ОХУ-д амьтдыг вакцинжуулж эхэллээ

Дэлхий дахинд
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/pet vacc.jpg

Манай улсад амьтдыг коронавирусний вакцинжуулалтад хамруулж эхэллээ гэж ОХУ-ын Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн улсын албаны даргын зөвлөх Юлия Мелано мэдэгджээ.

“ОХУ-ын хэд хэдэн бүс нутгийн мал эмнэлгүүдэд гэрийн тэжээвэр амьтдыг “COVID-19”-ийн вакцинаар дархлаажуулж эхлээд байна” хэмээн тэрбээр хэлсэн байна. "Карнивак-Ков" вакциныг Россельхознадзорын эрдэмтэд амьтдыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гарган авчээ.

Вакцинжуулалтыг Малын эрүүл мэндийг хамгаалах төвийн үйлдвэрлэгчдээс вакцин худалдан авсан хувийн болон төрийн байгууллагууд явуулж байгаа юм. Карнивак-Ков" нь амьтдад зориулсан дэлхийн анхны коронавирусний вакцин юм.