үйлийн үрийг үхэж барагдуулахгүй харин өөрийнхөө Алуурчиний зулбасгууддаа өвлүүлж барагдуулна

  • X
    xx5 жил өмнө

    muusain olon boos sheesnvvdiig exnees ni buudan xoroox baisan yum,odoo mongold vnen gej baixgvi xudal gej baixgvi saaral tolgoilson xulgaichuudiin balgaar ali sortoi vnetei bvxnee gadniixand xuiwaldaj xulgailj zarsan edriin vxdelvvdiin togloomiin uls bolj dee, tvi chert, ene toriin bodlogo ene chieeree vrgeljilwel ex oron chini xariin xereenvvdiin xool bolox tawilan xvn am ni bolson boloogvi baktsinii turshiltiin tuulai bolood ongorox tawilan xvleej baina daa,shigshij baigaad 200 tolgoi buudaad ex orontoigoo vldex vv, ene 200 birdiig tolgoi deeree zalsaar erx choloo tusgaar togtnoloo tawiad tuux uu, gedeg tvvxen xariutslagatai songoltiin omno tulj ireed baina daa,

  • Б
    б5 жил өмнө

    САнаанаасаа худлаа шаах юмаа. Элбэгдорж дахин дарга болоход масс нь хүлээн авахгүй гэдгээ мэднэ. Баттулгад хайртай хүмүүс АН-д цөөхөн. Т

  • Z
    zochin5 жил өмнө

    tiimee, AN 30 jil ulsiig maani samarsan. Deer ni bas MAN-iin tsuugui humuus baina.

  • L
    Lam5 жил өмнө

    Монголд ерөнхийлөгчийн сонгууль болох гээд улс төрийн хийрхэл туйлдаа хүрч байна. Ардчилсан намынхан энэ сонгуульд намаас нь нэг л хүн нэр дэвших ёстой гэдгий мэдэхийн сайнаар мэднэ. Цаг хугацаа ч тэднийг хүлээхгүйг мэднэ. Гэтэл тэд улиг болсон дотоод зөрчил тэмцлээсээ болж сонгуульд огт оролцолгүй үлдэж ч магадгүй болчихлоо. Сонгуульд оролцохгүйгээр барахгүй энэ нам тардаг ч юмуу, эсвэл хоёр гурав хувагдаж ч хийрхлийг даамжруулах шинжтэй байна. Үүнийг гишүүд, дэмжигчид нь ч мэдэхгүй, шийдэхгүй, өмнөх ба өнөөгийн ерөнхийлөгч, лийдэр гэж өргөмжлөгддөг зарим хор найруулагчид нь шийдэх болчихоод байх шиг. Ардчилсан нам гучин хэдэн жил улс төрийг үймүүлж, ард түмэн, гэр бүл, ах дүү нарыг хүртэл талцуулахдаа манай оронд хэрэгтэй зүйл хийсэнгүй, эрдэс баялагаа гаднынханд тонуулж, хор найруулагчид нь хагартлаа баяжиж офшор бүс, гадаадын банкуудад хөрөнгөө нуулаа. Нэг намын дарангуйлал гэдэг мангасыг устгаж ардчилалын үрийг цэцэглүүлэн ард түмнийг жаргалд умбуулна гэж хичнээн жил гэнэн ард түм

  • З
    зочин5 жил өмнө

    Хүзүүгүй хулгайч өлсөө юу өөрийгөө рэкламдаж олигтой болгоныг ард түмнээс хулгайлахаас өөр юуч хийхгүй новш шүү дээ.

  • Z
    zochin5 жил өмнө

    hovdiin hogiin hulgaich chi bolio

  • B
    Bi5 жил өмнө

    Za za hudlaa hudlaa gehed enen shig muuhai hudal huurmag zuil bicheed heev neg tavichihdag iim p.i.z.d.a.kiig harsangui !

  • З
    Зочин5 жил өмнө

    2024 оны сонгуулиа бодвол Элбэгдорж нь дээр. Баттулга байвал 10 суудал ч үгүй болгоно

    • З
      ЗОЧИН5 жил өмнө

      MUU GULUG

  • N
    NJuty5 жил өмнө

    Их үндэслэлтэй бичсэн байна. Ер нь бол энэ хүн улс төрд ойрхон сайн бичдэг хүн байна.

  • З
    Зочин5 жил өмнө

    Энэ 2 -ыг АН -ынхан хүлээж авахгүй .Битгий мөрөөд . Чимээгүй гэртээ сууцгаа .Одоо энэ 2 дээр нь Алтэнхуяг , С. Ганбаатар , Ганбат ,Туваан , Эрдэнэ , Батсуурь гэх мэтийн хүмүүс АН- аар оролдоод байвал АН хүссэн ч , хүсээгүй ч тарах дээрээ тулчихлаа .

  • З
    Зочин5 жил өмнө

    Энэ чинь юу болж байна аа? Энэ 2 чинь хоюулаа өдийд шоронд байж байх ёстой хүмүүс шүү дээ.

  • X
    X5 жил өмнө

    elbegdorj SHOROND YAVNAA YUUN NAMIIN DARGA AN-G TEGJ NEGMUSUN USTGAJ BOLOHGUIEEEE

  • З
    Зочин5 жил өмнө

    Элбэгдорж зайлаач ээ

  • S
    Sonin5 жил өмнө

    За одоо АНамыг хэнч дэмжихгуй оорсдоо намаа бутаргасан хумуус болих хэрэгтэй олон жил энэ намын толоо явлаа юу ч долоосонгуй одоо болье зайл

  • З
    зочин5 жил өмнө

    тодорхой байсан, Эбэ Баттулгыг ерөнхийлөгч байх хугацаанд Баттулгаас хулгайлсан хөрөнгүүдийг буцааж өгч, АН-д аврагчийн дүрээр бууж ирэх дүр аль хэдийн тодорсон байсан, юу нь сонин байгаан. ҮХ-ийг өөрчлөхөд АН өндөр ирцтэй дэмжсэн, яагаад гэвэл 2024 оны ЕС-ын албан тушаалыг точиглосон учраас тэр, бас л тодорхой байсан. Улс төрчид 3 өөр алхмыг тооцоолдог байх ёстой.

  • З
    Зориг5 жил өмнө

    ue;гудас хөгшин авгай оюунгэоэл яагаад АН- гарсан гэдэг нь луйварчин алуурчин элбэгдорж одоо худлаа хэлж Хүрэлхүсээс амь гуйж байгаа энэ

  • Ү
    Үнэн үг5 жил өмнө

    Г . Лхавгадоржоо зөгнөлт зохиол бич . Ийм утаггүй бичэлт монголчуудад ямарч хэрэггүй хэ хн хэ

  • С
    сонгогч5 жил өмнө

    ЭНЭ 2 ХОЁЛАА НАЦИСТУУД ШҮҮ ДЭЭ!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • Z
    zochin5 жил өмнө

    chenech garsan n chamaagui, gol n ergeed chuchirgjij ardchillaa chamgaalach estoi. Ardchilal urgelj delgeren orschig !!! gej erooe!!!

  • Н
    номт5 жил өмнө

    дураараа бичих юм аа ха ха

  • X
    X5 жил өмнө

    barag unen bolovch HERVEE ELBEGDORJ METIIN HULGAICH LUIVARCHIDIIG GARGAVAL AN GEJ BAIHIIN HEREG BAINA UUUUUU