МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр үүрэгт ажилдаа оржээ

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
00
legacy:Tuvshinbayar.jpg

"Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч, Олимпийн аварга Н.Түвшинбаяр үүрэгт ажилдаа орлоо" хэмээн МҮОХ-ны албан цахим хуудсаар мэдэгдлээ. Түүнийг хэдхэн хоногийн өмнө үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөнө хэмээн МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. Гэвч тэрбээр ийнхүү ажилдаа орсон байна. Мөн Н.Түвшинбаяр нь энэ сарын 20-нд суллагдаж, гадуур шалгагдаж байгаа юм.

Хэргийг сануулбал, Олимпийн аварга Н.Түвшинбаяр нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 02-ны өдөр согтууруулсан үедээ өөрийн найз Улсын начин Э.Энхбатыг зодож, хүнд гэмтэл учруулсан билээ.

legacy:post/чи/Capture-3.JPG