Ж.Чинбүрэн: Баянзүрх дүүрэгт эмнэлэг барих газраа шийдчихлээ

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/192670442_314733036783740_4672856905840527696_n.jpg

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд өнөө өглөө тус дүүргийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн дүүрэгт барих эмнэлгийн газрыг шийдсэн талаараа мэдээлжээ. Тэрбээр:

"Баянзүрх дүүрэгт эмнэлэг барих газраа шийдчихлээ. БЗД-ийн 24 хороо, Цахлай 4-5 гудамж. Засгийн газрын 2022 оны хөрөнгө оруулалтад оруулахаар Засгийн газрын тэмдэглэлд орлоо. БЗД-ээс сонгогдсон гишүүд болох Б.Саранчимэг, Х.Булгантуяа, Б.Энхбаяр, Э.Бат-Амгалан нар нэгдмэл байр суурьтай ажиллаж чадлаа" гэжээ.

legacy:Амараа зураг/193183679_314733910116986_5721288780758754355_n.jpg