БЗС-гийн төсвөөр хүүхдийн 100 мянган төгрөгийг санхүүжүүлсэнээс болж, оюутнуудын зарим тэтгэлгийн санхүүжилт хасагджээ

Улс төр
UBn team
Унших: 1 мин
60
legacy:post/чимэг/ч/ччч/196548860_315774106869041_2100926249317024656_n.jpg

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр салбарынхаа асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр "Боловсролын зээлийн сангийн /БЗС/ төсвөөр хүүхдийн 100 мянган төгрөгийг санхүүжүүлж байгаа"-г дуулгав. Тодруулбал, "Боловсролын зээлийн санд жилд 30-35 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байдаг ч Covid-19 халдвартай холбоотойгоор эдийн засгаа дэмжих хөтөлбөрийн хүрээнд 2021 онд хүүхдийн 100 мянган төгрөгт татагдсан. Ингэснээр 2020-2021 онд батлагдсан төсвийн 11 тэрбум төгрөг нь Боловсролын зээлийн сангаас татагдсан. Ийнхүү санхүүжилт танагдаж, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр онооны тэтгэлгээр суралцдаг болон гадаадад сурдаг хүүхдүүдийн сургалтын төлбөрийн санхүүжилт хасагдсан.

Гэсэн ч бид буцалтгүй тусламжаар суралцдаг 6000 орчим оюутанд 5.6 тэрбум төгрөг буюу шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэж олгохоор болсон. Тэтгэлэг төлөгдөөгүй байгаа оюутнуудад сургуулийн зүгээс ямар нэгэн дарамт үзүүлж, диплом барьцаалахгүй байхыг хүссэн мэдэгдэх хуудсыг явуулсан байгаа" гэлээ.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин иргэн2021/06/20

    Одоогийн оюутнууд гэж дэндэж байна. Дандаа тэтгэлэг!!! Тэд хүний өмнөөс сурч өгч байгаа биш. Ихэнх нь юм сурахгүй хачин юмнууд болсон. Эзэн хичээхгүй бол заяа хичээхгүй гэдэг. Тэгээд ч төгсөөд олонхи нь сайндаа лангууны ард сууж байгаа биз дээ.

  • И
    Иргэн2021/06/13

    Хүүхдийн мөнгийг хангалттай олон сар өглөөшдээ одоо улсын эдийн засгаа бодох хэрэгтэйшдэн

  • N
    nyam2021/06/12

    huuhdiin mengiig egeh heregtei.bolson boloogui ih deed surguuliig tseelj.tanil talaaraa ursdag ter tesewiig il tod zarlaj yag egeh ystoi huuhded ni egeh heregtei,yamar ch tootsoo hariutslaga baihgui busad zalitai hunentseruudiin bayajih zam ni bolson ene met iluu tesew zardlig haah heregteiharin nyalh ursees uy haramlana we?????

  • З
    Зочин2021/06/12

    Бидний залууд хэдэн хүүхдээ тэжээх гэж амрах завгүй л ажилладаг байлаа. Тэр үед ихэнх нь л олон хүүхэдтэй байдаг байсан. Одоо ч хүүхдийн мөнгө авч хүүхдүүдээрээ тэжээлгээд л амаа билүүдээд хэвтэж байдаг болж дээ

  • A
    Anu2021/06/11

    Ene hvmvvs hvvhdiin 100 g yagaad ingej vzen yadak bn

    • И
      иргэн2021/06/12

      хүүхдээ өөрөө тэжээгээч. тэжээж чадахгүй юм бол юү гэж цувуулдгийн