Өнөөдөр сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/сонгууль 2021.jpg

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа тавдугаар сарын 24-нд Сонгуулийн Ерөнхий хорооноос /СЕХ/ нэр дэвшигчдийг албан ёсоор бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгосноор эхэлсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуулийн сурталчилгаа өнөөдөр /2021.06.07/ албан ёсоор дуусаж байна.

Энэ жилийн сонгуулийн сурталчилгаа 15 хоногийн турш үргэлжилсэн бөгөөд энэ нь өмнөх сонгуулиудтай харьцуулахад харьцангуй бага хугацаа юм.