УОК-ын өнөөдрийн хуралдаанаас гаргасан ШИЙДВЭР

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
10
legacy:Hurelsuh Erunhiilugch/unnamed-2.jpeg

Улсын онцгой комиссын 20 дугаар хуралдаан өнөөдөр боллоо. Комиссын хурлаар үндсэн дөрвөн асуудал хэлэлцсэн байна. Тухайлбал:

1. Коронавируст халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар

2. Вакцины дараах дархлаа тогтоцын судалгаа

3. Гадаад улсаас ирсэн хүнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журамд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл 4. Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгах, нэмэлт өөрчлөлтийн төсөл гэсэн асуудлуудыг хэлэлцэв.

Одоогийн улбар шар түвшинд хяналтаа тавиад явна. Цагдаа, Мэргэжлийн хяналтын байгууллагуудыг иргэд, аж ахуйн нэгжид тавих хяналтаа чангаруулахыг Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд чиглэл болголоо.

Зарим хэлэлцсэн асуудлуудыг ирэх Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болсон байна.

tenx-hd
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Г
    Гайхалтай

    Шинжилгээ өгсөн 5 хүн тутмын 1 нь халдвартай. Өдөртөө хэд хэдэн хүн бурхан болж байхад энэ их задгайрлаа үргэлжлүүлсээр байх уу? Өмнө нь хэдэн зуу хүрхэд сүйд болцгоож байсан. Хэтэрхий их вакциндаа найдаад байна уу? Энэ хүмүүсийн шийдвэрийг хархаар үнэхээр гайхах юм.