Сэрэмжлүүлэг: Тав, зургаан настай хоёр хүүхэд гэртээ угаартаж нас баржээ

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:2024/10/угаар copy (3).jpg

Сонгинохайрхан дүүргийн 41-р хороонд “Гэр бүлийн таван гишүүн угаартлаа” гэх дуудлага өнөөдөр өглөө 09.35 цагийн үед бүртгэгджээ. Улмаар дуудлагын дагуу очиход монгол гэрийн янданг сугалж, өрх бүтээсэн байдалтай бага насны хоёр хүүхэд болох таван настай эмэгтэй Т, зургаан настай эрэгтэй Т нар нас барсан, аав ээж дүү нь угаартсан байдалтай байжээ. Улмаар угаартсан гэх аав, ээж, дүүг нь нэгдүгээр эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хүргэсэн байна.