Хүүхдүүдийг дархлаажуулбал Pfizer вакциныг ашиглана

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/Kid-vaccine-Getty-tiny.jpg

Коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэхийн хэрээр бага насны хүүхдүүдийн өвчлөлийн тоо өсөж байгааг ЭМЯ-наас мэдээлсэн. Дэлхий дахинаа эрдэмтэд цар тахлыг таслан зогсоох хамгийн үр дүнтэй арга нь хүүхдийн вакцинжуулалт гэж үзэж байна. ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторийн судлаач Г.Цогзолмаагийн мэдээлж буйгаар хүүхдүүдийг дархлаажуулж эхэлбэл Pfizer вакциныг ашиглах боломжтой гэжээ.

Ташрамд дурдахад, АНУ-д Pfizer вакциныг 12-оос дээш насны хүүхдэд хийх зөвшөөрөл олгожээ. Үүнтэй холбогдуулан насанд хүрээгүй хүүхдүүдийг вакцинжуулахаар pfizer вакцины 2.5 сая тунгийн гэрээ хийсэн талаар “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн Ерөнхий захирал Б.Болдсайхан мэдээлсэн.