Монгол Улс вакцинжуулалтаараа Израилийн араас 2 дугаарт бичигдэж эхэлжээ

COVID-19
UBn team
Унших: 1 мин
10
legacy:hereglesen zurag/NewFolder/Ontslokh/wetransfer-345fef/wetransfer-345fef/Screen Shot 2021-05-18 at 19.40.53.png

Монгол Улсын коронавирусийн эсрэг вакцинжуулалтын ажил бусад орнуудыг бодоход харьцангуй сүүлд эхэлсэн ч гэсэн дархлаажуулалтаараа дэлхийд тэргүүлээд эхэлсэн сайхан мэдээ байна.

Тодруулбал, дэлхийн нийт улс орнуудыг иргэдээ вакцинжуулсан байдлаар нь ангилж үзэхэд манай улс Израилийн араас хоёрдугаар байранд жагсаж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар коронавирусийн эсрэг дархлаажуулалтын ажлаа өнгөрсөн 2 дугаар сарын 24-ний өдрөөс эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 3 сарын хугацаанд нийт иргэдийнхээ 54 хувь буюу 1.5 сая гаруй хүнийг эхний болон хоёр дахь тунгуудад хамруулж чаджээ.

Хэдийгээр эхэндээ бага зэрэг вакцины татан авалтад саад учирсан ч гэсэн өнөөдрийн байдлаар нийт 2.4 сая тун вакцинаар иргэдээ дархлаажуулжээ.