ЭМЯ: 1288 тохиолдол батлагдаж, дөрвөн хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 7500 хүнээс шинжилгээ авахад 1288 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 65266 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 1027 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 258 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ. Эмчлүүлж буй нийт 5802 иргэн байна.
Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн-3430
Хүндэвтэр-1765
Хүнд-475
Маш хүнд- 132 хүн байна.
Энэ хугацаанд 185 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 53780 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дөрвөн хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 311 болсон байна.



