ЖҮДО ДАШТ: Өнөөдөр Л.Отгонбаатар тэргүүтэй 3 бөх барилдана

Хоосон
UBn team
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/NewFolder/Zurag/Metgeltseen 2021/20180925_wc_baku_sellner_lkhagvasuren_otgonbaatar_mgl_2.jpeg

Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн ДАШТ үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн -100, эмэгтэйчүүдийн -78 кг-ын жингийн барилдаан болно. Манайхаас энэ хоёр жинд 3 бөх гарч барилдах юм.

Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Л.Отгонбааатар, Б.Гончигсүрэн нар зодоглоно. Дэлхийн аваргын хүрэл медальт Л.Отгонбаатар D хэсэгт багтаж, эхний тойрогтоо Украины бөх Антон Савыцкийтэй барилдана. Тэгвэл Б.Гончигсүрэн А хэсэгт багтаж, эхний тойрогтоо Грекийн бөх Георгиос Маллиаропулостай оноолт таараад байна.

Эмэгтэйчүүдийн -78 кг-д барилдах Б.Эрдэнэт-Од С хэсэгт багтаж, эхний тойрогтоо Германы Анна Мариа Вагнертай учраа таарлаа.

Sports.mn