АН-ын даргын "тулаанд" Увсын фракц стратегийн өндөр ач холбогдолтой оролцоно

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 2 мин 41 сек
360
legacy:Jantso.jpeg

Сонгуулиа хүлээж байсан Ардын намынхан ойрын хэд хоногт намынхаа хурлаа хийж, дараагийн даргаа тодруулан шинэ улс төрөө эхлүүлэх гэж байна. Тэгвэл манай улс төрийн нөгөө тулгуур багана болох АН-ын асуудал цаашаа яаж өрнөх нь одоо ч тодорхойгүй асуулт хэвээр.

Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нар АН-ыг хэн нь авч 2024 оны сонгуульд оролцох нь вэ гэх “зодоон” эхлүүлсэн. Үүнийг нь Ардын намынхан өөрсдөдөө ашигтайгаар эргүүлж Ерөнхийлөгчийн сонгуулиа амжилттай зохион байгуулж чадав. Өрсөлдөгчгүй шахуу Ерөнхийлөгч болсон У.Хүрэлсүх ирээдүйд улам “том” улс төрийг Ерөнхийлөгчийн институтээс явуулахыг зорих нь ойлгомжтой.

Үнэндээ Ардын нам сүүлийн хоёр жилд бодлогын түвшинд Ардчилсан намаас хавь илүү байсан. Тиймээс ч УИХ-д хоёр сонгууль дараалан хэт олонх, 16 жилийн дараа Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан зэрэг амжилтыг гаргав. Гэвч МАН үнэнхүү хүчтэйдээ биш, АН-ын арчаагүй, унхиагүй байдлаас уйдаж итгэл алдсан иргэд яалтчгүй ийм сонголт хийсээр ирлээ. Ардчилсан нам энэ талцал хуваагдал, унхиагүй байдлаа одоо л засч авахгүй юм бол дахин сэргэх нь эргэлзээтэй болох нь.

Саях сонгуулийн дараа хоёр хэсэг болсон Ардчилсан намын залуучууд тал талдаа гарч ирээд эвлэрэл, нэгдлийн тухай ярьж, гар хөлийн үсэг зурах уриалга хүртэл гаргаж байна лээ. Нэг талаасаа сайн ч, үнэхээр нэгдэж нийлэх гээд байгаа юм бол залуучууд нь яагаад тус тусдаа мэдэгдэл хийгээд байгаа юм бэ гэдэг нь сонин. Өөрөөр хэлбэл энэ ойлгомжгүй үйлдэл нь нийлэх сонирхол байна уу гэх хардлагыг бий болгож байна. Энэ хэрээр тэр гарын үсэг цуглуулах үйл явц нь үнэ цэнэгүй үйлдэл мэт уншигдаж байна.

Харин бүх асуудал дээр өгүүлсэн хоёр хүний тэмцлээс л хамаарна. Тэр тэмцэлд нь гол үүрэгтэй оролцох хүмүүс нь Н.Алтанхуяг тэргүүтэй Ардчилсан намын Увсын фракц. Тодруулбал, Х.Баттулгын талын АН-ын даргаар томилогдож байсан О.Цогтгэрэл, бүлгийн даргад нэр нь яригдах болсон Н.Алтанхуяг, муу нэр луу данс багатай Лу.Гантөмөр болон Ц.Элбэгдорж Ерөнхийлөгтэй муудалцсан Д.Дорлигжав нар АН-ын асуудалд том нөлөө үзүүлнэ. Улс төрийн хүрээнхэн ч энэ сэдвийг сэм ярилцаад эхэллээ. Аливаа намын улс төрд УИХ-ын гишүүд нь жин дарж оролцдог. Увсаас гурван ч эрхэм энэ УИХ-д амбицлаж байна. Өөрөөр хэлбэл Увсынхан гишүүдийн тоогоороо ч, гадна талаас хүч хавсрах хүчээрээ ч энэ цаг үед АН-д ихээхэн нөлөөтэй болоод ирлээ.

Тэдний ирэх намар боловсруулах тактикаар Н.Алтанхуягт намын даргыг авч өгөөд О.Цогтгэрэлд бүлгийн даргын суудлыг шилжүүлэх. Эсвэл намын дарга болох хүслийг нь биелүүж Х.Баттулгыг өөрийг нь томилоод, Н.Алтанхуяг бүлгээ “базах”. Сул байгаа Лу.Гантөмөртөө намын удирдах албан тушаал хуваарилах байдлаар АН-ыг авахаар тооцсон гэх. Өөрөөр хэлбэл намын дарга болохоор амбицилж байгаа Х.Баттулга, Ц.Элбэгдорж нараас гадна намдаа нөлөөлөл хэдийнээ үүсгээд буй Увсын фракц АН-ын дарга болон ирээдүйн хувь заяаг шийдэх нь ойлгомжтой болж буй бололтой.

Хэрвээ тэдний төлөвлөгөө бүтэлгүйтэж, АН-ыг нөгөө талдаа алдвал өрх тусгаарлаж ч мэдэх юм гэдгийг зарим эх сурвалжууд онцлов. Учир нь АН эргээд нэгдэж нийлэх магадлал туйлын хүнд байгаа. Хоёр том лидерүүд нь хоёр тийшээ хараад суучихсан. Хэл ам, хэрүүл тэмцэл нь хэрээс хэтэрчихсэн. Тиймээс ялсан нь намаа авч, ялагдсан нь шинэ нам байгуулж тусдаа гарах магадлал өндөр байна. Ц.Оюунгэрэл нь хүртэл нам байгуулж тусдаа гараад Ц.Элбэгдоржийг яахыг нь хүлээгээд суучихсан байгаа шүү дээ.

tenx-hd
Хуваалцах:360

СЭТГЭГДЭЛ (36)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Одоо МАН-ыг Увсынхан удирдаж байгаа шүү дээ. Увсынхан мөнхөд СЯ-ыг атгаастай. Нямдоржийг байнга залаастай. Бүх фактаа атгуулчихсан юм чинь яалтай билээ.

  • З
    Зочин

    АН ын хэрэг ард түмэнд үнэхээр алга даа . Дарга болох гэсэн, Их хурлын гишүүн болох гэсэн улсуудад л их хэрэгтэй байх шиг бна даа

  • З
    зочин

    Алтанхуяг нь дээрээээээ

  • Б
    Беибарас султан

    Еэ калкын неген цайхан намыг шадрахыг харж тэвчихгүйнээ таанууд көөш Уувс гэж айн цочирдож чал дэмий гачиж байкаар би нег юм кэлий кулгайчууд цонсоорой манай Өлгийн боожгой Муратханбекийг ене намын даргаар тавьчихаа тер одоо күмүүжиж елдев күүкэнд сэлдийнийхээ патиарыг явуулахаа больцон чөө ене бол як үнен чү тер цүүлийн өед күүкен мүүкен дээр карайж байгаагүй чөө АН дарга боожгой Муратханбек гоё байна чөө

  • Х
    Хогнууд

    Дарга гэхээр л увсынхан бөөнөөрөө шаваад Гүйгээд унадаг. Нэг аймгаас нэг хүн л дэвшүүл. АН ыг увсынхан тоглоомны нам болгоно. Увс нам болгох гээд байгаа юм уу. Час Улаан Газар шүү дэ Увс.

  • З
    зочин

    АН-г увсчууд удирдвал цаашдаа ард түмний дэмжлэг авч чадахгүй, харин халх дөрвөд баяд торгууд гээд бүх ястаны төлөөлөл жигд байж ард түмний дэмжлэгийг авч чадна.Үзэл бодлоороо нэгдэж чадвал ялна чадахгүй бол мөхнө.,улс төрийн дэмжлэгийг ард түмнээсээ авч чадахгүй

  • З
    зочин

    АН-г увсчууд удирдвал цаашдаа ард түмний дэмжлэг авч чадахгүй, харин халх дөрвөд баяд торгууд гээд бүх ястаны төлөөлөл жигд байж ард түмний дэмжлэгийг авч чадна.Үзэл бодлоороо нэгдэж чадвал ялна чадахгүй бол мөхнө.,улс төрийн дэмжлэгийг ард түмнээсээ авч чадахгүй

  • З
    зочин

    энэ нам гэхээ одоо болмоор юм. төрийн толгой дээр гарсан энэ намуудыг татан буулгах ээлжилж төрд гарч улс орныг доройтуулж идэж уухаа зогсоогоочээ үр хүүхдүүдээ ёс суртахуун зан төлөвшилд анхаарч зөв ухамсартай болгоход анхарч боловсрол мэдлэг олгох

  • М
    Матараа

    Нэгдэж чадахгүй вас удирдах чадваргүйшдээ

  • М
    МАНАН

    эргүү малнууд

  • Z
    zochin

    Түрийний бөөс толгой гарахгүй шүү

  • Г
    гончиг

    Дорлигииг дагвал долоо будэрнээ гэж… АН-д ганц ч суудал авчираагуи угуи бур ниислэлд эрсэлдээд унаж баидаг мэртлээ АН-н аль энгэтэи , мэнгэтэи суудалыг Авч ажилсан даа !!!!! Естои ямар ч боловсролгуи хун юм баигаам ш дээ !

  • З
    Зочин

    Алтанхуяг нь дарга болоод АН ялна.24 онд

  • S
    Shudraga heley !

    Bayad, Durvuduud ymar bna daa? Yumbolgon deer ulun zarialj hor nairuulj bas yumnii baraa harval ashig unagah geed l hazgai helelchiheed l dairaad b na! Za daa hanaj zaddaggui buzruud shuu

  • Ж
    Жав

    Хулгайч Дорлиг зайлаа

  • Э
    Ээнэ

    Увсын фракц ч гэх шиг. Та нар улс төрчид юмуу зүгээр нэг аймаг хошуугаараа талцдаг орк ууд юм уу. Ийм эргүү тэнэг бж болохгүй. Нутгармаар бвал тэр увсдаа очиж атманаа хий.

  • З
    Зочин

    АН увсынханаас салахгүй бол өөд нар үзэхгүй байхаа

  • Z
    zochin

    uvuu nar tetgevertei garaachee ta nariig ard tvmen toohgui bolson.

  • Z
    ZOCHIN

    HOBDIINHAN ARDCHILSAN NAMIIG ABNA

  • З
    зайл зайл

    УВС-руугаа зайлцгаа

  • Х
    Х

    Тийм л их үзэл бодол чинь таарахгүй байгаа юм бол Увс намаа байгуулаач . Хир хол явахийг чинь харнаа. Битгий АН-ыг самраад бай. Шуналын хүүдийнүүд.

  • X
    X

    Эд нар дунд Гантөмөр л арай гайгүй гэж харагдаад байдаг юм. Наадуулаасаа холдохгүй бол удахгүй у/т-ийн үхдэл болно шүү гэж ахмад хүний хувьд хэлчихье. Дорлигжав болон эрдэнэтийг идсэн мангарын бүлэглэлийг шүүх цаг ирнэ шүү.Дорлигжав хууль бусаар их хөрөнгө идсэнийхээ горыг охиныхоо амиар соличихоод одоо юу хийж хор найруулах гээд энд байж бнаа. Алцантуяа хонгил гэж нэр томьёо оруулж ирсэнийг өөрийгөөл хэлээд байна гэж боддог. Е/с байхдаа яаж хэмжээгүй их баяжсаныг чинь а/т мэджил байгаа

  • З
    Зочин

    Муу нэр, луу данс багатай... Гэнэ үү?

  • З
    ЗАЙЛ

    ХУЦАЛГҮЙ ТА НАР УВС ЖАЛГАРУУГАА ЗАЙЛЦГАА

  • Б
    бөб

    Хэрэггүй

  • H
    Halh

    Uvsiin ene durvuduudiig odoo zailuulaach ee. baga yastanguud tolgo deer garaad davarj duuslaa

  • З
    зочин

    Энэ нөхөдийг харлаа. Үргэлж хулгай хийж шуналнь хөдөлж явдаг ханаж цаддаггүй нөхөд байна. АН эднарын нам биш шүү ард түмний нам гэдгийг АНийнхан ухаарах хэрэгтэй

  • И
    Иргэн

    Та нарын дайнд гантөмөр орохгүй ээ эрүүлээр сэтгэдэг хүн

  • З
    Зочин

    МАН-н Нямдорж фракцаа удирдаж байгаа. Тэр хулгай хийлгээд хав дарсан баримтаараа хэний ч оймсыг гозойлгох тул 2 намыг атгаж байгаа гол хүн тэр Дорлижаваа намын дарга болгох гэж дээр үед Энхтайваныг шоронд хийж байсан шигээ ажиллаж байгаа.

  • З
    Зочин

    Дөрвөд байна уу халх байна уу хамаа юу? Ганц эд нарыг болохгүй гээд байгаа үндэслэл бол авах юмгүйих шуналтай нөхөд бололтой. Тэр л эдний хүмүүжил, зан төрхийг тодорхойлж байгаа гол зүйл байх.

  • M
    Mongol Huu !!!

    Za bolio ! Ed nar l bish shuu !

  • З
    зочин

    АН-ыг муухай харагдуулаад хагалаад байгаа Эбий Үүл Алтантуяа гурваас зайгаа бариад ажиллавал нам амархан цэгцэндээ орно үнэн шүү

  • И
    Иргэн

    УВС намаа байгуулчих.

  • Z
    zochin

    Uhsen baas

  • B
    BOLD

    TER DORLIGJAVIIG SHOROND NI XIIDEGGYI UYMYY.

  • Д
    ДӨРВӨД

    Нэртэйгээр нь дөрвөөдүүд гээд нам байгуулаач ер нь хаа ч явсан энэ увсчууд яахаараа ингэж бүлгэрхэж жалга довны үзэл гаргаж явдаг юм бэ.