У.Хүрэлсүх ЕТГ-ын даргаараа Я.Содбаатар, Ж.Энхбаяр хоёрын нэгийг томилохоор тохирчээ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 2 мин 22 сек
150
legacy:Songuuli 2021/198860677_2522451221396306_2587744192237388767_n.jpg

Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарч, У.Хүрэлсүх ялалт байгуулсанд МАН-ынхан баярлаж гол усаараа л нэг юм болж байна. Гэхдээ улс төрийн хүрээнийхэн дунд дэндүү ойлгомжтой үр дүн байсан тул эрх баригчид төдийлөн барьц алдахгүй байх шиг ажиглагдлаа.

Энэ хэрээрээ Ардын нам дотор У.Хүрэлсүхийг явсны дараа өрнөх эрх мэдлийн дахин хуваарилалт болон Ерөнхийлөгчийн институц дээр шинээр гарч ирэх ажил албаны талаарх яриа хэлэлцээрүүд аль тэр нэг тийшээ болсон сурагтай. Эх сурвалжийн мэдээлж буйгаар шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр, Шадар сайд асан Я.Содбаатар нарын нэг явахаар тохирсон гэнэ. Хальтхан генсекийнхээ нэрийг МАН-ынхан өөрсдөө энд тэнд цухалзуулсан ч, төдийлөн өндрийг авсангүй. Магадгүй тандалт, эсвэл дэвшүүлэн “холдуулаач” гэх агуулгатай Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй намын даргын өрсөлдөөнд “дурлаж” яваа нөхдийн явуулга байхыг үгүйсгэхгүй. Ямартаа ч генсек бууриа бараг л сэлгэхгүй болов уу. Намаа дахин нэг үнэмлэхүй том ялалтад хөтөлсөн Д.Амарбаясгалан иймэрхүү ялихгүй зүйл хийхгүй нь ойлгомжтой. Эсвэл бүр хэл амнаас хол 2024 оныг өнгөртөл ЕТГ-т очиж амар тайван суухыг ч эрхэмлэж болох л юм.

Гэхдээ эх сурвалжуудын хэлж буйгаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар Шадар сайд асан Я.Содбаатар явах магадлал нь арай илүү болсон гэнэ. Ж.Энхбаяр, Я.Содбаатар нар хоёулаа Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй У.Хүрэлсүхийн ойрын хүмүүс. НАМЗХ-оор дамжиж улс төрд хөл тавьсан тэдний улс төрийн ойлголцол маш нарийн нягт гэдгийг намынхан нь бараг бүгд хэлдэг. Я.Содбаатарын хувьд У.Хүрэлсүхийг 2017 онд Ерөнхий сайд болоход Зам тээврийн хөгжлийн сайдад томилогдсон ч ЖДҮ-гийн гэх асуудлаасаа болж нийгмийн шахалтад өөрөө санал гаргаж албан тушаалаасаа огцорч байсан. 2020 оны сонгуулийн дараа У.Хүрэлсүхийгээ дахин Ерөнхий сайдаар томилогдоход шинэ танхимд нь дахин орж Шадар сайдын албыг хашсан ч бас л “азгүйтэж” У.Хүрэлсүх ЗГ-аас огцруулсан. Хоёр ч удаа азгүйтсэн тэр магадгүй энэ удаад элдэв улс төрийн “хайчин галд” орох нь харьцангуй бага ЕТГ-ын даргын албанд томилогдох бололтой. Нэг зүйлийг сануулахад саяын сонгуулийг Я.Содбаатар нь Д.Амарбаясгалангийн хамтаар хариуцаж ажиллаад том ялалт байгуулсан.

Харин Ж.Энхбаярын хувьд ЕТГ-ын даргад яригдаж байгаа хүчтэй “өрсөлдөгч” нарын нэг хэдий ч ойлголцолд хүрч Батлан хамгаалахын сайдад явахаар тохирсон гэх яриа Ардын намын саарал ордонд сонсогдож эхлэв. Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн засаг энэ намар ерөнхийдөө "хөдөлнө". Харин хүндээр хөдлөх үү, бага зэрэг доргио ороод зогсох уу гэдэг нь одоогоор үнэхээр тодорхой бус байна. Ямар ч байсан намар Байгаль орчин, Соёл, Батлан хамгаалах, Эрүүл мэнд зэрэг яамдын сайдууд сэлгэгдэж магадгүй гэх яриа улс төрд сүүлийн үед яригдах болов. Огцрох үйл ажиллагаа өрнөхгүй ч гэсэн Ерөнхий сайд намар дахиад бүтцээ хийнэ гэдгээ анх томилогдохдоо л хэлсэн. Тиймээс энэ хөдөлгөөний үеэр У.Хүрэлсүх Ж.Энхбаярыгаа хуучин яаманд нь тохоон томилуулж магадгүй гэнэ.

ЕТГ-ын даргын томилгоо Ардын нам доторх их хөл, хөдөлгөөний дөнгөж эхлэл байх болов уу. Юу болохыг харж л байя.

Г.Лхагвадорж

Хуваалцах:150

СЭТГЭГДЭЛ (15)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • S
    Songogch5 жил өмнө

    Ali ni ch bish Dee Odoo Batjavt taarch tentseh jail ugeh tsag bolson

  • З
    Зочин5 жил өмнө

    Содоо хоол голохгүй ээ. Хусаж л орхино. Ер нь жаахан өлөн нөхөр. Цадна ханана л гэж лав байхгүй. Биологи, байгалийн жам ёсны эцэс хязгаартаа тулж л байж л яадаг юм гэхээс.

  • С
    Сод5 жил өмнө

    Содоо зүгээр сайн юм байна лээ

  • З
    Зочин5 жил өмнө

    Арай ч дээ Я.Содбаатар лав биш шүү.

  • Д
    Дорж5 жил өмнө

    Содбаатараас өөр олигтой боловсон хүчин байдаггүй юм уу та намд.

  • И
    ИРГЭН5 жил өмнө

    ЭНХБАЯР НЬ ИЛҮҮ ДЭЭ. СОДБААТАР БОЛ ЯРЬЖ БАЙГАА ОЙЛГОГДОХГҮЙ ХЭЦҮҮ ДЭЭ. ТА 6 ЖИЛИЙНХЭЭ НЭР ХҮНДИЙГ БОД.

  • С
    Содбаатар мундаг шүү5 жил өмнө

    Аядуу зөөлөн..зөв хүн

  • З
    зочин5 жил өмнө

    Анандбузар Ундармаа мэтийн хог шаарнаасаа салбал таарна

  • З
    Зочин5 жил өмнө

    Содбаатар Монголд ковид 19 ыг түгээн дэлгэрүүлсэн гол хүн шүү дээ . Уул нь хариуцлага хүлээх ёстой байхаа

  • С
    Сү5 жил өмнө

    Сү гээ тавих байлгүй.

  • С
    сонин юм5 жил өмнө

    ЖДҮчидээс өөр сонголт байхгүй юу? 2-лаа бэртэгчингүүд дээ Цэрэнбат аа тавь

  • Э
    Энхбатыг зөвлөхөөр ав5 жил өмнө

    Өрсөлдсөн хүнээ ажиллуулж хэрэгтэй санааг нь хэрэгжүүл Хүүкд өөрт нь хэрэгтэй

  • 1
    1235 жил өмнө

    ээ хөөрхий. ЖДҮ-чин, тендерчин, төсвийн хулгайч Я.Содбаатарыг болговол ч хэцүү дээ. Дугуй, дугуйгаа олж өнхөрнө дөө.

  • З
    Зочин5 жил өмнө

    За одоо ч хаан, тайш, исмэлүүд уралдчих нь биз дээ. Муу ордноо л буулгачихав даа. Улсаа дампууруулчихав. Та нар ч энэ тал дээр туршлагаар мундахгүй шүү дээ. Тэгээд улсын мөнгө нэхэл хатуутай шүү. Идсэн идээндээ хахав, горойв. Юм үзсэн шиг байцгаагаарай. Улаан цайм нэгнээ төрийн ордон дотор хутгалаад алчихав. Бэлээхэн түүх байж байгаа шүү.

  • Ү
    Үнэн5 жил өмнө

    Хүн мундсан биш. Хуучны хоёр хогоор яах вэ? Шинэ мэдлэгтэй залуус эсвэл шударга хөгшчүүл бий.