БНСУ: Вакцин хийлгэсэн иргэд кинотеатруудад хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлнэ

Дэлхий дахинд
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/holds-one-of-the-biggest copy.jpg

Вакцин хийлгэсэн иргэдэд кинотеатруудаар үйлчлүүлэхэд нь хөнгөлөлт үзүүлэхээ БНСУ-ын кинотеатруудын холбооноос мэдэгджээ.

Оны эцэс гэхэд нийтийн дархлаа тогтоох, цар тахал дэгдэж эхэлснээс хойш суудал нь эзгүйрэх болсон кинотеатруудыг зорин ирэх үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй энэхүү арга хэмжээ энэ сарын эцэс хүртэл хэрэгжих аж. Арга хэмжээнд тусгаснаар, вакцины дор хаяж эхний тунгаа хийлгэсэн иргэд үзвэрийн тасалбарыг 50-60 хувийн хөнгөлөлттэй худалдан авах боломжтой аж.

Үүний зэрэгцээ оршин суугчдад хямдралтай тасалбар түгээх замаар кинотеатруудад улсаас дэмжлэг үзүүлэхээ Засгийн газар мөн мэдэгдсэн байна. Одоогоор БНСУ-д 6.35 сая хүн вакцины эхний тунгаа хийлгээд байгаа нь хүн амынх нь 12.4 хувийг эзэлж байна.