Нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг явуулах өөр хэлбэрүүдийн талаар ярилцаж байна

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/197782128_10159518272658035_675653083046572700_n copy.jpg

Өнөөдөр 17.30 цагаас нэр дэвшигчид МҮОНТ-ээр мэтгэлцэх байсан боловч зохион байгуулагч МҮОНРТ-ийн зүгээс мэтгэлцээнийг цуцласан талаар бид мэдээлсэн. МҮОНРТ-ийн гүйцэтгэх захирал А.Бүрэнбаатар мэдээллийн үеэр намуудын төлөөлөл мэтгэлцээнийг өөр сувгаар хүргэхээр ярилцаж байгаа талаар дурдсан.

Намуудын төлөөлөл болох нэр дэвшигчдийн менежер, сонгуулийн штабынхан телевизийн эфирээр бус өөр мэдээллийн сувгаар мэтгэлцэх хувилбарын талаар ярилцаж байгаа аж. Нэгдсэн шийдвэрийн талаар бид эргэн мэдээлэх болно.