“Microsoft” компани “Internet Explorer” хөтчийг дэмжихгүй

Дэлхий дахинд
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/Internet Explorer.jpg

“Microsoft” компани ирэх оны зургадугаар сарын 15-наас “Internet Explorer” интернет хөтчөө дэмжихээ зогсооно гэдгээ мэдэгдлээ. “Internet Explorer”-н функцууд “Microsoft Edge”-д шилжсэнээр тус хөтчийг ирэх оноос дэмжихээ зогсоож байна. Энэ алхам нь “Windows”-н зарим хувилбарт хамааралгүй” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.

1995 онд бий болсон “Internet Explorer” хөтөч нь “Microsoft”-н үйлдлийн системийн гол бэлгэ тэмдэг, таних тэмдгүүдийн нэг байсан юм. “Internet Explorer” хөтчийн шинэ хувилбаруудыг 2015 оноос хөгжүүлэхээ зогсоосон бөгөөд “Windows”-н гол хөтөч нь “Microsoft Edge” болсон хэдий ч хуучин хөтчөө үргэлжлүүлэн дэмжсээр байжээ.