Боомтуудын үйл ажиллагаатай холбоотойгоор ажлын хэсэг Өмнөговь, Дорноговь аймагт ажиллана

Улс төр
UBn team
Унших: 1 мин
00
legacy:post/чимэг/ч/ччч/аа/5,31/6,2/hhhhh.jpg

УОК-оос гаргасан шийдвэрүүдийн талаар тус комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл хийлээ. Тэрбээр "Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь, Дорноговь аймагт боомтуудад ажиллахаар болсон. Энэ сарын 30-н хүртэл ажиллана.

Манай улсын экспортын гол боомтуудын үйл ажиллагаа, боомтоор гарч буй хөдөлгөөнд холбогдох зохицуулалт хийх, халдвар хамгааллын дэглэм бариулах чиглэлээр тус ажлын хэсэг ажиллана" гэлээ.