Хутга барьсан этгээд БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн биед халдаж, танхайрчээ

Улс төр
UBn team
Унших: 1 мин
60
legacy:Амараа зураг/энх-амга.jpg

Өнөөдөр буюу тавдугаар сарын 21-ний 18.00 цагийн орчимд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан руу хутга барьсан этгээд дайрч, танхайрсан хэрэг гарчээ.

Тодруулбал, БШУЯ-ны гадаа 37 настай С гэгч этгээд сайд Л.Энх-Амгаланг яамнаасаа гарч ирэхэд нь хутга барьж танхайрсан бөгөөд төрийн тусгай хамгаалалтын албаныхан уг этгээдийг саатуулж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. С нь сайд Л.Энх-Амгалангийн биед халдсан боловч хутгаар ямар нэгэн гэмтэл учруулаагүй юм байна.

Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа ажээ. С нь БШУ-ны сайдыг ЭЕШ өгөх гэж байгаа 16, 17 настай хүүхдүүдэд хүчээр вакцин хийх гэж байна хэмээн хэвлэлүүдэд хандаж байсан билээ.

Баяр

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    з

    танхайрах гэж их зөөлрүүлж бичсэн байна энэ бол алан хядах үйлдэл мөн шүү энэ мэдээг бичигч энэ алан хядагчийн талын хүн үү хэргийг нь маш их хөнгөрүүлэх ажлыг эхэлжээ

  • З
    Зочин

    Энэ нөхөрт буруу вакцтн хийчтхэж, тэгээд Сэмэга нь хөдөлчихөж дээ.

  • Ц
    цэвэрлэгч

    ганц хэрэгтэй түшээг мин сүйд хийчих шахсан байна ш дээ одоо сувилалд явуулж сэтгэл засалд явуул гүнээ харамсаж байнөө

  • Z
    Zochin

    Сонгуул ойртож сэтгэциин өвчин сэдэрдэг үе эхэлждээ

  • 1
    1111

    Буруу үйлдэлтэй төрийн томчуудад сануулга. Энэ удаагийнх бол бай нь буруу байлаа .

  • M
    Mongol

    Иймэрхүү танхай балмад үйлдэлд одон нийтийг урайлан ёс бус комент ууд сүүлийн үед одон нийтийн сүлжээнд тавигдаад байгаа шүү дэ . Төрийн эсрэг бослого тэмцэлд урайлан дуудсан төрийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудыг доромжилж хараан зүхсэн комент уудаг хуулийн байгууллагууд судлах шалгаж хариуцлага тооцох цаг болсон шүү. Төр засаг гэж байгаа бол үзсэн ч үзээгүй мэт сонссон ч сонсоогүй мэт үлбийгээд бхйж бодохгүй шүү. Төр хүчтэй байх ёстой.