Э.Батшугар, Б.Тулга тэргүүтэй МАХН-ын залуус Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзжээ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин 41 сек
170
legacy:hereglesen zurag/NewFolder/Ontslokh/wetransfer-345fef/wetransfer-345fef/Shugar.jpeg

Сонгууль эхлэх гээд Монголын улс төр дээр дооргүй л хөл хөдөлгөөнтэй байна. Шүүхээс тамганы маргааныг нь хагалж Ардчилсан намын хэрүүл арай гэж нэг талдаа бараг гарч, жадлан эсэргүүцэгчдийнх нь эрч хүч бага ч гэсэн саарав бололтой. Шинэ хуучин нийлсэн 13 гишүүнийхээ ачаар саарал ордноор нутаглах болсон АН нэг иймэрхүү байдалтай сонгуулиа хүлээж сууна.

Тэгвэл цагаан ордондоо МАХН-ыг "чирээд" ирсэн МАН-ын дотоод улс төр АН-ыг бодвол харьцангуй гайгүй. Сонгуультай холбоотойгоор урилгаар ирсэн Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан олдсон боломжоо ашиглахаар ихэд хичээнгүйлэн зүтгэж, энд тэнд ганц нэг уулзалт хийхээс өөр онцын содон зүйл МАН-д одоогоор алга. МАН-ын байраар Н.Энхбаяр нь ч тохирсон тохироогоо бүтээчих гээд, хүү Н.Батшугар нь ч нэр дэвших эрхээ халаасалчих гээд шинэ "эзэд"-ээ эргүүлж, тойруулаад тун ч завгүй яваа сурагтай.

Үүний гэрчлэх мэт Э.Батшугар болон Б.Тулга тэргүүтэй МАХН-ын залуус өчигдөр Төрийн ордонд очиж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзсан талаар эх сурвалжууд мэдээллээ.

Э.Батшугар, Б.Тулга тэргүүтэй МАХН-ын залуус "Сайн байна уу та, Бид МАН-д сайхан байна" гэж хэлэхийн тулд Ерөнхий сайдтай уулзаагүй нь маш тодорхой. Мэдээж улс төр, нэр дэвших эрх, нэгдэн нийлэхэд “амласан” амлалтуудаа Ерөнхий сайдаас нэхэж, бас зөвшилцөх гэж л очсон болов уу. Эх сурвалжууд ч ийм байх магадлалтай гэдгийг онцолж байна.

Хоёр намын сонгуулийн өмнө нэгдсэн бодлогын тохироог дахин сануулахад, намар болох нөхөн сонгуульд МАХН-ын угшилтай “нөхөр”-ийг МАН нэр дэвшүүлнэ. Тэр нэр дэвших хүнээр нь Н.Энхбаяр хүү Н.Батшугарыгаа зүтгүүлэхээр бэлдэж буй. Мөн Ардын намынхан МАХН-ын хүмүүсийг Засгийн газар, намын бүх шатны байгууллагууддаа 30 хувь “шингээхээр” болсон. Үүнийгээ ч батлаад МАН-ынхан намын дүрмэндээ энэ заалтыг оруулсан. Ингэснээр ЗГ, Бага хурал, Удирдах зөвлөл болон шат шатны байгууллагуудынхаа МАН-ын хүмүүсээс 30 хувийг нь цомхтгож, оронд нь МАХН-аас авна гэсэн. Энэ тохирооны ачаар МАХН-ынханд Шадар сайд болон Байгаль, байгаль орчны сайд гэсэн Засгийн газрын хоёр гишүүнийг өгнө гэх мэдээллийг эх сурвалжууд өгөөд байгаа билээ.

Өчигдөр болсон уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг бид эргэн мэдээлэх болно.

Г.Лхагвадорж

Хуваалцах:170

СЭТГЭГДЭЛ (17)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин5 жил өмнө

    Албан тушаалын төлөө юөч хийхээс буцахгүй бүүр үхлээ эд нар

  • З
    зочин5 жил өмнө

    Албан тушаал эрх мэдэлтэй байж байж л хийх юмаа хийнэ ш дээ

  • М
    МАХН5 жил өмнө

    Миний нам юм намайг боловсролтой ажилтай орлоготой болгосон ачит намаа би магтан дуульюу.МАХН н шинэ кадруудыг засагт ихээр оруулах хэрэгтэй шадар сайд ХЗДХЯ ТЕГ Татварын ЕГ Гааль СЯ БСШУЯ эдгээрийг миний намд өг таанууд манай урт шар дээлтийг ҮХ цэцийн даргаар тавь таанууд бас хотын даргаа авнаа миний нам удирдан жолооодогч нар нарны алтан шархан цацраг эх орноо азийн гөлөгнөөс бар арслан болгох чадвартай миний сайхан нам ийнхүү ухаант мэргэн удирдагчийхаа ачаар төр засгаа эргүүлэн булааж авах аянаа ийнхүү эхлүүллээ.Цолмон ажааг ХЗДХЯ ны сайдаар тавьяаа Удвал ажааг ЭМЯ сайдаар тавь таанууд

  • А
    ах5 жил өмнө

    хүүгээ гишүүн эхнэрээ байгал орчины сайд өөрөө цэцэд яасан их даргад дуртай шунал вэ?

  • З
    Зочин5 жил өмнө

    Батшугар зхлуу хүнийхээ хувьд маш хүн чанартай, их зангүй маш энгийн хүү санагдсан шүү! Ухаантай, тэвчээртэй

  • №
    №15 жил өмнө

    Зиааа одоо ч юм юм эхлэнэ дээ. Тун сонирхолтой

  • З
    Зочин5 жил өмнө

    Батшугар аав шигээ сэргэлэн биш.Ухаан муутай.Ярьж хэлж байгаа нь бишээ

  • И
    Иргэн5 жил өмнө

    Энхбаярын бөөрөнхий хэлт манай дүүрэгт гарч чадахгүй шүү арай олигтой хүн хэрэгтэй дүүрэгшдээ

  • З
    Зочин5 жил өмнө

    МАХН-аа тарааж байгаад Батшугарыгаа УИХ-ын гишүүн болгох гэж байгаа юм аа даа. Тэртээ тэргүй МАХН гэдэг чинь гэр бүлийн л наманцар шүү дээ.

  • З
    ЗОЧИН5 жил өмнө

    Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАН ч бужигнах л байхдаа. Сонгуулийн үр дүнгээс хамаарч яаж бужигнах нь тодорхой болох байх.

  • Z
    zochin5 жил өмнө

    maxn-iin heden chadvargui, yavtsgui zaluus. huuguud yavuul.

  • З
    Зочин5 жил өмнө

    Монголд олон нам хэрэггуй нэгдэж нийлэх нь зов шуу дээ АНам дотороо учираа олох хэрэгтэй аягуй бол сонгуульд нэр дэвшигчээ оруулаж чадахгуй болох гээд бна уу даа

  • B
    bat5 жил өмнө

    zah deer naimaa hiij bui yum shig l bolj bna.arai dendlee.

  • Z
    zochin5 жил өмнө

    ene xvv deeshee axchix geed naadyyl chin yu gej axyulax we yan daa

  • И
    Иргэн5 жил өмнө

    Батшугар гишүүн болжээ. МАХН ыг тарааж байж гишүүн болдог.

  • И
    Иргэн5 жил өмнө

    Астрасенака тариулсан сая хүнээс 2 хүн нас барлаа гээд Дани, Швед улсууд астрагын вакцинаа бусад оронд бэлэглэнэ гээд германы зурагтаар ярьж бн. Вакцин элбэгсэж Германд астра, жонсоны вакциныг чөлөөтэй тарьж байна. Европын холбоо хэдийгээр 300 сая хүнтэй ч бусад оронд бэлэглэхээр файзертай 1.8 тэрбум вакцин энэ онд авах гэрээ хийлээ. Нээрээ л ард түмэндээ санаа тавьж байгаа юм бол тэр вакциныг авчирч иргэдээ дархлаажуулаачээ. 2, 3 сарын дараа вакцины хомсдолгүй болно гж германд зарласан

  • M
    mnb5 жил өмнө

    Sejgiin piizdanuud